Oriflame Гүйцэтгэх болон Очир түвшний их хурал– 2027, Маврики
“Бүх чуулгануудын дундах хамгийн том чуулганд тавтай морилно уу.
60 жилийн түүхийг тэмдэглэх энэхүү шилдэг баярт – тансаг орчин, үнэлэмж, урам зориг, уяралт холбоо бүгд зөвхөн Oriflame-ийн хүрээнд өвөрмөцөөр цогцлоно.Өмнөхөөсөө ч илүү амтат амьдралыг мэдрээрэй.
‘La Belle Vie’-д тавтай морил!
Та тэнд хүрч чадах уу?
Бүх олон улсын хурлаас онцгой, гялалзах хурал!
Гүйцэтгэх ба Очир олон улсын хурал
“Тэнгэрийг улаанаар галлуулсан нар жаргалтыг хөл нүцгэн, салхины сэвшээтэй хамт мэдрээрэй.”
Маврики 2027
Гүйцэтгэх ба Очир олон улсын хурал
“Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Гүйцэтгэх захирал болон Очир түвшний хамтрагчидтайгаа энэ онцгой мөчийг хуваалцан, холбогдоорой.”
Маврики 2027
Гүйцэтгэх ба Очир олон улсын хурал
“Кристал тунгалаг цэнхэр ногоон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн цасан цагаан эрэг.”
Маврики 2027
Гүйцэтгэх ба Очир олон улсын хурал
“Амжилтаар өөрийгөө хүрээлүүлж, алтан мөч бүрийг мэдрээрэй – энэ бол таны цаг.”
Маврики 2027
Гүйцэтгэх ба Очир олон улсын хурал
“Бүх нарийн ширийнд нь тансаглал шингэсэн онцгой орчин.”
Маврики 2027
Маврикид – амтат амьдрал эндээс эхэлнэ.
Хамтдаа оролцье
Хүндэт Захиралууд аа – та бүхэн хэдийнэ маш ихийг амжилттай бүтээсэн. Гэхдээ одоо бидэнд зогсох эрх үгүй – стратегиа боловсруулж, багуудаа идэвхжүүлээд Очир олон улсын хурлын төлөө урагшилж, Маврики 2027-д оролцох эрхээ баталгаажуулаарай.
Болзолт хугацаа: 2025 оны 14-р каталогоос 2025 оны 12-р каталог
Одоо эхлээд, Маврики 2027-оны Очир хурлыг өөрийн аз жаргалын аялал болгоорой!”
Ахлах Алтан захиралаас дээш түвшний Лидерүүдийг Ойн жилийн онцгой Очир олон улсын хуралд урьж байна.
Урам зоригийн хэсэг
Niche үнэртний нууцыг нээ: үнэртний нэр томьёоны тайлбар толь
Үнэртэнд дуртай, #PerfumeTok-ийг дагадаг уу? Гэхдээ таны хэрэглэдэг үнэртэн яг юунаас бүрддэгийг та үнэхээр мэдэх үү? Манай niche үнэртний нэр томьёоны тайлбараар дамжуулан үнэртний “хэл”-ийг ойлгож эхлээрэй — үнэр хэрхэн бүтээгддэгийг мэдэх таны backstage нэвтрэх эрх гэсэн үг. Мэргэжлийн түвшний орц найрлагаас эхлээд niche үнэртний нууц хүртэл — үнэртний мэдлэгтэй хүн мэт “үнэртэж”, “ярьж” сурахад хэрэгтэй бүхнийг эндээс олно. Доош гүйлгээд үнэртний мэдлэгээ дараагийн түвшинд хүргээрэй…
Гэртээ хамгийн тохиромжтой хумс арчилгааг хэрхэн хийх вэ?
Алхам алхмаар бэлтгэл, хумс арчилгаа, хялбар маникюрын хэрэгслүүд, гель, хурдан экспресс өнгө зэргээр гэрийн нөхцөлд хумсаа арчлаарай.
Арьсны төрөлдөө тохирсон цэвэрлэгч сонгох нь арьсны тань харагдах байдал, мэдрэмжид маш их нөлөөтэй. Гол нь арьсаа хэт хуурайшуулахгүй, хамгаалах давхаргыг гэмтээхгүйгээр зөв цэвэрлэх бүтээгдэхүүн сонгох юм.
Цэвэрлэгч сонгохдоо эргэлзэж байна уу? Арьсны асуудал, арчилгааны үе шат болон бүтэцээс хамааран өөрт тохирох нүүр цэвэрлэгчийг олж мэдээрэй — өдөр тутмын зөөлөн угаалтаас эхлээд давхар цэвэрлэгээ хүртэл.
Танд зориулсан эрүүл мэндийн багц: Өдөр бүрийн хэрэгцээнд тохируулсан нэмэлтүүд.
Oriflame Wellosophy-ийн “Эрүүл Мэндийн Багц” гэдэг нь таны зорилго, идэж хэрэглэдэг хоол хүнс, амьдралын хэв маягт тохируулж бэлтгэсэн 30 хоногийн витамин, нэмэлт тэжээлийн иж бүрдэл.
Хэрхэн жингээ хасаж, жингээ барих талаар сураарай!
Жингээ хэрхэн зөв зохицуулах талаар бодитой бөгөөд дагаж мөрдөхөд хялбар арга замаар хэрхэн амжилтанд хүрэх талаар зөвлөгөө аваарай.
КАЛЬЦИ БҮХ НАСАНД ЧУХАЛ!
Кальци болон ясны эрүүл мэндийг бодоход 50-аас дээш насны эмэгтэйчүүдийг төсөөлж болох ч кальци нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь - хүүхэд, өсвөр нас, насанд хүрсэн үе хүртэл чухал байдаг. Нас бүрд кальци яагаад чухал болохыг, мөн та болон таны хайртай хүмүүс хангалттай авч байгаа эсэхийг хэрхэн баталгаажуулах тухай олж мэдээрэй.
Астаксантин ба эрүүл арьс ямар холбоотой вэ?
Нарны түлэгдэлтээс үрчлээ хүртэл асуудалд шийдэл болдог хүчирхэг антиоксидант астаксантин руу анхаарлаа хандуулаарай.
Wellosophy-той хамт зорилгодоо хүрээрэй!
Таны эрүүл амьдралын шинэ зорилго юу ч байсан Wellosophy танд үүнд хүрэхэд тань туслах зөвлөгөө, бүтээгдэхүүн, дэмжлэгийг өгөх болно.
Арьсны эрүүл мэнд
Арьсыг гаднаас арчилах нь үр дүнтэй боловч зөв хооллолт нь таны гоо сайхныг дотроос нь тэжээдэг. Ямар тэжээллэг бодисууд таны арьсны эрүүл мэндийг сайжруулж, хөгшрөлтийг удаашруулдаг талаар олж мэдээрэй.
Дараах 3 хялбар дасгалаар гэдэсний эрүүл мэндээ сайжруулаарай
Хэрвээ таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удаан бол гэдэс дүүрэх, улмаар өтгөн хатах асуудалтай тулгарч болзошгүй. Байгалийн аргаар хоол боловсруулалтыг сайжруулах арга бол дасгал гэдгийг та мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол энэ нийтлэлээс олж мэдээрэй!
Гэрэлтсэн арьстай ба эрүүл гэдэс дотортой болоход дэмжлэг үзүүлэх супер хүнснүүдийн тухай хөтөч
Биеийнхээ ерөнхий сайн сайхан байдлаа анхаарах, гэрэлтсэн арьстай болох арга зам хайхдаа бид супер хоол хүнснүүдийн хүчийг ихэнхдээ дутуу үнэлдэг. Харин бид байгалийн эдгээр бэлгүүд нь бидний арьс болон хоол боловсруулах эрхтнүүдэд хүчирхэг ач тусыг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Таны дотоод гэрлийг гадагш гаргах супер хүнснүүдийн гайхамшигт ертөнцтэй танилцъя.
