Novage+ цувралтай холбоотой бүх асуултуудад тань манай арьс арчилгааны мэргэжилтэн хариулж байна
Нийтэлсэн: 2024.03.28 | Зохиогч: Valeria Solonari
Та арьс арчилгааны шийдлээ хайж байгаа ба Novage+ цувралын ухай илүү их мэдээлэл авах хэрэгтэй байна уу? Тэгвэл бүх мэдээлэл энд бий! Манай Гоо сайхны дадлын хэрэгжилт хариуцсан ахлах менежер ба дээд зэрэглэлийн арьс арчилгааны мэргэжилтэн Каролин Шарпентьер таны хамгийн их мэдэхийг хүсэж буй асуултуудад хариуллаа!
Novage+ цувралыг юу био идэвхт болгодог вэ?
Novage+ байгалийн гаралтай хүчирхэг технологиуд агуулсан био идэвхт арьс арчилгаа юм. Эдгээр технологиуд нь арьсны төрөлхийн функцуудийг идэвхжүүлж нөхөн сэргээнэ, шинэчилнэ ба бат бөх болгоно. Энэхүү хосгүй технологиуд нь түргэн хугацаанд арьсанд мөш зөөлөн хэрнээ үр дүн үзүүлдэг нь клиник сорилоор батлагдсан. Био идэвхт арьс арчилгаа ретинол, ниацинамид, С аминдэм, кожик хүчил зэрэг идэвхт орцтой адил хүчирхэг нөлөөтэй хэрнээ арьсыг цочроодоггүй.
Би хэдэн насандаа Novage+ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болох вэ? Хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдэд ямар бүтээгдэхүүн санал болгох вэ?
Novage+ нь зөвхөн насны онцлогоос илүүтэй арьсны янз бүрийн асуудлыг шийддэг тул бүх насныханд тохиромжтой. Та наснаасаа үл хамаарч өөрийн хэрэгцээнд хамгийн сайн тохирох Novage+ иж бүрэн арчилгаагаа сонгох боломжтой. Хэрэв танд хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүд, тухайлбал жижиг үрчлээс үүсэж арьс бат бөх чанараа алдаж эхэлсэн бол Novage+ Wrinkle Smooth иж бүрэн арчилгаа бол маш сайн эхлэл юм. Энэ цуврал үрчлээг багасгахаас гадна дахин үүсэхээс сэргийлнэ.
Өөрт тохирох Novage+ бүтээгдэхүүнээ би хэрхэн мэдэх вэ?
Novage+ нь зөвхөн насны онцлогоос илүүтэй арьсны янз бүрийн асуудлыг шийддэг тул бүх насныханд тохиромжтой. Доорх мэдээлэл танд арьсныхаа хэрэгцээнд үндэслэн төгс тохирох иж бүрэн арчилгаагаа олооход тусална:
• Novage+ Wrinkle Smooth үрчлээний эсрэг иж бүрэн арчилгаа: Жижиг ба гүн үрчлээтэй тэмцэнэ.
• Novage+ Lift + Firm арьсыг өргөж чангаруулагч иж бүрэн арчилгаа: арьс уян хатан, чанга төлөвөө алдах асуудалтай тэмцэнэ.
• Novage+ Bright Intense нөсөөжилтийн эсрэг иж бүрэн арчилгаа: хэт нөсөөжилт, толбо, жигд бус өнгөтэй тэмцэнэ.
• Novage+ Blemish + Age Defy асуудалтай арьсны хөгшрөлтийн эсрэг иж бүрэн арчилгаа: үрэвсэл гарах хандлагатай, хөгшрөлтийн шинж тэмдгүүд илэрч буй арьсанд зориулсан.
• NovAge Skinrelief Pro Resilient SPF 30 арьсыг тайвшруулах нөлөөтэй иж бүрэн арчилгаа: эмзэг мэдрэмтгий арьсанд тусгайлан зориулсан.
• NovAge Time Restore арьсыг залуужуулагч иж бүрэн арчилгаа: гундаж буй арьсанд төгс тохирно.
• NovAge Men эрчүүдэд зориулсан иж бүрэн арчилгаа: эрчүүдийн арьсны хэрэгцээнд зориулсан.

