Гэрийн нөхцөлд хэрхэн 24цагийн тогтоцтой дэрвэгэр сормуусыг бүтээх вэ?
Published: 2024.05.23 | Author: Ruth Tauber & Claire Allanson
Супер өргөгдсөн үзэсгэлэнтэй сормуусанд дурлаад байгаа ч салоны үйлчилгээ авах цаг завгүй байна уу? Тэгвэл салонд цаг авалгүйгээр гэрийн нөхцөлд өдрийн турш тогтох нөлөөг бий болгож хамгийн тренднүд будалтыг яг одоо бүтээх боломж танд байгааг дуулгахад таатай байна! Танд зөв сормуусны будаг, сормуус дэрвийлгэгч ба сормуусыг будах зөвлөмж байхад л хангалттай! Одоо сормуус суулгах салон хайж цаг алдах шаардлагагүй боллоо.
Салон орох уу, болих уу?
Бид өөрчлөлт шинэчлэлтийн эрин үед амьдарч байна. Гоо сайхны салбар шинийг санаачилж, хөгжихийн хэрээр инвазив бус гоо сайхны процедурын сонголтууд улам бүр нэмэгдэж байна. Хэрэв та гоо сайхны салонуудыг судлах, үйлчилгээ бүрийн болзошгүй эрсдэлийг ойлгохын тулд зарцуулах цаг завтай битгий хэл салоны процедурт зарцуулах цаг зав ба боломжтой байгаа бол энэ бол гарцаагүй сайн хэрэг.
Сүүлийн үеийн трендарчилгаа нь ихэвчлэн арьс, үс, сормуусандаа химийн бодис түрхэхтэй холбоотой байдаг тул үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд холбогдох үйлчилгээг үзүүлэх зөвшөөрөлтэй эсэхийг шалгах нь зүйтэй. Цаг авахаасаа өмнө цаг заваа гаргаж, аливаа процедурын талаар судалгаа хийх хэрэгтэй. Сормуус тань үнэ цэнтэй тул түүнд юу ч хамаагүй хүргэж болохгүй шүү дээ.
Хэрвээ та цаг зав багатай нэгэн бол яагаад салоны үйлчилгээг гэртээ хийж болохгүй гэж? Энэ бол аюулгүй, хялбар арга байхаас гадна цаг авч, салон орж хугацаа алдахгүй гэсэн давуу талтай юм.
Гэрийн нөхцөлд хэрхэн хиймэл сормуусны нөлөөг бий болгох вэ?
Салоны мэт нөлөөг гэрийн нөхцөлд хийх хэд хэдэн арга байдаг. Юуны түрүүнд зөв сормуусны будаг, сормуус дэрвийлгэгчтэй болох ба хэд хэдэн түрхэх аргачлалд суралцах хэрэгтэй. Тиймээс багахан хугацаа гаргаж хэрэгслүүдээ бэлдээд гэртээ салоны мэт сормуусыг бүтээгээрэй.
Танд хэрэгтэй:
• THE ONE хиймэл сормуусны нөлөөтэй 360º өргөгч сормуусны будаг
• THE ONE сормуус дэрвийлгэгч
• THE ONE сормуус дэрвийлгэгч
Хялбар байгаа биз?
Хамгийн гол нь өргөх ба дэрвийлгэх.
Харин одоо салоны мэт нөлөөг бий болгох зөв сормуусны будгаа хэрхэн сонгох тухай ярилцъя. Сормуусны будгаа сонгохдоо хөнгөн найрлага ба сормуус бүрд хүрч будах онцгой түрхэгч сойз сонгоорой. Мөн тус будаг нь өргөх ба дэрвийлгэх нөлөөтэй байх хэрэгтэй.
THE ONE хиймэл сормуусны нөлөөтэй 360º өргөгч сормуусны будгийн өргөх ба дэрвийлгэх нөлөө нь шинжлэх ухааны сорилоор батлагдсан байдаг. Нугардаг муруй сойз нь сормуус бүрд хүрч буддаг бол агаар адил хөнгөн найрлага нь сормуусыг дээд зэргээр өргөж яг л салонд суулгасан мэт харагдуулдаг.
Ваксыг бууруулсан хэмжээнд агуулсан найрлага нь салоны мэт* нөлөөг өдрийн туршид үүсгэхээр тусгайлан бүтээгдсэн.
THE ONE хиймэл сормуусны нөлөөтэй 360º өргөгч сормуусны будгийн нугардаг муруй сойз нь таны зовхины хэлбэрийг дуурайдаг тул түрхэлт бүр нь сормуусны ширхэг бүрд хүрч будна. Сойзны гадна талын үснүүд нь сормуусыг өргөж төгс нум үүсгэнэ.
Супер өргөгдсөн сормуус!
Ингээд та гэрийн нөхцөлд салоны сормуусыг бүтээлээ! Энэхүү тренд нүд будалт нь найзуудад тань урам өгөх тул тэд танаас сормуусаа хэрхэн ийнхүү үзэсгэлэнтэй болгосон тухай зөвлөгөө асуух нь гарцаагүй!