Үс арчилгаа
Үндсэн

Үс арчилгаа: Үс салаалах асуудлаас сэргийлэх батлагдсан аргууд

Нийтэлсэн: 2024.08.07 | Зохиогч: Эвелин Кангур

Хүн бүр гоёмсог, гялалзсан үстэй байхын мөрөөддөг ч салаалсан үзүүр сэтгэл гонсойлгодог. Гэхдээ та санаа зоволтгүй – арчилгаандаа энгийн хэрнээ үр дүнтэй зөвлөмжийг хэрэгжүүлж үсээ салаалахаас сэргийлэх боломжтой. Хэт оройтохоос өмнө үс салаалах асуудлах урьдчилан сэргийлэх, арчлах аргуудтай энэ нийтлэлээс танилцаарай.

Үсний үзүүр яагаад салаалдаг вэ?

Бидний үс байгалиасаа бат бөх, уян хатан, эрүүл байдаг ч орчин үеийн амьдралын хэв маяг болон үсээ хэлбэржүүлэх аргууд нь үсний үзүүр салаалахад хүргэдэг. Үс нь угаасаа ургадаг тул төгсгөл нь үсний хамгийн хуучирсан хэсэг гэж ойлгож болно. Түүнчлэн энэ хэсэг хамгийн их элэгдэлд орсон байдаг тул хуурайшиж эмзэг блсон байдаг. Үс салаалах нь үсний амьдралын мөчлөгийн байгалийн нэг хэсэг боловч эрүүл бөгөөд гялалзсан үстэй болох арчилгааны аргууд байдаг.

Хүйтэн усаар угаах

Үсээ угаахдаа хуйханд төвлөрч, үснийхээ бусад хэсгийг зөөлөн угаагаарай. Ангижруулагчийг түрхэхэд ч мөн адил – үсээ татаж зулгаахгүй зөөлөн жигд түрхээрэй учир нь нойтон үс нь хугарахад мэдрэмтгий байдаг. Бүтээгдэхүүнийг хүйтэн усаар угааж арилгах нь үсний хайрсыг түгжиж чийгийг барих бол халуун ус эсрэг нөлөө үзүүлж ангижруулагч хэрэглэсэн ч үсийг хуурайшуулдаг.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Угаах шаардлагагүй бүтээгдэхүүн хэрэглэх

Бидний хүсэл бол үсээ арзайлгаж ширэлдүүлэхгүйгээр чийгийг нь нэмэгдүүлэх юм. Ердийн шампунь ба ангижруулагч сайн байдаг боловч, үс салаалах асуудлыг шийдэх шилдэг арга бол усаар угаах шаардлагагүй бүтээгдэхүүн хэрэглэх юм. Duologi брэндийн үс салаалах асуудлын эсрэг кератинтай бүтээгдэхүүн нь үсэнд эсийн түвшинд нөлөө үзүүлж хамгаалдаг. Бэлдмэлээс хэдэн дуслыг алга дээрээ авч чийгтэй үснийхээ дунд хэсгээс үзүүр хүртэл жигд тарааж түрхээрэй. Үр дүнд нь үс хамгаалагч бүрхүүлтэй торгомсог зөөлөн болгоно. Түүнчлэн долоо хоног тутамд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэвэл илүү үр дүнтэй байна. Duologi гүн арчлагч маск нь хуурай үсийг зөөлрүүлж салаалсан үзүүрийг нь чийгшүүлэн дахин салаалахаас сэргийлнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Халуунаар хэлбэржүүлэхээс сэргийлэх

Халаадаг хэрэгслээр хуурайшиж гэмтсэн үсийг хэлбэржүүлэхэд улам хуурайшдаг тул аль болох зайлсхийх хэрэгтэй. Хэт халуун нь үсний ширхгийг задалдаг тул өнгө нь цайрч бүрсийдэг. Хамгийн сайн гэсэн сэнс болон өөр хэрэгсэл хэрэглэсэн ч үс гэмтэх тул аль болох ойр давтамжтай хэрэглэхгүй байж холын зайнаас үлээлгээрэй. Хэрвээ зайлшгүй хэрэглэх бол гэмтлийг бууруулахын тулд хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Duologi хөнгөн бүтэцтэй хамгаалагч бүтээгдэхүүн нь үсийг халуунаас хамгаалахаас гадна арзгарыг дарж үсийг толийлгоно.

Үсний тос хэрэглэх

Үсний тос нь салаалсан үзүүртэй тэмцэхэд олон талын ашиг тус хүргэдэг - тос нь үсийг гүн тэжээж бат бөх болгоно. Чийгээр дүүрэн үс ширэлддэггүй бөгөөд ширэлдсэн байсан ч хялбархан самнагддаг. Eleo тосны тансаг өтгөн бүтэц нь үсийг нөхөн сэргээж хамгаалдаг. Ердөө хэдхэн дуслыг авч чийгтэй эсвэл хуурай үсэндээ түрхээрэй.

Үсээ будахаас татгалзах

Үс будах зэрэг химийн бодистой аливаа үйлдэл нь үсийг их хэмжээгээр гэмтээдэг. Хэт их будах нь үсний бат бөх байдлыг алдагдуулж хамгаалагч давхаргыг нь гэмтээдэг тул үсний үзүүр салаалж хугардаг. Үснийхээ төрөлхийн гялалзсан өнгийг нь хадгалж чадвал үсээ хэвээр байлгаж чадна гэсэн үг юм.

Зөөлөн самнах

Үсний үзүүр салаалахаас сэргийлэх нь арчилгааны хамгийн эхний алхам бол дараагийн алхам нь зөөлөн самнах юм. Үс нойтон байхдаа илүү эмзэг байдаг тул амархан салаалж хугардаг. Тиймээс үсээ угаасны дараа зөөлөн алчуураар чийгийг нь авч өөрөөр нь хатаагаад үсний тос түрхээрэй. Харин хамгийн сүүлийн алхам бол том сийрэг шүдтэй самаар зөөлөн самнах юм.

LEARN MORE

Үсний боолтоо зөв сонгох

Голдоо төмөртэй резин болон бусад төрлийн резин боолтоос зайлсхийгээрэй. Ийм боолт үсийг хугалаад зогсохгүй зулгаадаг. Оронд нь даавуун боолт хэрэглээрэй, материал нь зөөлөн байх тусмаа сайн. Торгомсог материал хамгийн зохимжтой.

Үзүүрээс нь авхуулах

Эцэст нь дурдахад, үсээ үзүүрээс тогтмол авхуулах нь үсийг сэргээж илүү эрүүл харагдуулдаг, тэр байтугай хэлбэрт оруулахад хүртэл илүү хялбар болдог. Үзүүрээс нь авсны дараа манай арчилгааны зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Бусад ангилал