Наран шарлагын газрын үзэсгэлэнт бүсгүй: лусын дагинын төрхийг хэрхэн бүтээх вэ?
Published: 2024.02.20 | Author: Valeria Solonari
Лусын дагинын төрх нь гоо үзэсгэлэнгийн ертөнцийн хамгийн сүүлийн үеийн зуны трэнд юм, тиймээс энэ зун заавал туршиж үзэх хэрэгтэй! Манай 5 алхамт хөтчөөс ер бусын гоо үзэсгэлэн ба далай тэнгисээс урам авсан хэмнэл бүхий төрхийг хэрхэн бүтээж, усны дагина адил мэдрэмж авах тухай олж мэдээрэй.
Барби ягаанаас эхлээд Wednesday-ийн зөөлөн гранж нүүр будалт хүртэл хэвлэл мэдээлэл бидний гоо сайхны сонголтод ямар ч эргэлзээгүй нөлөө үзүүлдэг билээ. Харин хамгийн сүүлийн үеийн чиг хандлага бол #Mermaidcore юм. Бяцхан лусын дагина кино гарснаас хойш энэ төрх загварын оргилд гараад байна. Зуны далайн эрэг дээрх долгиотой үс, шилэн мэт төгс арьс, солонгорсон гялбаа зэргийг хослуулсан энэхүү гоо үзэсгэлэн нь дэлгэцээс бууж бодит болсон билээ. Та ч бас туршаад үзээрэй!
Алхам 1: Шилэн мэт арьс
Лусын дагиныг төсөөлөхөд нэвт гэрэлтдэг шилэн мэт арьс юуны түрүүнд санаанд орж ирдэг. Хүнд бүтэцтэй суурь шингэн энгэсгийн оронд хөнгөн өнгөтэй чийгшүүлэгч эсвэл ВВ-тосоор арьсныхаа өнгийг сэргээгээрэй. Ингэхдээ бүтээгдэхүүнээ The ONE шингэн гэрэлтүүлэгчтэй холиорой. Лусын дагинын төрхөө усны хамгаалалттай сормуусны будаг болон уруулын чийгшүүлэгч SPA тосоор гүйцээгээрэй. Ингэснээр та будалтаа уснаас хамгаалахаас гадна усанд норсон мэт нөлөөг бий болгоно.
Алхам 2: Хром хумс ба металлик нүд будалт
Энэ зуны хамгийн том трэнд бол ямар ч эргэлзээгүй маш их гялбаатай гоо үзэсгэлэн юм! Хумсаа хром өнгөнүүдээр будаад, уруулаа уруул өнгөлөгчөөр гялалзуулаарай. Харцаа дур булаам болгохын тулд нууцлаг хөх, далан хөөсний ногоон эсвэл загасны хайрс адил хөх ягаан зэрэг металл зовхины будаг хэрэглээрэй. Яг л далайн усны солонгорсон туяа адил!
Алхам 3: Лусын дагинын долгиотой үс
Далайн усанд норж долгиотсон үстэй болохын тулд далайн давстай шүршигчийг дөнгөж угаасан үс рүүгээ шүршээд өөрөөр нь хатаагаарай. Далайн давс хуйхыг хуурайшуулж болзошгүй тул Duologi хуйхны гуужуулагчаар арчлаарай. Лусын дагина адил долгиогоо улам тодруулмаар байна уу? Тэгвэл үсний индүү хэрэглээрэй! Үсэндээ Duologi халаадаг хэлбэржүүлэгч хэрэгслээс хамгаалагч шүршигчийг шүршиж хэсгүүдэд хуваагаад хэсэг тус бүрийг эргүүлээд индүүгээр хавчаарай. Ингэхдээ хэсэг бүрийн чиглэлийг өөрчилнө, эцэст нь үсний хэв маягийг тогтоогч шүршигчээр бэхжүүлээрэй.
Далайгаас урам авсан цэнгэг үнэртэн
Үнэртний сонголт ч мөн далайн эргээс урам авсан дүр төрх бүрдүүлэх үүрэгтэй. Далайн замаг ба давсны аялгуудтай, сэргээгч үнэртэй, биеийн шүршигч ба үсний мист сонгоорой. Nordic Water Infinite Blue зэрэг үнэртэн нь түрхсэн даруй таныг далайн эрэг дээр аваачиж лусын дагина болсон мэт мэдрэмж төрүүлнэ.
Алхам 5: SPF хамгаалалттай бүтээгдэхүүнүүд
Лусын дагина байх хөгжилтэй ч нарны хамгаалалт заавал хэрэгтэй. Тиймээс арьсаа нарны хэт ягаан туяаны гэмтлээс хамгаалахын тулд гоо сайхандаа SPF хамгаалалттай бүтээгдэхүүнүүд хэрэглээрэй. SPF50 нарны тосыг нүүр болон биеийн нарны туяанд өртдөг хэсгүүддээ түрхээрэй. Түүнчлэн SPF хамгаалалттай уруулын бальзам, чийгшүүлэгч, үсний мист сонгож уруул, нүүр болон үзэсгэлэнт долгиотой үсээ нарны туяанаас хамгаалаарай.
Бүтээгдэхүүн худалдаж авах