Нүүр будалт
Үндсэн

Өнгөний тестээр уруулын будгийн төгс өнгөө олоорой

Published: 2024.05.03 | Author: Valeria Solonari

Та олон өнгөнүүд дундаас ямар өнгө сонгохоо мэдэхгүй эргэлзэж байсан уу? Одоо тэгвэл эргэлзэх хэрэггүй боллоо! Бид таны төрхийн улирлыг тодорхойлох тренд өнгөнүүдийн дүн шинжилгээг танилцуулж байна, одоо уруулын будаг сонгох шиг хялбар зүйл үгүй боллоо!

Улирлын өнгөнүүдийн дүн шинжилгээ гэж юу вэ?

Хамгийн энгийнээс эхэлье. Улирлын өнгөнүүдийн дүн шинжилгээ бол өөрийн арьсны өнгө, нүдний өнгө, мөн үсний өнгөө харгалзаж зөвхөн өөртөө хамгийн их зохих өнгөө сонгох гайхалтай аргачлал юм. Улиралд хувааснаар сонголт илүү хялбар болох бөгөөд та ч бас өөрийн өнгөө хялбархан олох боломжтой.

Өөрийн улирлаа олох 3 алхам

Аль улирал танд хамгийн их зохидог болохыг олж мэдмээр байна уу? Тэгвэл дараах гурван хүчин зүйлийг авч үзээрэй:

Алхам 1: Дэд өнгөө олох

Эхлээд бугуйны судаснуудын өнгөө байгалийн гэрэлд хараарай. Ногоовтор өнгөтэй бол та дулаан дэд өнгөтэй, цэнхэр эсвэл хөх ягаан өнгөтэй бол таны дэд өнгө хүйтэн гэсэн үг юм. Хэрвээ хоёр өнгө хоёулаа байвал та саармаг дэд өнгөтэй байх магадлалтай. Түүнчлэн таны арьсан дээр ямар металл илүү зохимжтой байгааг хараарай – дулаан дэд өнгөнд алтлаг өнгө зохидог бол мөнгөлөг өнгө хүйтэн дэд өнгөнд зохидог.
• Дулаан: Шар эсвэл алтлаг дэд өнгөтэй арьс (Хавар ба Намар)
• Хүйтэн: Ягаан эсвэл цэнхэр дэд өнгөтэй арьс (Зун ба Өвөл)

Алхам 2: Өнгөний эрс тэс байдал буюу контрастаа олоорой

Дараа нь нүд болон үснийхээ төрөлхийн өнгийг тодорхойлоод бараан эсхүл цайвар өнгөнд хамаарах эсэхээ тодорхойлоорой. Өнгөний үзүүлэлтийн контраст нь таны төрөлхийн өнгийг цайвраас бараан хүртэлх өнгөнүүдээр ялгаж өгдөг. Өндөр контрасттай гэдэг нь эрс тэс зөрүүг хэлдэг, жишээлбэл, цайвар арьстай хэрнээ тас хар үстэй байх, харин бага контраст гэдэг нь бараан арьстай хэрнээ цайвар үстэй, бараан нүдтэй байхыг хэлдэг.
• Бага контраст: Үс, нүд, арьсны өнгө хооронд бага зэрэг ялгаатай цайвар арьсыг хэлнэ (Хавар ба Зун)
• Их контраст: Үс, нүд, арьсны өнгө хооронд ялгаа их байхыг хэлнэ (Намар ба Өвөл)

Алхам 3: Хром өнгөө олох нь

Сэлфи авч үзээд төрхийнхөө тод ба цайвар өнгийг ялгаж хараарай. Байгалийн гэрэлд хэд хэдэн зураг аваад хар цагаан болгож хувиргаад хаана ямар өнгөний ялгаа үүсэж байгааг хараарай. Хэрвээ таны төрх илүү хурц харагдаж байвал та дулаан улирлын өнгөтэй, харин төрх тань тод байвал та тод өнгөнүүдийн улиралд хамаарах юм.
• Зөөлөн: Үс, нүд ба арьсны өнгө хооронд багахан ялгаа байгаа (Зун ба Намар)
• Тод: Үс, нүд ба арьсны өнгө хооронд их ялгаа байгаа (Хавар ба Өвөл)

Улирал тус бүрд зөвлөмж болгох уруулын будгийн өнгөнүүд

Одоо та дэд өнгө, өнгөний контраст болон хром өнгөө олсон тул улирал тус бүрд тохирох төгс өнгийн уруулын будгаа олъё!