Арьсны тэжээл: Үзэсгэлэнтэй арьстай болохын тулд юу идэх вэ?
Үзэсгэлэнтэй арьстай болох аян зам арьс арчилгааны дадлаас эхэлнэ. Түүнчлэн арьсаа дотроос нь тэжээхийн тулд зөв хооллох хэрэгтэйг анхаарна уу!
Омега-3: Ач тустай бодисын баялаг агууламж
Омега-3 тосны хүчлүүд зэрэг шим тэжээллэг бодисоор баялаг хооллолт бол эрүүл, аз жаргалтай бие махбодтой байхын үндэс суурь болохыг та мэдэх байх. Гэхдээ энэхүү тосны хүчлийг хэрхэн зөв хэрэглэж эхлэх вэ?
Хэрхэн эрүүлээр урт наслах вэ?
Зөвхөн урт наслахыг бус, эрүүлээр наслахыг зориорой. Даблин хотын Их Сургуулийн дэд профессор, доктор Брэндан Эгантэй энэ тухай ярилцлаа.
ТАНЫ ХООЛНЫ ДУРШЛЫГ БИЕ БОЛОН ОЮУН УХААНЫ ТАЛААС НЬ ХАРВАЛ
Бид хааяа өлсөөгүй байхдаа юм идмээр болдог бол хааяа хоол идэх хүсэлгүй байхад өлсөөд байдаг – тиймээс хоолны дуршлыг нэлээд ээдрээтэй зүйл гэж хэлж болно. Харин яагаад гэдгийг манай мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Бидний философи
Бид Нордикийн эрүүл хоолны дэглэмээс урам зориг авч, хоол тэжээлийн шинжлэх ухааныг баримталж, тогтвортой байдлын төлөө үргэлж хичээдэг - яагаад гэдгийг олж мэдээрэй.
Манай эрдэмтэдтэй танилцаарай
Манай хоол тэжээлийн мэргэжилтнүүд, эрдэмтэдээс эхлээд бидэнтэй хамтран ажилладаг тэргүүлэх бие даасан судлаачид хүртэлх хүмүүстэй танилцаарай - тэд хэн болох, юу хийдэг болохыг олж мэдээрэй!
Гэдэсний микробиом
Гэдэсний микробиом нь биеийн жин, дархлааны систем, арьсны эрүүл мэнд, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Гэдэсний эрүүл мэндийг хэрхэн сайжруулах, энэ нь таны ерөнхий эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар олж мэдээрэй.
Сэтгэлзүйн эрүүл мэнд
Бидний идэж буй хоол хүнс тархины эрүүл мэнд, ой санамж, төвлөрөл, тэр ч байтугай сэтгэл санааны байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг! Мэргэжилтэн Каролин Камминсийн судалгаатай танилцаарай.
Wellosophy боловсролын төв
Чухал ач холбогдол бүхий эрүүл мэнд ба хоол тэжээлийн сэдвүүдийг гүнзгий судлаарай!
Шинжлэх ухаанаар батлагдсан бүтээгдэхүүнд та итгэж болно
Манай бүтээгдэхүүний үр ашиг, аюулгүй байдал, найдвартай байдалд та бүү санаа зовоорой. Бидний санаа тавьдаг бүх зүйлийн үндэс суурь болох шинжлэх ухааны нотолгооны талаар олж мэдээрэй.
Хүчирхэг эрдэс бодис: магнийн давуу талууд
Магни нь бие махбодын олон үйл ажиллагаанд оролцдог бөгөөд эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухал үүрэгтэй. Энэхүү бодисын ллон ашиг тусын талаар болон хангалттай хэмжээнд хэрхэн хэрэглэх тухай энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Хувь хүний хэрэгцээг харгалзсан Вэлнэс Пэктэй шийдлүүд
Вэлнэс Пэк нь таны хооллолт, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зорилгод тулгуурласан хооллолтын төлөвлөгөөг хэрхэн санал болгодгийг олж мэдээрэй. Өнөөдрөөс эхлэн эрүүл мэнддээ хамгийн оновчтой эхний алхмыг хийгээрэй.
Эрүүл, үр дүн нь удаан үргэлжлэх эрүүл аргаар жингээ хасах нь
Та жингээ хэрхэн эрүүл мэнддээ аюулгүйгээр хасаж, хассан жингээ барих вэ? Таргалалтын мэргэжилтэн Каролинска Институтийн Профессор Клод Маркус болон хоол тэжээлийн мэргэжилтэн Каролин Камминс нар энэ тухай судалгаа хийжээ.
Гэдэс дотроо дэмжиж эрүүл мэндээ сайжруулаарай!
Гэдэс дотор эрүүл байх нь жин, дархлаа, арьс, тэр байтугай сэтгэл санааны байдалд хүртэл нөлөөлдөг! Фрида Фак Халлениус эмчээс хэрхэн гэдэс дотроо анхаарах тухай олж мэдээрэй.
Wellosophy бүтээгдэхүүнүүд чанартай бас аюулгүй юу?
Хүнс аюулгүй байдлын мэргэжилтэн Эми Мёрфи Oriflame брэнд нь Wellosophy хэрхэн ажилладаг талаарх тайлбарыг хамтдаа харцгаая,
ЦЭВЭРШИЛТЭД ЦОГЦ ХАНДЛАГААР ХАНДАХ НЬ
Цэвэршилт нь нөхөн үржихүйн нас дуусахад бие халуу дүүгэх асуудал биш юм - энэ бол эмэгтэй хүн бүрд тулгардаг байгалийн жам болох өвөрмөц үйл явц бөгөөд амьдралын шинэ мөчлөгийн эхлэл юм! Дааврыг орлуулах эмчилгээ (HRT) хэрэглэж байгаа эсэхээс үл хамааран зөв хооллолт болон амьдралын хэв маягийн бусад сонголтууд нь цэвэршилтийн шинж тэмдгүүдийг хөнгөвчлөхөд тусалдаг төдийгүй нас ахих тусам эрүүл мэндийг хэрхэн дэмждэг болохыг олж мэдээрэй.
Стрессийг бууруулах нь: Вэлнэс ба тэнцвэржүүлэлтийг бий болгох тухай хөтөч
Шинэ өдрийг хэрхэн стрессгүй эхлүүлэх тухай хэдийн туршигдаж батлагдсан аргачлалуудтай танилцаарай! Дасгал хөдөлгөөн хийж, ургамлууд хэрэглэж, мөн хязгаараа тавьж хэрхэн амьдралаа тэнцвэржүүлэх тухай олж мэдээрэй.
Гэдэс дотроо хэрхэн тэнцвэржүүлж эрүүл мэндээ сайжруулах вэ?
Судалгаанаас харахад бидний гэдэсний бичил биетэнд агуулагдах ашигтай буюу сайн бактери нь бие, оюун санааны эрүүл мэндтэй олон талаар холбоотой байдаг. Тэднийг хэрхэн халамжла талаар олж мэдээрэй
Стресс таны арьсыг хөгшрүүлдэг үү?
Өнөөдөр хүмүүс урьд өмнөхөөсөө илүү их стресст өртөж байгаа бөгөөд стресс нь таны арьсны харагдах байдалд нөлөөлдөг. Хуурайшилтаас эхлээд улайлт, эрт хөгшрөлт хүртэл стресст өртсөн арьсыг хэрхэн илрүүлэх, мөн хэрхэн арчлахад суралцаарай.
Эрүүл хүүхдүүд: Хичээлийн шинэ жил эхэллээ
Хүүхдүүдээ хичээлийн шинэ жилд бэлдэхдээ эрүүл мэндийн дараах зөвлөмжүүдийг мөрдөөрэй! Нойрны дадлаас эхлээд тэжээллэг зууш хүртэл эдгээр зөвлөмжүүд нь хүүхдүүдийг бүтэн жилийн турш эрч хүчтэй байлгахад тусална!
