Шинэ, шинэчлэгдсэн тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүнтэй танилц!
Нийтэлсэн: 2024.03.25 | Зохиогч: Andrea Simons
Таны дуртай Tender Care тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн бүрэн өөрчлөгдлөө! Хүн бүрийн хайртай энэ бүтээгдэхүүнд юу өөрчлөгдсөн тухай дараах хэсгээс уншаарай!
Tender Care 1970 онд анх худалдаанд гарсан цагаасаа хойш Oriflame-ийн домог болж өнөөг хүртэл хэвээр байгаа билээ. Энэ бол цүнх, ванны өрөө, орны хажууд гээд үргэлж хажуудаа байлгах шидэт бүтээгдэхүүн юм. Тэрээр уруул, хумс, гар гээд маш өргөн хүрээний хэрэглээтэй! Найрлага нь 1980 оноос хойш өөрчлөгдөөгүй (анх зовхины тос байсан!) бөгөөд бид шинэчлэлт хийхдээ эргэлзэж байсан. Ийнхүү домог болсон бүтээгдэхүүнд өөрчлөлт хийх нь зөв үү? гэж бодсон ч түүний найрлагыг улам хүчтэй болгохоор зорьсон бөгөөд үр дүнгээр нь бахархаж байна!
Бид яагаад Тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүнийг шинэчилсэн бэ?
Бид найрлагыг нь байгальд илүү ээлтэй болгохыг хүссэн тул дахин ашиглаж болдог тоснуудаар найрлагыг нь шинэчилсэн. Эдгээр тоснууд нь наран цэцгийн ба касторын тоснууд юм. Үр дүнд нь найрлага нь 99.9% байгалийн гаралтай болж шинэчлэгдсэн. Гэхдээ та санаа зовох хэрэггүй, шинэчлэгдсэн тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн яг л өмнөх хувилбартайгаа адил нөлөөгөө үзүүлсээр байгаа ба үүнийг хэрэглэгчид ч мөн баталсан болно. Товчхондоо таны мэддэг, таны дуртай Tender Care илүү байгалийн гаралтай болсон гэсэн үг! Үүгээр зогсохгүй бид савлагаа болон загварыг нь шинэчлэхээр шийдсэн.
Байгальд ээлтэй савлагаа
Бид Tender Care бүтээгдэхүүний савлагааг сайжруулахаар шийдсэн бөгөөд одоо тэрээр 20%-иар илүү бага хуванцар агуулдаг болсон. Илүү бага хуванцар байна гэдэг нь байгаль орчинд илүү бага сөрөг нөлөө гэсэн үг юм. Түүнчлэн савлагааны амсрыг илүү томруулж хэрэглээг хялбарчилж илүү хэмнэлттэй болгосон. Мөн бөөрөлзгөнө, ногоон алим, үхрийн нүд ба маракуйяа жимстэй хувилбаруудын савлагаа олон өнгөтэй, шинэ логотой болсон. Харин домогт анхны хувилбарын ягаан өнгийг хэвээр үлдээсэн.
Бүтэн биеийн хуурай арьсыг тэжээгч арчилгаа
Tender Care зөвхөн тэжээллэг орцтой учир хайрлагддаггүй билээ, тус бүтээгдэхүүнийг биеийн бүх хэсгүүдэд түрхэж болдог нь маш том давуу тал юм. Хүмүүсийн мэддэг хуурайшсан уруул, хумс орчмын арьс, тохой, өсгий зэрэг хэрэглээнээс гадна тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүнийг маш олон өөр зорилгоор хэрэглэж болно! Энэхүү “супер баатарлаг” бүтээгдэхүүний өргөн хэрэглээнээс дурдвал:
• Хөмсөгний гелийн оронд хөмсгөө толийлгож хэлбэржүүлэхэд хэрэглээрэй.
• Гэрэлтүүлэгч адил шанаандаа түрхэж төрөлхийн чийглэг, гялбаатай харагдуулаарай.
• Хүйтэн цаг агаарт хамар орчмын хуурай арьсанд түрхээрэй.
• Гэрэлтүүлэгч адил шанаандаа түрхэж төрөлхийн чийглэг, гялбаатай харагдуулаарай.
• Хүйтэн цаг агаарт хамар орчмын хуурай арьсанд түрхээрэй.
Та ийм зориулалттай гэдгийг мэддэг байсан уу? Шинэчлэгдсэн хувилбар нь танд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна! Энэхүү гайхамшигтай бүтээгдэхүүн ийнхүү олон жилийн туршид бидэнтэй байж байгаль дэлхийд ээлтэй болсон ч үр нөлөө нь хэвээр байгаа нь бидний бахархал юм! Яг өнөөдөр туршаад үзээрэй!
худалдаж авах