Хавар

Хавар

Хэрвээ та хаврын улиралд хамаардаг бол та цайвар ба дундаж цайвар өнгийн дулаан дэд өнгөтэй ба цайвар царайтай гэсэн үг. Таны төрх сэрэг бөгөөд цоглог харагдана. Арьс тань тоорын эсвэл алтлаг дэд өнгөтэй дулаан гялбаатай харагдана. Нүд тань цайвраас дунд зэргийн цайвар өнгөтэй, цайвар хүрэн эсвэл ногоон, алтлаг хув адил өнгөтэй байна. Үс тань алтан шар, зөгийн балын хүрэн эсвэл гүзээлзгэнийн ягаан туяатай шаргал, төрөлхийн сортой мэт харагдана.
Дараах бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй:
Уруулын хувьд яргай загасны улбар шар болон тоорын, шүрэн эсвэл жүржийн өнгөнүүдийг санал болгож байна. Мөн бөөрөлзгөнийн тод ягаан эсвэл улаан лоолийн улаан өнгө таны төрөлхийн гялбааг тодруулж өгнө.
• Дулаан хавар: THE ONE Smart Sync уруулын будгийн Улаан өнгө
• Зөөлөн Хавар: Giordani Gold Iconic “мат” уруулын будгийн Хязгааргүй улаан өнгө
• Тод Хавар: OnColour тосон бүтэцтэй уруулын будгийн Тод ягаан өнгө
Зуны улирал

Зуны улирал

дэлгэрэнгүй

Хэрвээ та зуны өнгөнд хамаардаг нэгэн бол та хүйтэн дэд өнгөтэй зөөлөн ба дунд зэргийн өнгийн зөөлөн төрхтэй нэгэн байх. Таны төрх ерөнхийдөө зөөлөн, ялдам харагддаг. Арьс ягаан эсвэл хөх дэд өнгөтэй шаазан адил харагддаг. Нүд тань цэнхэр, саарал ногоон өнгийн бол үс тань үнсэн шаргал, хүйтэн хүрэн эсвэл цайвраас дунд зэргийн хүрэн, бага зэрэг сортой харагдана.
Дараах бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй::
Уруулын хувьд бид маув, бүдэг сарнай, хөх-ягаан эсхүл цангисын улаан гэх мэт өнгөнүүд зохино.
• Хүйтэн Зун: Giordani Gold Eternal Glow уруулын будгийн Тансаг Ягаан өнгө
• Зөөлөн Зун: The One Smart Sync уруулын будгийн Ягаан Маув өнгө

Намрын улирал

Намрын улирал

Хэрвээ та намрын улиралд хамаардаг бол та дулаан дэд өнгөтэй ба дундаас гүн өнгөнд хамаардаг гэсэн үг юм. Таны төрх баялаг, дулаан өнгө ялгаруулж байдаг. Арьс тань алтлаг эсвэл тоорын өнгөтэй. Нүд тань дулаан, гүн өнгөтэй бөгөөд цайвар хүрэн өнгөнөөс дулаан хүрэн өнгөтэй байж болно. Үсний өнгө алтлаг хүрэн, газрын самрын хүрэн, намрын өнгөнүүдийг санагдуулам туяатай байна.
Дараах бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй::
Уруулын хувьд бид улбар шар эсхүл терракота, мока, хул, тоосгоны шаргал зэрэг таны төрөлхийн дулаан өнгийг тодруулж өгөх өнгөнүүдийг санал болгож байна.
• Дулаан Намар: Giordani Gold Eternal Glow уруулын будгийн Зөөлөн цангис өнгө
• Гүн Намар: Giordani Gold Eternal Glow уруулын будгийн Зөөлөн карамел өнгө
• Зөөлөн Намар: Giordani Gold Iconic “мат” уруулын будгийн Сүүтэй латтэ өнгө
Өвлийн улирал

Өвлийн улирал

Хэрвээ та өвлийн өнгөнүүдэд хамаардаг бол та хүйтэн дэд өнгөтэй дундаас гүн хүртэл өнгөнүүдийг ялгаруулдаг тод төрхтэй байх. Та анхаарал татам харагддаг. Арьс тань хүйтэн дэд өнгөтэй шаазангаас гүн какао хүрэн өнгөтэй бөгөөд бараан өнгийн үс болон нүдтэй тань хүчтэй контраст үүсгэдэг. Нүдний өнгө гүн хүрэн, хар эсвэл мөсөн цэнхэр бөгөөд арьсны өнгөтэй тань эрс тэс харагддаг. Үсний өнгө бараан хүрэн өнгөнөөс хар, гялалзсан хүйтэн дэд өнгөтэй харагдана.
Дараах бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй:
Уруулын хувьд бид танд гүн ягаан, улаан хүрэн, чавга эсвэл тод ягаан, тод улаан зэрэг эрчимтэй, тод өнгөнүүдийг хэрэглэвэл зохино.
• Хүйтэн Өвөл: OnColour “мат” уруулын будгийн Гүн фуксия өнгө
• Гүн Өвөл: Giordani Gold Eternal Glow уруулын будаг Гал бордо өнгө
Тод Өвөл: OnColour тосон бүтэцтэй уруулын будаг Цангисын ягаан өнгө

Урам зоригийн хэсэг

Other categories