Эрүүл мэнд
Үндсэн

Стресс таны арьсыг хөгшрүүлдэг үү?

Published: 2024.08.19 | Author: Claire Allanson

Та өөрөө стресст өртөөд зогсохгүй, арьс ч бас стрессийг мэдэрдэг. Арьс тань үрэвсэж, таталдаж, өнгөө алдаж, хууларч байна уу - энэ бол стрессийн шинж тэмдэг! Хэдийгээр хариу үйлдэл нь янз бүр байж болох ч стресс нь ихэвчлэн эдгээр асуудлаар илэрдэг. Стресст өртсөн арьсыг хэрхэн тодорхойлох, хэрхэн стрессээс ангижрах тухай энэ нийтлэлээс олж мэдээрэй.

Дэлхий даяар стрессийн түвшин огцом өсөхийн хэрээр таны сэтгэлийн байдал болон арьсны харагдах байдал хоорондын уялдаа холбоо маш тодорхой харагдах болсон. Стресс нь сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг бид бүгд мэднэ, гэхдээ тэрээр арьсанд асуудал үүсгэдэг гол шалтгаануудын нэг гэдгийг та мэдэх үү? Мөн ихэнх хүмүүсийн хувьд стресст орсон арьсны шинж тэмдгүүдийг ихэвчлэн эрт хөгшрөлтийн шинж гэж буруу ойлгодог.

Стресс яагаад арьсанд нөлөөлдөг вэ?

Та стресст орсон үед таны бие түүнд хариу үйлдэл үзүүлж, амин чухал эрхтнүүдээ нөхөн сэргээхэд төвлөрдөг. Харамсалтай нь таны арьс амин чухал эрхтнүүдийн тоонд ороогүй тул бие түүнд энерги зарцуулдаггүй.
We’ve also got increased spikes of adrenaline and cortisol – the stress hormone – to thank. This leads to collagen breakdown and ultimately, premature ageing. In addition, stress brings decreased circulation, which means your skin gets less oxygen, less vital nutrients, and less antioxidants.

Стресст өртсөн арьс ямар харагддаг вэ?

Стресст өртсөн арьсны төрөл бүрийн шинж тэмдгүүд нь таныг гайхшруулж магадгүй.
Чийгээ алдах нь арьсыг гундсан харагдуулна, гялбаагаа алдаж хуурай харагдана, батгашиж гадаргуу нь ширүүсэх нь арьс эрт хөгшрөх асуудалд хүргэнэ, үүнд уян хатан чанараа алдах ба жижиг болон гүн үрчлээ үүсэх зэрэг мөн орно. Арьс улайх, тэнцвэрт байдлаа алдах ба таагүй мэдрэмжтэй болж үрэвсэл үүсэх магадлал өндөр юм.

Арьс арчилгааны дадал стрессийг бууруулах уу?

Азаар арьс арчилгаа ба вэлнэсийн салбар өнөөдөр нэгдээг байгаа билээ. Өнөөдөр хүмүүс арьсаа эрүүл байлгахыг илүүд үзэж байна – учир нь байнга стресстэй байх нь арьсанд нөлөө үзүүлдгийг хүн бүр мэддэг болгсон тул арьс арчилгааны брэндүүд бүтээгдэхүүнүүүддээ сэтгэл санааг сэргээх шинж чанарыг оруулах болсон.
Энэ чанарыг та Wellosophy арьс арчилгаанаас харах боломжтой – мэдээж энэхүү цуврал нь арьсны асуудлыг шийдэх зориулалттай ч, үүн дээрээ нэмээд шинжлэх ухаанаар батлагдсан сэтгэл сэргээх ба тайвшруулах үйлчилгээтэй үнэрийн технологийг агуулдгаараа давуу талтай юм.

Амьдрал ээдрээтэй ч арьс арчилгаа тийм байх албагүй – өдөр бүр хийх ёстой зүйлсийн жагсаалтад байхаас илүүтэйгээр арьс арчилгаа нь өөртэйгөө холбогдох онцгой мөч байх боломжтой үе. Өөрөөр хэлбэл арьсаа ч, оюун ухаанаа ч сэргээх онцгой мөч юм.