Гэдэс дотроо илүү аз жаргалтай, биеэ илүү эрүүл болгох 4 арга
Гэдэсний эрүүл мэнд ерөнхий эрүүл мэнд болон сайн сайхан байдалтай шууд холбоотой гэдгийг та мэдэх үү? Гэдэс дотрынхоо эрүүл мэндийг сайжруулах дөрвөн аргыг олж мэдээрэй!
Нөхөрлөл таныг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгодог 4 шалтгаан
Найз нөхөдтэй байх нь таныг эрүүл, аз жаргалтай болгох нөлөөтэй болохыг шинжлэх ухаан баталсан гэдгийг та мэдэх үү? Нөхөрлөл бидний сайн сайхан байдалд яагаад нэн чухал болохыг олж мэдээрэй!
Нүүрний зураглал: Үрэвсэл, батга танд юу хэлэхийг хүсэж байна вэ?
Таны нүүрний арьсан дээр яг нэг цэгт байн байн үрэвсэл гарч байна уу? Хятадын эртний уламжлалт нүүрний зураглалаас харвал арьсны асуудал хүний эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг байна. Тэгэхээр эрүүн дээр байнга гардаг үрэвсэл нь бөөрөнд асуудал байгааг илэрхийлж болзошгүй юм.
Эрчүүд ба эмэгтэйчүүдэд зориулсан олон төрлийн аминдэмүүд ба эрдэс бодисууд: эдгээр нь хоорондоо ямар ялгаатай вэ?
Манай мэргэжилтэн эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан олон төрлийн амин дэмийн ялгааг тайлбарлана.
Mindfulness-ээр хэрхэн оюун ухаанаа тайвшруулах вэ?
Өглөө нүдээ нээснээс орой унтах хүртэл бидний оюун ухаан байнга АСААЛТТАЙ байдаг. Амьдрал стресстэй байдаг ч шалтгаануудыг нь тогтмол бодох нь улам их стресст өртүүлдэг. Бид бол бие хүмүүс тул өөртөө зүгээр л өөрийнхөөрөө орших боломжийг заавал олгох хэрэгтэй!
Удаан үргэлжлэх аз жаргал: Гоо үзэсгэлэнгээ дотроос нь тэжээгээрэй
Эрүүл арьс, гялалзсан үс ба бат бөх хумс – эдгээр нь гадна үзэмжээс илүүтэйгээр таны дотоод байдлыг илэрхийлдэг. Амьдралын хэв маягтаа хэд хэдэн өөрчлөлт оруулснаар та гоо үзэсгэлэнгээ дотроос нь гэрэлтүүлж улам их аз жаргал мэдрэх боломжтой.
Амьдрах эрч хүчийг нэмэгдүүлэх Азийн уламжлалт эрүүл мэндийн нууцууд
Сарын тэмдэг ирсэн үед эрч хүч болон эрүүл мэндээ хэрхэн сайжруулах тухай ази ээжүүдийн вэлнэс зөвлөмжүүдийг олж мэдээрэй. Эдгээр дадлуудыг өнөөдрөөс хэрэгжүүлээрэй!
Ясны эрүүл мэндийг сайжруулах 4 арга
Та 30 насанд хүрэхэд ясны нягтрал аажмаар алдагддаг бөгөөд насанд хүрсэн хойно яс сийрэг болох эрсдэл нэмэгддэг гэдгийг мэдэх үү? Ясны энэхүү эрсдлийг удирдахад туслахын тулд ясны хүчтэй, эрүүл байдлыг бий болгох 4 энгийн алхамыг хийгээрэй!
Novage+ цувралтай холбоотой бүх асуултуудад тань манай арьс арчилгааны мэргэжилтэн хариулж байна
Та арьс арчилгааны шийдлээ хайж байгаа ба Novage+ цувралын ухай илүү их мэдээлэл авах хэрэгтэй байна уу? Тэгвэл бүх мэдээлэл энд бий! Манай Гоо сайхны дадлын хэрэгжилт хариуцсан ахлах менежер ба дээд зэрэглэлийн арьс арчилгааны мэргэжилтэн Каролин Шарпентьер таны хамгийн их мэдэхийг хүсэж буй асуултуудад хариуллаа!
Мэргэжилтнээс асуугаарай: Бэлдмэл яагаад хэрэгтэй вэ?
Сүүлийн жилүүдэд бэлдмэл нь арьс арчилгааны салбарын салшгүй, зайлшгүй хэрэгтэй бүтээгдэхүүн болсон. Гэсэн хэдий ч, олон хүмүүс бэлдмэл гэж юу болох, ямар нөлөөтэй болох тухай мэддэггүй хэвээр байна. Энэхүү гайхалтай бүтээгдэхүүний давуу талуудын талаар мэдээлэл авахаар бид Oriflame-ийн арьс арчилгааны мэргэжилтнүүдийн зөвлөлд хандлаа.
Арьсаа яагаад давхар цэвэрлэх гэж?
Өнгөө алдсан, нүүрний будаг сайн сууж өгдөггүй арьстай байхаас залхаж байна уу? Хэрвээ тийм бол цэвэрлэгээний дадлаа өөрчлөх цаг иржээ. Саван ба ус цэвэрлэгээнд хангалтгүй байдаг! Арьсаа яагаад давхар цэвэрлэх хэрэгтэй тухай дараах нийтлэлээс уншаарай!
Таны арьс мэдрэмтгий байж болзошгүйг илэрхийлэх 5 шинж тэмдэг ба тийм бол ямар арга хэмжээ авах вэ?
Арьс тань улайж, толботож загатнаж байна уу? Тэгвэл та эмзэг мэдрэмтгий арьстай байж болзошгүй! Дараах хэсгээс арьс яагаад эмзэгшдэг тухай олж мэдээрэй.
Өнөөдрийн онцлох орц: Салицилийн хүчил
Нүх сүвийг нээх, нөсөөг багасгах ба арьсыг торго мэт толигор болгох арчилгааны орц хайж байна уу? Тэгвэл та түүнийг оллоо! Батгатай итгэл төгс тэмцэгч энэхүү орцын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хэсгээс аваарай!
Анхаарал татам орц: Гликолийн хүчил
Гликолийн хүчил нь хамгийн өндөр үр дүнтэй гуужуулагчдын нэг байгаад зогсохгүй гоо сайхны салбарт цайруулах, арьсны өнгө ба бүтцийг жигд болгох нөлөөтэй өргөнөөр хэрэглэгддэг орц юм. AHA хүчлийн тухай мэдэх хэрэгтэй бүхнийг энэ нийтлэлээс уншаарай!
Нойр, гоо үзэсгэлэн ба арьсны эрүүл мэнд юугаараа холбоотой вэ?
Нойр, гоо үзэсгэлэн ба арьсны эрүүл мэнд хоорондын сонирхолтой уялдаа холбоог судалцгаая. Шөнийн цагаар арьсыг хэрхэн залуужуулах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөө болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн талаар энэ хэсгээс олж мэдээрэй.
МЭДРЭМТГИЙ АРЬСТАЙ БОЛ РЕТИНОЛЫН ОРОНД ЯМАР ОРЦ ХЭРЭГЛЭХ ВЭ?
Ретинол бол ямар ч эргэлзээгүй хамгийн хүчирхэг, хамгийн үр дүнтэй шилдэг арчилгааны орц билээ. Гэхдээ хэрвээ та мэдрэмтгий арьстай бол ретинол болон бусад шилдэг орцууд тийм ч тохиромжтой биш байх магадлал өндөр юм.
Шинэ, шинэчлэгдсэн тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүнтэй танилц!
Таны дуртай Tender Care тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн бүрэн өөрчлөгдлөө! Хүн бүрийн хайртай энэ бүтээгдэхүүнд юу өөрчлөгдсөн тухай дараах хэсгээс уншаарай!
