Та энэ орцыг AHA гэдэг нэрээр таньж болох ч бид түүнийг арьс арчилгааны орцуудын од гэж нэрлэмээр байна. Гликолийн хүчил нь арьс судлаачдын арьсыг гуужуулах, гялбааг нь нэмэгдүүлэх, толийлгох ба өнгийг нь жигд болгохын тулд өргөнөөр хэрэглэдэг алдарт орц юм. Үнэхээр үр дүнтэй байгаа биз? Энэ орцын тухай мэдэх хэрэгтэй бүхнийг дараах хэсгээс уншина уу.

илүү дэлгэрэнгүй

Гликолийн хүчил гэж юу вэ?

Гликолийн хүчил бол альфа-гидрокси (АНА) хүчил юм. Тус хүчил нь арьсанд гуужуулах нөлөөг дээд зэргээр үзүүлж бүтцийг нь илүү толигор ба цайвар болгодог. Жижиг молекултай тул арьсанд хялбархан нэвчиж үр дүнгээ түргэн бөгөөд өндөр үр дүнтэй үзүүлдэг.

Гликолийн хүчил арьсанд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

• Гайхалтай гуужуулагч
• Арьсны гялбааг нэмэгдүүлэх дээд зэргийн нөлөө
• Арьсны гадаргууг толийлгох хүчирхэг нөлөө
• Коллагеныг нэмэгдүүлэх ба үрчлээг багасгах нөлөө

Гликолийн хүчил хэрхэн үйлчилгээ үзүүлдэг вэ?

Гликолийн хүчил бол арьсны эсүүд хоорондын цавуулаг чанарыг сулруулах замаар хөгширсөн эсүүдийг арьсны гадаргуу руу татан гаргаж шинэ эсүүдийг ил гаргадаг химийн гаралтай гуужуулагч юм. Хөгширсөн эсүүд арьсны дээд давхарга руу гарахад доороос нь илүү залуу, өнгөлөг арьс гарч ирдэг. Эдгээр шинэ эсүүд нь нүүрний арьсыг илүү гэрэлтсэн, толигор болгож сэргэг харагдуулдаг.
Үхэжсэн эсүүд арьсны гадаргуу дээр хуримтлагдсанаар арьс ширүүн, өнгөө алдсан, гундсан харагддаг. Харин Гликолийн хүчил эдгээрийг гуужуулан илүү уян хатан, гэрэлтсэн төлөв бэлэглэх хүчтэй! Түүнчлэн тус хүчил нь үрэвсэлтэй тэмцдэг, учир нь үхэжсэн арьсны эсүүд нүх сүвийг бөглөж улмаар батга, үрэвсэл үүсэх шалтгаан болдог.
Гайхамшигт гликолийн хүчлийн олон үйлчилгээний талаар дурдахдаа түүний коллагеныг нэмэгдүүлэх замаар арьсыг чанга болгож, цаг хугацааны явцад үрчлээг багасгаж, бат бөх чанарыг нэмэгдүүлэх нөлөөг нь дурдахгүй өнгөрч болохгүй байх!

Авахдаа юуг анхаарах вэ?

pH ба pKA бол Гликолийн хүчлийн үр дүнтэй байдалд нөлөө үзүүлэгч хоёр хүчин зүйл юм. Гликолийн хүчлийн концентрац болон pH түвшин чухал юм. Учир нь бага pH түвшин ба өндөр концентрацтай байх тусам найрлага нь илүү сайн, илүү түргэн үр дүн үзүүлнэ гэсэн үг юм. pKa бол уг хүчлийн хүчийг хэмжигч тусгай хэмжүүр юм.
Гликолийн хүчил ба Сүүний хүчил хоёул 3.8 pKa-тай байдаг. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд найрлагын pH энэ үзүүлэлтэд ойр байх хэрэгтэй. NovAge ProCeuticals арьсыг шинэчлэгч 6% AHA-хүчилтэй гуужуулагч-бэлдмэл нь 3.8-4.2 pH-тэй байдаг ба энэ нь дээд зэргийн үр дүнтэй гэсэн утгыг агуулна.
Таатай мэдрэмж ба үр дүнтэй байдал хооронд тэнцвэр байх нэн чухал тул та өөрийн арьсандаа тохирох, арьс тань хүлээж авах түвшнээ олох хэрэгтэй. Тиймээс хэрэглэхээс өмнө арьсан дээрээ тест хийж үзэхийг зөвлөдөг.
МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ: Сүүний хүчил ба Гликолийн хүчил агуулсан NovAge ProCeuticals арьсыг шинэчлэгч 6% AHA-хүчилтэй гуужуулагч-бэлдмэл нь бүх төрлийн арьсанд нөлөө үзүүлэхээр тусгайлан бүтээгдсэн бүтээгдэхүүн юм.
бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Other categories