Арьс арчилгаагаа дотоод өөртэйгөө холбогдох онцгой мөчүүд болгоорой

Бид бүгдэд арьс арчилгааны дадал байдаг ч ихэнх хүмүүс арчилгаагаа аль болох хурдан хийж дуусгадаг. Харин арчилгаагаа хийх энэ мөчүүдээсээ таашаал мэдэрч, өөрийгөө хайрлаж халамжлах, дотоод өөртэйгөө холбогдох онцгой мөч болгож байна гээд төсөөлөөд үзээрэй.
Та өглөөний арчилгаандаа эрч хүчээр цэнэглэгч шүршигчийг хэрэглэж болох ба ингэхдээ таатай үнэрийг нь гүн мэдэрч өдрөө эрч хүчтэйгээр эхлүүлэх боломжтой. Бүтээгдэхүүнийг мэдэрч түрхэх нь танд таатай мэдрэмжүүд өгч сэтгэл санааг тайвшруулж тухтай мэдрэмж төрүүлдэг.

Адаптогенүүдийн арьсанд таатай хүчтэй нөлөө

Та Ашваганда эсвэл Сибирийн хүн орхоодойн талаар өмнө нь сонсож байсан байх, гэхдээ эдгээртэй адил эртний адаптоген бодисууд нь арьсанд маш таатай гэдгийг та мэдэх үү? Адаптоген нь ургамал, үндэс, мөөг зэргээс гаргаж авсан хүчтэй ургамлууд бөгөөд стрессээс хамгаалахад жинхэнэ мастерууд юм!
Арьс арчилгааны хэрэгцээнүүдтэй тань зохицох зориулалттай тэдний нууц нь антиоксидантаар баялаг шинж чанарт нь оршдог. Өөрөөр хэлбэл стресст өртсөн арьсыг нөхөн сэргээдэг юм. Иймд, хэрвээ та эрүүл арьстай болохыг хүсэж байгаа бол Wellosophy арьс арчилгаа танд хэрэгтэй: эдгээр бүтээгдэхүүнүүдэд онцгойлон сонгогдсон 8 адаптоген ордог ба тэдгээр нь бүгд арьсны сайн сайхан төлөвт нөлөөлдөг. Харин үр дүн нь гэж үү? Тайвшруулах нөлөө нь арьсны залуу, гэрэлтсэн төлөвийг нь нөхөн сэргээнэ!

ДЭЛГЭРЭНГҮЙ

Silky elixir of dreams

Silky elixir of dreams

Нойр – стресст өртсөн арьсны хамгийн сайн найз

Нойрыг гоо үзэсгэлэнгийн нойр гэж түгээмэл нэрлэдэг. Чанартай амрах, тайвшрах нь эрүүл мэнд, сайн сайхан байдал, эрүүл харагдах арьсанд зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн нойр нь бидний дархлааг бэхжүүлж, тархины үйл ажиллагаанд тустай төдийгүй гүн нойрсох үед коллагены үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч, арьсны эсүүдийг нөхөн сэргээдэг.
Илүү чанартай нойрсохын тулд тайвшруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн арьс арчилгаандаа нэмж оруулаарай. Бид Wellosophy шөнийн тосон бэлдмэлийн нөхөн сэргээх ба толийлгох үйлчилгээнд дуртай. Энэхүү бүтээгдэхүүн нь сэтгэл санааг тайвшруулдаг нь батлагдсан үнэрийн технологиор бүтээгдсэн торгомсог бүтэцтэй тос юм. Мөн арьсанд нэг шөнийн дотор тэжээл өгөхөөс гадна нойрыг тухтай болгоно.
Тиймээс хэрвээ та ч, таны арьс ч стресст өртсөн бол арьс болон сэтгэл санааг тань сэргээх арьс арчилгаа сонгохоос гадна чанартай унтахыг хичээгээрэй.

Арьс ба сэтгэл санааг тэнцвэржүүлэгч өдөр тутмын арьс арчилгааны хүчийг олж мэдээрэй

Урам зоригийн хэсэг

Other categories