Мөчлөгт арьс арчилгааны тухай мэдэх хэрэгтэй бүхэн
Та мөчлөгт арьс арчилгааны тухай өмнө нь сонсож байсан уу? Энэ бол хүн бүрийн ярьж буй TikТok дээрх трэнд арьс арчилгааны дадал юм. Гэхдээ энэ нь яг ямар арчилгааг хэлэх вэ? Үндсэн зарчим нь маш хялбар – шөнийн арчилгаандаа тодорхой бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үр дүнг нь дээд зэргээр нэмэгдүүлэх. Дараах хэсгээс дэлгэрэнгүй уншина уу.
Өглөөний дадал: Арьсаа адаптогентэй арчилгаагаар цэнэглээрэй
Адаптоген ба анхилуун үнэрээр баяжуулсан арьс арчилгаатай танилц! Тэрээр таны сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх болно, яг одоо туршаад үзээрэй!
Waunt: Арьс арчилгаа болон нүүр будалтыг хослуулсан гибрид брэнд
Арьсаа гэрэлтүүлэх эсвэл төрөлхийн үзэсгэлэнтэй төрхийг нь сэргээхийг хүсэж байна уу? Алийг нь хүсэж байсан ч танд дуулгах гайхалтай мэдээ байна! Waunt - энэ бол арьсыг ширхэг ч өөгүй харагдуулах ба будаагүй мэт будалт үүсгэх арьс арчилгаа болон нүүр будалтыг хослуулсан манай шинэ брэнд юм! Дараах хэсгээс энэ брэндийн тухай мэдэх хэрэгтэй бүхнээ олж мэдээрэй. Дараах нийтлэлд таны мэдэх хэрэгтэй бүхэн бий!
Хэзээ ч хольж болохгүй арьс арчилгааны орцууд
Бид олон төрлийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хооронд нь хольж хослуулах дуртай ч заримыг нь хэрхэвч хольж болдоггүй! Хослуулсан тохиолдолд арьс улайх, гуужих, цочрох, батга гарах зэрэг асуудалд хүргэж болзошгүй. Ий үр дагаврыг хэн ч хүсэхгүй байх. Дараах нийтлэлээс ямар орцуудыг хольж хэрэглэж болохгүй тухай олж мэдээрэй.
Арьс арчилгаанд зайлшгүй хэрэгтэй орцууд
Арьс арчилгаа нь зөвхөн цэвэрлэгээ ба чийгшүүлэлт биш гэдгийг ойлгох тэр мөчид бидний өмнө сэтгэл хөдөлгөм орцуудын ертөнцийн үүд хаалга нээгддэг. Гэхдээ нэршлийг нь хүртэл хэлэхэд бэрх орцуудаас өөрт хэрэгтэйгээ олох тийм ч амар байдаггүй. Энэхүү нийтлэлээс арьс арчилгаанд дурлагсдын шүүгээнд заавал байдаг, тэдний хамгийн хайртай орцуудын тухай олж мэдээрэй!
Бидэнд заавал хэрэгтэй 6 төрлийн маск
Тайвшруулагч, чийгшүүлэгч ба цэвэрлэгч - манайд хэрэгцээ бүрд таарах маскнуудын өргөн сонголт бий. Хэрвээ та арьс арчилгааны дадлынхаа үр дүнг дээд зэргээр нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бол чанартай, үр дүнтэй маскаар арчилгаагаа дэмжих хэрэгтэй. Энэхүү нийтлэлд бид бүх цаг үед хэрэглэгчдийг хамгийн ихээр дурлуулсан зургаан маскийг танилцууллаа.
Яагаад Royal Velvet цуврал гундаж буй арьсанд төгс тохирно гэж?
Royal Velvet хөгшрөлтийн эсрэг арьс арчилгаа нь гундаж буй арьсанд төгс тохирно! Хатан хааны арчилгааг алхам алхмаар хийгээд залуу бөгөөд гэрэлтсэн арьстай болоорой!
Бүтээгдэхүүн арьсан дээр бөмбөрөх шалтгаан
Арчилгааны бүтээгдэхүүн арьсан дээр бөмбөрч гуужиж байгаа мэт асуудалтай та тулгарч байсан байх. Энэ нийтэлээс энэхүү үзэгдлээс хэрхэн сэргийлэх тухай олж мэдээрэй!
Novage иж бүрэн арчилгааг бүх ээжүүд ба охидод
Энэ жил ээж нарын баярыг яаж тэмдэглэх гэж байна вэ? Яагаад энэ өдрөө ээж охин хоёрын хуваалцаж болох арьс арчилгааг хийж бусад баяруудаас өөр болгож болохгүй гэж? Арьс арчилгаа нь үе хооронд гүүр болж өгч хамтдаа таатай мөчүүдийг өнгөрүүлэхийн баяр баяслыг мэдрүүлдэг. Ээжүүд, охид, хайртай эмээ нарт тусгайлан зориулсан Novage+ иж бүрэн арчилгаатай танилцаж арьс арчилгаагаараа дамжуулан бат бөх холбоо тогтоохын гайхамшгийг мэдрээрэй.
Novage+ Bio Activating технологийн тухай таны мэдэх хэрэгтэй бүхэн
Хамгийн дэвшилтэт арьс арчилгааг туршиж үзээд гайхшираарай! Арьсны тань хамгаалагч давхарга бат бөх болсон, уян хатан, чанга төлөв нь нэмэгдсэн, нөсөө толбо түүх болсон байна гээд төсөөлөөд үзээрэй! Манай Novage+ Bio Activating 4 төрлийн технологийн нууцыг нь олж мэдэхийн тулд энэ нийтлэлийг уншаарай.
Бүх төрлийн арьсанд тохиромжтой Novage+ хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй чийгшүүлэгч тоснууд
Залуу, гэрэлтсэн бүтэцтэй арьс бол арьсны төрлөөс үл хамаарч хүн бүрийн хүсдэг зүйл билээ. Шинжлэх ухаанд суурилсан хөгшрөлтийн эсрэг хүчирхэг нөлөөтэй Novage+ чийгшүүлэгч тоснуудын хүчийг мэдрээрэй. Арьсны тань хэрэгцээг хангахаар бүтээгдсэн хөгшрөлтийн эсрэг шийдлээ олсны дараа чийгшүүлэгч тосны талаарх таны ойлголт бүрэн өөрчлөгдөх болно!
Аль ч үед өөрийн нандин хэсгийг хэрхэн арчлах вэ?
Нандин хэсгүүд, нандин асуудлууд. Амьдралын бүх үе шат бүр өөрийн гэсэн арчилгаа шаарддаг гэдгийг үргэлж санаарай. Өөрт тохирсон арчилгааг хэрхэн хийх вэ?
Үрчлээг толийлгож цаашид нэмэгдэхээс сэргийлэх 3 арга
Жижиг үрчлээ хэдийнээ гүн болсны дараа нойр болон чийгшүүлэгчээр засахад тун хэцүү болох тул арчилгаандаа шинэ стратеги хэрэглэх шаардлагатай. Үрчлээнээс бүрэн ангижрах боломжгүй ч арьсныхаа төлөвийг сайжруулах боломжтой. Дараах хэсгээс арьс хөгшрөлтийн эсрэг шилдэг зөвлөмжүүдтэй танилцаарай!
Ширхэг ч нөсөөгүй арьс: Бараан толбыг бүдгэрүүлэх аргууд
Хэт нөсөөжилт, жигд бус өнгө, нарны толбо, хөгшрөлтийн толбо – арьсан дээрх нөсөө толбыг бууруулах олон арга зам байдаг. Дараах нийтлэлээс тэдгээрийн тухай олж мэдээрэй.
Будаагүй мэт харагддаг нүүр будалтыг хэрхэн хийх вэ?
Бид нүүрэндээ full makeup хийх дуртай байдаг ч, заримдаа огт будаагүй мэт байхдаа илүү сэргэг царайтай мэдрэмж авдаг. Будаагүй мэт харагддаг нүүр будалт нь загварын тайзнаа ч TikTok дээр ч тренд болж байна. Тиймээс бид өнөөдрийн нийтлэлдээ хэрхэн арьсаа дөнгөж сэрсэн мэт, толигор бөгөөд гэрэл цацруулсан харагдуулах тухай зааврыг өгөх болно.