Өөрт тохирох Novage+ иж бүрэн арчилгаагаа хэрэглэж эхэлсний дараа надад ямар өөрчлөлт мэдрэгдэх вэ?
Novage+ иж бүрэн арчилгааг хэрэглэж эхэлснээс 2 долоо хоногийн дараа анхны үр дүн харагддаг болохыг клиник сорил баталсан байдаг. Харин өглөө ба орой урт хугацаанд буюу 6-8 долоо хоног хэрэглэсний дараа бодит үр дүн харагдаж эхэлнэ.
Novage+ нэршилд “+” тэмдэг ямар утга агуулдаг вэ?
Novage+ нэршил дэх “+” тэмдэг нь энэ цувралын нэмэлт давуу талуудыг илэрхийлдэг. Тус цувралд хоорондоо төгс нийцэж, нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлж ердөө 2 долоо хоногт гайхамшигтай үр дүн үзүүлдэг нь клиник сорилоор батлагдсан 11 төрлийн био идэвхт технологи агуулагддаг. Novage+ нь ретинол, ниацинамид, С аминдэм, кожик хүчил зэрэг идэвхт орцуудтай ижил үр дүнтэй орцыг агуулдаг бөгөөд найрлага нь бүх төрлийн арьсанд тохиромжтой байдгаараа онцгой. Мөн түүнчлэн, манай Дижитал арьс оношилгооны хэрэгслээр Novage+ цувралын бүтээгдэхүүнүүдийг хооронд хольж хослуулан өөртөө төгс тохирох арчилгаагаа бүрдүүлэх боломжтой.
? Proceuticals бүтээгдэхүүнийг Novage+ иж бүрэн арчилгаатай хамт хэрэглэж болох уу?
Ямар ч эргэлзээгүй, тийм! Proceuticals бол Novage+ иж бүрэн арчилгаатай төгс зохицож үр дүнг нь гайхалтайгаас супер гайхалтай болгодог! Гэхдээ, Proceuticals бүтээгдэхүүнүүд нь арьсны тодорхой үеийн асуудлыг шийдэх хүртэл түр хугацаанд хэрэглэх зориулалттай, харин Novage+ бол өдөр тутам хэрэглэх зориулалттай гэсэн ялгааг анхааралдаа авах хэрэгтэй.
Novage+ өөр өөр иж бүрэн арчилгаануудын өдрийн ба шөнийн тос адилхан байдаг вэ?
Novage+ өдрийн ба шөнийн тос нь олон идэвхт орцоор олон ач тусыг хүргэх найрлагатай тул арьсны төрөл бүрийн асуудлыг шийдэхээр бүтээгдсэн байдаг. Өөр өөр цувралд адил тоснууд хэрэглэснээр үр дүнтэй байдлыг нь бууруулахгүйгээр арьс арчилгааны дадлаа хялбар болгох боломжтой. Тос тус бүр дараах ач тусыг хүргэнэ:
•Novage+ өтгөн бүтэцтэй олон үйлдэлт өдрийн тос: Bio Re:Barrier технологи, Advanced Pollution систем болон антиоксидантаар арьсыг өдрийн туршид хамгаалж бэхжүүлнэ.
•Novage+ өтгөн бүтэцтэй олон үйлдэлт шөнийн тос: Таныг унтах зуур арьсыг нөхөн сэргээнэ. Энэхүү тос нь арьсны өөрийгөө нөхөн сэргээх функцийг идэвхжүүлэгч Advanced NightSync хөгшрөлтийн эсрэг технологи агуулдаг. Түүнчлэн арьсны хамгаалагч давхаргыг нөхөн сэргээгч, шинэчлэгч, хамгаалагч Bio CeramidesPro технологи агуулдаг.

Би өөр өөр цувралын зовхины тос болон бэлдмэлийг хольж илүү өндөр үр дүнд хүрэх боломжтой юу?
Төгс үр дүнд хүрэхийн тулд тодорхой Novage+ иж бүрэн арчилгааны зовхины тос болон бэлдмэлийг хослуулан багадаа 8 долоо хоног хэрэглэсний дараа солихыг санал болгож байна. Гэхдээ өөрт тохирсон бүтээгдэхүүнүүдээр өөрийн иж бүрдлээ бүрдүүлэхийн хамгийн том давуу тал бол нүүрний арьсны өөр өөр хэсгүүдийн өөр өөр асуудлыг шийдэх бүтээгдэхүүнээ сонгох боломж юм. Тодорхой нэг асуудалдаа илтэд үр дүнд хүрсний дараа бусад асуудлыг тань чиглэсэн өөр Novage+ иж бүрэн арчилгааг сонгож хэрэглэх боломжтой.
Өтгөн ба хөнгөн бүтэц хооронд ямар ялгаа байгаа вэ? Надад аль нь тохирох вэ?
Өтгөн ба хөнгөн бүтэцтэй тоснууд хоорондын гол ялгаа бол найрлагад нь агуулагдаж буй арьстай төгс зохицдог липид буюу тослогч бодисын төрөл ба хэмжээ юм. Дараах мэдээлэлд үндэслэн сонголтоо хийгээрэй:
• Хуурай арьс: Ялангуяа хүйтэн, хуурай цаг агаарын нөхцөлд өтгөн бүтэц төгс тохирно.
• Хэвийн эсвэл тослог арьс: Хөнгөн бүтэц нь халуун эсвэл хуурай орчинд хүртэл арьсыг үр дүнтэй чийгшүүлдэг.
• Холимог арьс: Хэт их тослог гялгар үүсгэхгүйн тулд хөнгөн бүтэцтэй тос хэрэглэхийг зөвлөж байна. Хэрвээ танд нэмэлт чийгшил хэрэгтэй бол хөнгөн бүтэцтэй өдрийн тосыг өтгөн бүтэцтэй шөнийн тостой хослуулаарай.

Novage+ иж бүрэн арчилгаа нь ямар 4 алхмаас бүрддэг вэ?
Novage+ иж бүрэн арчилгаа нь арьсыг эрүүл бөгөөд гэрэлтсэн болгох дараах 4 үндсэн алхмаас бүрддэг:
Алхам 1: Угаагч – Арьсаа гүн цэвэрлэж Novage+ арчилгааны дараагийн алхмуудад бэлдэхийн тулд угаагчийг хэрэглэнэ. Усаар угааж сайтар зайлна.
Алхам 2: Зовхины тос – Зовхины тосыг ядам хуруугаараа нүдний орчмын арьсанд зөөлөн түрхэнэ.
Алхам 3: Бэлдмэл – Бэлдмэлээс нэг дусал авч нүүр болон хүзүүндээ дээш чиглэсэн хөдөлгөөнөөр түрхэнэ.
Алхам 4: Чийгшүүлэгч – Чийгшүүлэгчийг нүүр болон хүзүүндээ дээш чиглэсэн хөдөлгөөнөөр түрхэнэ. Үр дүнг нь нэмэгдүүлэхийн тулд эрч хүчээр цэнэглэгч иллэгийн аргачлалаар түрхээрэй.

бүтээгдэхүүн худалдаж авах