Илүү тогтвортой савлагаатай бүтээгдэхүүнүүд сонгоорой
Гоо сайхны бүтээгдэхүүнээс үүдэлтэй хог хаягдлыг бууруулах хялбар нэг арга бол тогтвортой савлагааг сонгох юм. 100% дахин боловсруулсан савлагаатай Love Nature шампунь ба ангижруулагч, дахин боловсруулсан шилэн савлагаатай Waunt тосон бэлдмэл эсвэл FSC® гэрчилгээтэй модон бариултай The ONE нүүр будалтын багс зэргээс сонголтуудаа хийгээрэй.
Oriflame нь тогтвортой гарал үүсэлтэй сав баглаа боодлын технологийг ашиглах тал дээр тэргүүлэгч байхыг зорьсон билээ. Саяхан бид Duologi ангижруулагчдаа Albéa's Reflex 2-ыг нэвтрүүлсэн. Манай савлагааны технологич Асимиа Лулягийн тайлбарласнаар хөнгөн цагаан агуулаагүй Reflex 2 савлагаа бол Европын дахин боловсруулах дүрэм журамтай бүрэн нийцэж баталгаажсан RecyClass савлагаа юм.
Органик хандтай байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг сонгоорой
Манай Love Nature цувралын бие арчилгааны бүтээгдэхүүнүүдийг сэтгэл тайван хэрэглээрэй. Love Nature саван, ангижруулагч, биеийн тос болон лосьон нь багадаа 95% байгалийн гаралтай орц агуулдаг. Үүгээр зогсохгүй усаар угаадаг бүтээгдэхүүнүүд нь байгальд задардаг найрлагатай юм. Аюулгүй, хариуцлагатай, байгальд ээлтэйгээр бүтээсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаль орчноо хайрлаж ухамсартай сонголтыг хийгээрэй.
Дахин дүүргэдэг савлагааг сонгох
Дахин дүүргэдэг савлагааг сонгосноор та гоо сайхны бүтээгдэхүүний хог хаягдлыг бууруулах боломжтой. Манай Essence&Co. гарын шингэн саван нь дүүргэгч савлагаатай байдаг. Тус шийдэл нь ердийн 300мл савлагаатай харьцуулбал хуванцрын хэрэглээг 76%-иар бууруулахаас гадна урт хугацаанд зардлыг хэмнэх давуу талтай. Нөгөөтээгүүр хатуу саванг ч мөн хэрэглэж болно! Swedish Spa саван нь минимал савлагаатай худалдаалагддаг ба удаан хэрэглэгдэх тул хог хаягдлын хэмжээг нэлээдгүй бууруулдаг.
Боломжоороо дахин ашиглаж, дахин боловсруулаарай
Гоо сайхны бүтээгдэхүүний хог хаягдлын хувьд жижиг өөрчлөлтүүд хүртэл том нөлөө үзүүлдэг тул та аль болох дахин ашиглах, дахин боловсруулахыг хичээгээрэй. Хог хаягдал ихтэй нэг удаагийн бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд байгальд илүү ээлтэй, угааж, дахин ашиглаж болох сонголтыг хийгээрэй, жишээлбэл дахин ашигладаг хулсан зөөлөвч эсвэл дахин ашиглаж болдог силикон маск.
Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хоосон савыг бүү хаяарай! Тэднийг гоёл чимэглэл, үсний боолтын хайрцаг болгож эсхүл гэр ахуйн хэрэгсэлдээ ашиглаарай. Хэрвээ савлагаа нь дахин ашиглах боломжгүй бол дахин боловсруулна гэж тооцож зүй ёсоор хаяарай. Жишээлбэл, манай .SE үнэрт усны сав эргүүлдэг тагтай тул та эд анги бүрийг салгаж дахин боловсруулах бүрэн боломжтой.
Бонус зөвлөгөө: Бага ав!
Бид бүгд гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд дуртай байдаг шүү дээ, гэхдээ хог хаягдлыг бууруулах хамгийн хялбар арга бол зайлшгүй хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээ л авч сурах юм. Дараагийн удаа та сагсандаа олон бүтээгдэхүүн хийхээсээ өмнө надад үнэхээр хэрэгтэй юу, эсвэл би ямар ч хэрэггүй хог хаягдал гаргах гэж байна уу гээд нэг бодоод үзээрэй.
бүтээгдэхүүн худалдаж авах