K-beauty дадал: Хэрхэн шилэн мэт арьстай болох вэ?
Шилэн мэт тунгалаг арьсны трэнд удаан хугацаанд оргилд байх хандлагатай байна. Чийглэг, гэрэлтсэн, шил мэт тунгалаг арьстай болохыг хүсэхгүй хүн байдаг гэж үү? Манай нийтлэлийг үргэлжлүүлэн уншиж тунгалаг арьстай болох арчилгааг хэрхэн хийх тухай олж мэдээрэй.
Даавар ба арьс арчилгаа: Сарын тэмдгийн мөчлөгийнхөө дагуу хэрхэн арьсаа арчлах вэ?
Дааврын өөрчлөлтийн үеийн арьс арчилгаа болон арьс арчилгаагаа хэрхэн сарын тэмдгийн мөчлөгтэйгөө уялдуулах тухай олж мэдээрэй. Арьс арчилгаагаа даавартайгаа нийцүүлэн сарын туршид гэрэлтсэн арьстай байгаарай.
Гэрэл цацруулсан, цэвэр арьстай болохын тулд розацеатай арьс арчилгааны дадлыг хэрэгжүүлээрэй
Розацеатай арьсыг арчлах зөвлөмжүүдтэй танилцаарай. Мэдрэмтгий арьсыг хамгаалах ба үрэвслийг тайвшруулах Oriflame-ийн өдөр тутмын арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай!
Сүү ба зөгийн бал нь хэрхэн цаг хугацааны шалгуурыг давсан бүтээгдэхүүн болсон бэ?
Алдартай болсон нууцыг задалцгаая!
Арьсаа гэрэлтүүлэх 5 арга
Хаврын улиралд арьсаа бэлдэхийн тулд эдгээр 5 зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.
Нарнаас хамгаалагч арчилгааны тухай таны мэддэггүй 5 зүйл
Өргөн хүрээний нарны хамгаалалт гэж юу вэ? SPF 50 хамгаалалт хэрэглэж байхдаа наранд хэр удаан байж болох вэ? Ийм төрлийн бүтээгдэхүүнийг хэр хэмжээтэй түрхэх вэ? Дараах хэсгээс нарны хамгаалалтын тухай сонирхолтой мэдээллүүд олж мэдээрэй!
Эрүүл, аз жаргалтай мэдрэмжтэй хөлтэй болох таван хялбар арга
Ердийн арьс арчилгааны дадлаасаа бага зэрэг холдоод энэ удаа хөлийн арчилгааны тухай ярьцгаая. Тэдэнд шаардлагатай арчилгаа, халамжийг өгөх таван аргын тухай дараах хэсгээс олж мэдээрэй!
Тэнцвэрт байдлыг хадгалах эмэгтэйчүүдийн эмзэг хэсгийн арчилгаа
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хувьд pH-ийг тэнцвэртэй байлгах нь туйлын зорилго юм. Гэхдээ яагаад pH нь эмэгтэйчүүдийн төдийгүй биеийн ерөнхий байдалд ийнхүү чухал байдаг вэ? pH нь арьс болон эмзэг хэсгийн эрүүл мэндийг хэрхэн дэмждэг тухай тараах нийтлэлээс олж мэдээрэй.
Өөртөө итгэлтэй гялбаа: Арьс арчилгаагаар өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь
Манай арьс арчилгааны цогц гарын авлагыг ашиглан өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлээрэй. Давтагдашгүй гоо үзэсгэлэнгээрээ бахархаж өөрийнхөөрөө амьдраарай. Яг одоо эхлээрэй, аз жаргалтай туяа тань бусдад урам зориг өгөх болно!
Биеэ хэрхэн арчлах вэ: Целлюлиттэй, ширүүн, суларсан арьсны асуудлын шинэ шийдлүүд
Таны асуудал ширүүн, суларсан, целлюлиттэй арьс уу? Тэгвэл манай бие арчилгааны шинэ The Body Edition цувралтай танилцаад хаана ч явсан үргэлж гэрэлтсэн арьстай байгаарай!
Хар батга эсвэл тосны бөглөрөл ямар ялгаатай вэ?
Хүн бүрд толины өмнө зогсоод хар батгатай төстэй бүх зүйлийг шахаж авахыг оролдож байсан үе байгаа байх . Гэхдээ шахахыг оролдож буй жижиг толбо нь хар батга биш харин тосны бөглөрөл байж болзошгүй! Энэ нь юу болох, түүнтэй хэрхэн тэмцэх талаар олж мэдээрэй!
Арьс арчилгааны орцуудаас бүрдсэн хүчирхэг хос
Тодорхой орцуудыг хольсноор арьс арчилгаагаа гайхалтай хүчтэй болгох боломжтой тухай та сонсож байсан уу? Эдгээр орцуудын холимгууд нь арьсны тодорхой асуудлуудын өндөр үр дүнтэй шийдэл болж чаддаг.
Насан хүрсэн ч батга гарах асуудалтай тулгарч байна уу? Дараах шийдлүүдээр энэхүү асуудлаас ангижраарай
Зориулалтын бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглэж эргээд өөртөө болон арьсандаа итгэлтэй болоорой. Илүүдэл тослогоос ангижруулагч бүтээгдэхүүнүүд нь үрэвсэл болон батганы эсрэг хүчтэй нөлөө үзүүлж арьсыг тань ширхэг ч өөгүй, эрүүл бүтэцтэй болгоно. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх тухай хөтчийг доорх хэсэгт танилцууллаа.
Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа
Арьс арчилгаанаасаа хүссэн үр дүнгээ авч чадахгүй байна уу? Тэгвэл арьс арчилгаанд гаргадаг хамгийн түгээмэл алдаанууд ба тэднээс хэрхэн сэргийлэх тухай алхам алхам хөтөчтэй дараах хэсгээс танилцаарай.
С АМИНДЭМ – ОЛОН ТАЛЫН АШИГ ТУСТАЙ ХҮЧИРХЭГ ОРЦ
С аминдэмтэй бэлдмэл арьсанд ямар нөлөө үзүүлдэг вэ? Танд хэрэгтэй бүтээгдэхүүн мөн үү? Энэхүү супер хүчирхэг идэвхт орцын давуу талуудыг олж мэдээд арьс арчилгааны дадалдаа нэмээрэй!
Эрүүл залуу арьстай болоорой!
4 хялбар алхамаар арьсаа залуужуул! Novage+ Wrinkle Smooth Routine нь гүн үрчлээг багасгаж, нарийн үрчлээг зөөлрүүлэхэд туслах байгалийн гаралтай био идэвхжүүлэгч технологиор бүтээгдсэн.
Novage+ Дадалууд
Манай Novage+ дадалын талаар илүү гүнзгий судлаарай. Үр дүнгээ хуваалцаж буй хүмүүстээ нэгдэн, 7 дахин илүү үр дүнд хүрэхийн тулд өөрт тохирох цорын ганц арьс арчилгааны хэрэгцээнд тохирсон дадалыг олоорой.
Гоо үзэсгэлэнгээ бүтээгээрэй
Novage+ Lift+Firm Routine-ийн тусламжтайгаар залуу, дэгжин төрхийг олж аваарай. Арьсны уян хатан чанарыг сайжруулж, хөгшрөлтийн олон шинж тэмдгүүдтэй 4 алхамаар тэмцэнэ.
Яг одоо туршиж үзэх хэрэгтэй арчлагч орцуудтай 7 нүүр будалтын бүтээгдэхүүн
Гиалуроны хүчил ба ниацинамид зэрэг арчлагч орцуудтай нүүр будалтын бүтээгдэхүүнүүд нь хүлээлтийг тань давсан үр дүнг үзүүлнэ.
Өнгөний тестээр уруулын будгийн төгс өнгөө олоорой
Та олон өнгөнүүд дундаас ямар өнгө сонгохоо мэдэхгүй эргэлзэж байсан уу? Одоо тэгвэл эргэлзэх хэрэггүй боллоо! Бид таны төрхийн улирлыг тодорхойлох тренд өнгөнүүдийн дүн шинжилгээг танилцуулж байна, одоо уруулын будаг сонгох шиг хялбар зүйл үгүй боллоо!
Илүү үзэсгэлэнтэй та
Та эгэл жирийн байж болох ертөнцөд - EXTRA байгаарай! Таны сэтгэл санаа, зан чанарыг дээшлүүлдэг Орифлэймийн нүүр будалтын бүтээгдэхүүнүүд болон мэргэжлийн нүүр будалтын зааварчилгааны тусламжтайгаар хязгаарыг давж, хүссэнээрээ өөрийгөө илэрхийлэх боломжтой. Та яг одоо манай онлайн нүүр будалтын мастер ангид нэгдээрэй!
Нүүрний будгийг хэрэглэх дараалал
Эхлээд өө дарагчийг түрхэх үү эсвэл суурь шингэн энгэсгийг үү? Нүдний будаг уу эсвэл хацар өнгөлөгч үү? Нүүрээ будах дарааллыг мэдэхгүй байх нь түгээмэл үзэгдэл юм. Харин одоо энэ асуултын хариуг нэг бүрчлэн авч үзье.
Giordani Gold-тао хэрхэн латтэ нүүр будалт хийх вэ?
Та TikTok дээрх латтэ нүүр будалтад дурлаж хэрхэн өөрөө хийж сурах вэ гэж бодож байна уу? Тэгвэл манай нийтлэлийг уншиж энэхүү трендийг өөр дээрээ хэрэгжүүлээрэй! Улирлаас үл харгалзаж царайд дулаан гялбаа бэлэглэх Giordani Gold цувралаар латтэ нүүр будалтыг хийж сураарай.
Өөртөө итгэх итгэл: Нүүр будалтын ач тус
Нүүр будалтаар сэтгэл санаагаа сэргээгээрэй! Нүүр будалт хэрхэн сайн сайхан байдал болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдгийг олж мэдээрэй. Илүү аз жаргалтай болох алхмуудыг хийгээрэй.
Өөртөө тохирох бүтцээ хэрхэн олох вэ?
Гүн мат өнгө. Шүүслэг гялбаа. Чийгшүүлэгч бальзам. Та үдшийн будалт хийх гэж байгаа эсвэл хөнгөн будаагүй мэт будалт хийх гэж байгаагаас үл хамаарч уруулдаа төгс тохирох бүтцийг сонгоход хязгааргүй олон сонголт байдаг. Харин та азтай байна! Учир нь бид дараах хэсэгт The ONE уруулын будгийн найрлагыг дэлгэрэнгүй авч үзэж танд шийдвэрээ гаргахад туслах болно. The ONE цувралд ямар ч уруулд тохирох бүтэц бий.
Гэртээ 24 цагийн турш сормуус өргөх аргыг хэрхэн яаж хийх вэ?
Тэгвэл хормын дотор сормуусыг тань өргөж яг л сормуус суулгуулсан адил нөлөөтэй сормуусны будгийг яг одоо туршаад үзээрэй – та сормуусаа огт гэмтээхгүйгээр өдөр бүр тансаг сормуустай харагдах болно!
Таны дүр төрхийг өөрчлөх сормуусны будаг
Хэрхэн гайхалтай дүр төрх бүтээх талаарх нууцыг мэдээрэй!
Гайхалтай сормуустай болох арга
Сормуусаа хэрхэн дэрвийлгэх нууцыг мэдмээр байна уу?
Хацар өнгөлөгчөө хэрхэн уран бүтээл аргаар ашиглах вэ?
Хацар өнгөлөгчийн цуглуулгынхаа нууц потенциалыг ил гаргаарай! Хуучинсаг арга барилаа мартах хэрэгтэй – таны өмнө боломж дүүрэн ертөнц байна. Нарны шаргал туяа адил гялбаанаас зоримог аргачлал хүртэл, энэ нийтлэлд бид танд хацар өнгөлөгчөө уран бүтээлчээр ашиглах таван аргыг танилцуулж байна!
Хөмсөг засах хөтөч
Гоо үзэсгэлэнг тань тодруулах өөгүй төгс хэлбэртэй хөмсөгтэй болохын тулд хэрхэн арчлах ба хэлбэржүүлэх тухай энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Арьс арчилгааг агуулсан нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийн эрин үе
Шинэ Giordani Gold нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээс ялгааг мэдрээрэй. Өндөр үр дүнтэй нүүр будалтын бүтээгдэхүүнүүд арьсыг арчлагч орцуудтай нэгдэж хүлээлтийг тань давсан гайхамшигтай үр нөлөөг мэдрүүлнэ.
BB ба CC тос ямар ялгаатай вэ?
Та ВВ эсвэл СС-тосны талаар хэдийнээ сонсож байсан байх. Энэхүү хоёр тос нь сүүлийн жилүүдэд бүсгүйчүүдийн гоо сайхны шүүгээнд байнга байдаг болсон. Харин тэд ямар нөлөө, үйлчилгээтэй болохыг нь та мэдэх үү? Энэ хоёр бүтээгдэхүүн хоорондоо ялгаатай! Ялгааг нь ойлгосноор та өөртөө төгс тохирох хувилбараа олж мэдэх боломжтой. За ингээд эдгээр бүтээгдэхүүнүүдтэй ойроос танилцъя!
Гундаж буй арьсны нүүр будалтын зөвлөмжүүд
Гундаж буй арьсны нүүр будалтын талаарх мэргэжилтнүүдийн зөвлөгөө. Чийгшүүлэгч сууриас эхлээд тосон суурьтай бүтээгдэхүүн хүртэл нүүр будалтын эдгээр аргачлал нь аль ч насандаа гоо үзэсгэлэнгээрээ бишрэл төрүүлэхэд тань тусална.
Гэгээн хайрын баярт зориулан уруулын будгаа сонгоорой
Төгс уруулын будагны өнгө
Нарлаг улирлын арчилгаа: Арьсаа нарнаас хамгаалах тухай дэлгэрэнгүй хөтөч
Та заримдаа нарны хамгаалалтыг үл тоомсорлодог уу? Та цорын ганц биш байх. Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол нь арьсны хөгшрөлтийг хурдасгаж, хэт нөсөөжилт, жижиг үрчлээс үүсэх, коллаген алдагдахад хүргэдэг. Нарнаас хамгаалах тос, SPF чийгшүүлэгч, SPF-тэй нүүр будалтын бүтээгдэхүүнүүд зэрэг нарнаас хамгаалахад зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар та бүтэн жилийн турш арьсаа хамгаалах боломжтой!
Цайны модны тосыг хэрэглэх өвөрмөц 3 арга
Олон арван жилийн туршид хүн төрөлхтөн цайны модны амин тосны ач тусыг эрүүл мэндээ дэмжих, арьсны асуудлыг шийдэх, тэр байтугай амны хөндийн эвгүй үнэрээс ангижрах зэрэг асуудлыг шийдэх зорилгоор хэрэглэж ирсэн. Энэхүү гайхамшигт ургамлын санаанд оромгүй ашиг тусыг олж мэдээрэй!
Зуны улирлын арьсны хамгийн түгээмэл 4 асуудал ба урьдчилан сэргийлэх аргууд
Байгальд гарах, наранд биеэ шарах, голд, далайд орох - нар гарсан даруй бид байгаль рүү тэмүүлдэг шүү дээ. Гэхдээ зуны улиралд арьс гэмтэх эрсдэл байдгийг та мэдэх үү? Зун арьсанд тулгамддаг 4 түгээмэл асуудал болон тус бүрийг нь хэрхэн шийдвэрлэхийг дараах хэсгээс уншина уу.
Өвлийн онцгой саналууд
Oriflame-ийн өвлийн онцгой хямдралууд эхэллээ! Үнэгүй хүргэлт, шинэ хэрэглэгчдэд зориулсан гэнэтийн бэлэгнүүдээс гадна бөөн бөөн шинэхэн гэнтийн бэлгүүдтэй танилцаарай."
Өвлийн онцгой урамшуулал
"Баяр баясгаланг бусадтай хуваалцаарай"-г ашиглан энэ өвлийн орлогоо нэмэгдүүлээрэй! Гэнэтийн бэлэг, нэг удаагын мөнгөн урамшуулал зэрэг гайхалтай боломжуудыг эдлэхээс гадна, бусад нэмэлт хямдралуудтай танилцаарай!
Та орос маникюрын тухай юу мэдэх хэрэгтэй вэ?
Энэхүү алхам алхам хөтчөөс Russian буюу орос маникюрын тухай олж мэдээрэй. Арагчлал, арчилгаа ба түгээмэл хэв маягийн тухай уншаарай.
Гар тээшиндээ хийх ёстой 9 чухал зүйл
Ямар бүтээгдэхүүнийг дараагийн аялалдаа авч явах вэ хэмээн гайхаж байна уу? Арьс арчилгаанаас эхлээд нүүр будалт хүртэл аялалд ээлтэй манай зөвлөмжийг ашиглан хөөрөхдөө бэлдээрэй.
Наран шарлагын газрын үзэсгэлэнт бүсгүй: лусын дагинын төрхийг хэрхэн бүтээх вэ?
Лусын дагинын төрх нь гоо үзэсгэлэнгийн ертөнцийн хамгийн сүүлийн үеийн зуны трэнд юм, тиймээс энэ зун заавал туршиж үзэх хэрэгтэй! Манай 5 алхамт хөтчөөс ер бусын гоо үзэсгэлэн ба далай тэнгисээс урам авсан хэмнэл бүхий төрхийг хэрхэн бүтээж, усны дагина адил мэдрэмж авах тухай олж мэдээрэй.
Нүүр будалтаа хэрхэн өдрийн турш гэрэлтсэн байлгах вэ?
Өөгүй төгс гэрэлтсэн нүүр будалт хиймээр байна уу? Арьсныхаа төрлөөс хамаарч энэ будалтыг хийх өөр өөр арга замууд байдаг. Бид Лондон хотод байрладаг мэйкап артистууд Памела ба Андрэа нараас удаан тогтоцтой гялбааг хэрхэн бүтээх тухай зөвлөгөө авлаа.
Гоо сайхантай холбоотой хог хаягдлыг бууруулах тухай зөвлөмжүүд
Гоо сайхны арчилгааныхаа хог хаягдлыг бууруулах зөвлөмжүүдийг энэ хэсгээс олж мэдээрэй: тогтвортой гарал үүсэлтэй савлагаа, байгалийн гаралтай бүтээгдэхүүн болон дахин дүүргэх савлагааг сонгоорой.
Гэрийн спа-шүршүүрийн хөтөч
Хуй салхи адил завгүй өдрүүдэд өөртөө цаг гарган тайвшрал мэдрэх цагийг олох амаргүй байдаг ч энэ нь зайлшгүй хэрэгтэй. Хүн бүр ваннд хэвтэх боломжгүй байдаг тул сүүлийн үеийн трендийг дагаж шүршүүрт орох цагаа яг л тансаг спа-д орж буй мэт болгоорой. Энэ бол таны сэтгэл, мэдрэмжийг сэргээж тансаг мэдрэмж төрүүлэх дадал юм.
Халуухан ягаан өнгөөр допамин гоо үзэсгэлэнгийн трендийг дагаарай
Ердийн ягаан өнгө хоцрогдож одоо халуухан ягаан өнгө загварын оргилд гарлаа! Дараах нийтлэлээс энэ оны хамгийн халуухан өнгийг хэрхэн өөртөө итгэлтэйгээр хэрэглэж болох тухай уншаарай!
Гэгээн Валентины өдөрт тохирсон интоорын улаан гоо сайхны чиг хандлага
Энэ жилийн гоо сайхны чиг хандлага нь интоорын улаан өнгө.
Хуримын улирлын нүүр будалт
Таны онцгой өдөр тун удахгүй болох гэж байна уу? Танд баяр хүргэе! Хуримын бэлтгэл ажлууд баяр баяслаар дүүрэн байхаас гадна маш их ядрах үе байдаг шүү дээ. Даашинз, чимэглэл, арга хэмжээ болох газрын сонголт, нүүр будалт зэрэг нь хамгийн чухал юм. Ирж буй хуримын улиралд таныг урам зоригоор тэтгэх таван трэнд зөвлөгөөг дараах хэсэгт танилцууллаа.
2024 оны зун наран шарлагын газар руу авч явах топ 5 зүйлсийн жагсаалт!
Зуны урин дулаан цаг ирж байгаа энэ үед биднийг халуун салхи болон уртасгасан өдрөөр угтдаг. Та амралтаа хэдийд ч төлөвлөсөн байсан далайн эрэг дээр цөөн гэлтгүй хоног өнгөрүүлэх нь гарцаагүй байх.
Beautanicals үс ба бие арчилгаанд дурлах 4 шалтгаан
Савлагаа бүрд нь гоо үзэсгэлэн байгаль дэлхийтэй нэгдсэн Beautanicals-ийн ертөнц рүү шумбан ороорой. Таны хариуцлагатай, ил тод бүтээгдэхүүнүүдийг эрхэмлэх хандлага хувийн арчилгааг тань хэрхэн сайжруулж болох 4 шалтгааны тухай энэхүү нийтлэлээс уншина уу.
Энэ хавар заавал туршиж үзэх хэрэгтэй 4 “cool” үс засалт
“Cool” бүсгүйн дүрд хувирахад бэлэн үү? Манай хөтчөөс 2024 оны Хаврын үс засалтын хамгийн шинэлэг трендүүдийн тухай олж мэдээрэй!
Арьс арчилгааны идэвхт орцууд үс арчилгаанд агуулагддаг боллоо!
Арьс арчилгааны салбарын орцуудыг агуулсан “ирээдүйн” үс арчилгааг яг одоо туршаарай. Үсийг тань гайхалтай сайхан харагдуулахын тулд гиалуроны хүчил, салицилийн хүчил ба ниацинамид зэрэг арьс арчилгааны орцууд үс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн найрлагыг төгс төгөлдөржүүллээ. Ийм бүтээгдэхүүний нууц нь юунд байдаг вэ? Эдгээр нь үсийг арчлахаас гадна хуйхыг арчилж үсийг эрүүлжүүлэгч орцууд агуулдгаараа онцгой. Өөр хэлбэл үсэнд тань яг л арьс арчилгаатай адил нөлөө үзүүлнэ.
Хуйх арчилгаа яагаад чухал вэ?
Хуйхны асуудлаар эмийн сан орж бүтээгдэхүүн асуудаг байсан үе ард үлджээ. Өнөөдөр хүмүүс хуйхны эрүүл мэнд хэчнээн чухал гэдгийг ойлгодог болсон тул хуйх арчилгааны бүтээгдэхүүнүүд сүүлийн үеийн тренд болоод байна. Хэрвээ та үзэсгэлэнтэй үстэй болмоор байгаа бол үс арчилгааны дадалд хуйхны арчилгааг яагаад нэмэх хэрэгтэй тухай олж мэдээрэй.
Үс арчилгаа: Үс салаалах асуудлаас сэргийлэх батлагдсан аргууд
Үсний үзүүр салаалах асуудлаас сэргийлэх тухай зөвлөмжүүдтэй танилцаарай! Гэмтэлтэй үсэнд баяртай гэж хэлээрэй!
Үсээ илүү түргэн ургуулах, илүү бат бөх болгох тухай мэргэжлийн 5 зөвлөгөө.
Үсээ илүү түргэн ургуулах, илүү бат бөх болгох тухай мэргэжлийн 5 аргыг олж мэдээрэй. Хуйхны арчилгаанаас үсний тэжээл гээд энэ хэсэгт заасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлж урт, эрүүл үстэй болоорой.
Төрөлхийн буржгар үсээ хэрхэн мэргэжлийн түвшинд арчлах вэ?
Төрөлхийн буржгар үсээ хэрхэн арчлахаа мэдэхгүй байна уу? Доорх хэсэгт бид таныг буржгар үсний мэргэжилтэн болгох 5 зөвлөгөөг танилцууллаа.
Hair slugging гэж юу вэ? Туршиж үзэх хэрэгтэй юу?
TikTok-ийн хамгийн сүүлийн үеийн Hair slugging трэндийг дагаад үргэлж гоё үстэй байгаарай. Энэхүү K-beauty аргачлалын дагуу унтахаасаа өмнө үсээ зузаан давхарга үүсгэж тослон эрүүл, гялалзсан үстэй болох юм. Гэхдээ энэ нь үнэхээр шидэт мэт нөлөө үзүүлэх үү? Hair slugging аргачлалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хэсгээс уншаад үнэхээр ийнхүү алдаршсан нь үндэслэлтэй эсэхийг нь тогтоогоорой.
Бальяж аргачлал
Бальяаж аргачлалд суралцаад үснийхээ өнгийг удаан хугацаанд гялалзсан байлгаарай. Үсээ хэрхэн чийглэг ба гэрэлтсэн байлгах тухай дараах нийтлэлээс олж мэдээрэй!
ЭХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ҮНЭРТНИЙ ХӨТӨЧ
Эхлэгчдэд зориулсан үнэртний хөтөчтэй танилцаж үнэртний талаарх мэдлэгээ дээшлүүлээрэй. Үнэртний төрлөөс эхлээд үнэрийн төрөл ба аялгууд хүртэл мэдээллийг авч сүрчгийн ертөнцийн нууцыг олж мэдээрэй.
Таны ордод ямар үнэртэн зохих вэ?
Үнэртнүүдийн гайхамшигт ертөнц руу шумбан ороорой! Таны төрсөн ордоос урам авч, зөвхөн таны хувь хүний зан чанар болон сонголтыг тусгасан үнэртнүүдтэй энэ нийтлэлд танилцаарай.
Хэв маяг тус бүртэй төгс нийцэх эрэгтэй үнэртнүүд
Хөнгөн үнэртнээс эхлээд гүн үнэртэй үнэрт ус хүртэл олон төрлийн эрэгтэй үнэртнүүдээс цаг ямагт төгс зохицох үнэртнээ олж сонгоорой.
Түрхсэн даруй таныг зунд аваачих үнэртнүүд
2024 оны зуны үнэртнүүд: Түрхсэн даруй таныг зунд аваачих нарны чихэрлэг үнэртэй, хээнцэр цэцэгсийн үнэртэй эсвэл усны цэнгэг үнэртэй үнэртнүүдтэй танилцаарай. Зөвхөн Oriflame-д онцгой.
Өөрийн шидэт бэлдмэлээ сонгоорой: Сэтгэлийг тань сэргээх хамгийн халуухан үнэртнүүд
Эдгээр мансууруулам, дур булаам үнэртнүүдтэй дурлахад бэлдээрэй! Бид тэднийг хайрын бэлдмэл гэж нэрлэдэг!
Аз жаргалын шүршилт: Сэтгэл санааг дээшлүүлэх хүчирхэг үнэрүүд
Сэтгэл сэргээх үнэртнүүдийн хүчийг олж мэдээрэй. Үнэртэн мэдрэмжүүд болон бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлдэг вэ?
5 төрлийн эмэгтэйлэг, цэцгийн аялгуу ба тэдний түүх
Чамин бөгөөд цог жавхаатай, ялдам ба дулаан, нарийн мэдрэмжтэй ба халуухан – эмэгтэй бүр зөвхөн өөртөө онцгой эмэгтэйлэг чанарын цоморлогтой байдаг.
Тансаг мэдрэмж авах 3 арга
“Old money” хэв маяг. Даруухан хэрнээ тансаг байдал. TikTok -ийн энэхүү трэнд нь хэзээ ч хоцрогдохгүй хязгааргүй тансаг байдлыг илэрхийлнэ. Гайхалтай мэдрэмж төрүүлэхэд зориулсан эдгээр гоо сайхны аргууд нь танд тансаг байдлыг мэдрүүлэх болно.
Hyperpalatable хоол – амтанд автан зогсож чадахгүй идэх!
Hyperpalatability гэж юу вэ? Зарим хоолыг яагаад зогсож чадахгүй иддэг, хоолны идэх хүслийг хэрхэн өдөөдөг, мөн Wellosophy-ийн зөвлөмжөөр хоолны хүслийг хэрхэн удирдах талаар мэдэж аваарай.
Эрүүл жингээ хадгалах зориулалттай гэдэсний микробиомыг сайжруулах арга
Хооллолт, амьдралын хэв маяг болон зөв тэжээллэг бүтээгдэхүүнүүд нь бодисын солилцоо, эрүүл зуршлыг хадгалахад хэрхэн тусалдагийг мэдэж аваарай.
Манай Icons бүтээгдэхүүнүүд Beauty Entrepreneurs-ийн амжилтын замыг хэрхэн нээдэг вэ?
Дэлхийн өнцөг булан бүрт амжилттай ажиллаж буй Beauty Entrepreneurs-ийн урам зориг өгөх Oriflame амжилтын түүхүүдийг уншиж, тэдний аяллыг боломжтой болгосон түүхт гоо сайхны бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай.
Гоо сайхныг хайрлагчдад зориулсан Зул сарын бэлгийн гарын авлага
Энэ Зул сараар ямар бэлэг авахаа мэдэхгүй байна уу? Oriflame-ийн гоо сайхны бэлгийн гарын авлагыг сонирхоорой
Хэт боловсруулсан хүнсний талаар ойлголттой болох нь — бүгд эрүүл мэндэд муу гэж үү?
Хэт боловсруулсан хүнс нь таргалалт болон архаг өвчнүүдтэй холбоотой гэж үздэг. Гэхдээ бүгд эрүүл бус гэж үү? Хүнсний мэргэжилтэн Isabella Lee, PhL өөрийн үнэт ойлголтуудыг хуваалцаж байна.
Нүднийхээ өнгийг тодруулан илүү анхаарал татахуйц болгох аргууд
Нүдээ илүү тод, анхаарал татам болгохыг хүсэж байна уу? Тэгвэл танд тохирох өнгөт сормуусны будаг хэрхэн сонгох талаар энэ гарын авлагыг дагаарай!
Сэтгэл хөдлөлөө үнэртнээр илэрхийлээрэй
Сэтгэл хөдлөлөө үнэрээр илэрхийлээрэй хэсэгт тавтай морилно уу — Таны сэтгэлд нийцэх үнэртэнг шинэлэг байдлаар нээх аялал эндээс эхэлнэ. Мэдрэхүйгээ сэрээж, дэлхийн нэр хүндтэй үнэртэн бүтээгчдийн хамт өөрийгөө нээх үнэрт аялалд гарцгаая.
VIP бэлгүүдийг гоо сайхны өдөр тутмын хэрэглээнийхээ нэг хэсэг болгоорой
Энэ бол таны өдөр тутмын хэв маягт нэмэх жаахан баяр хөөр – гэхдээ зөвхөн хязгаарлагдмал хугацаанд.
Нүүрний шингэн тос яагаад арьсыг аврах гэж?
Нүүрний шингэн тос бол жинхэнэ тансаг арчилгаа юм. Уг бүтээгдэхүүн нь арьсыг толигор, гүн чийгээр дүүрч бумбагар болсон харагдуулдаг. Энэ бүтээгдэхүүн яагаад ийнхүү өндөр үр дүнтэй байдаг вэ?