Skincare
Үндсэн

Нүүрний шингэн тос яагаад арьсыг аврах гэж?

Published: 2024.05.06 | Author: Oriflame

Нүүрний шингэн тос бол жинхэнэ тансаг арчилгаа юм. Уг бүтээгдэхүүн нь арьсыг толигор, гүн чийгээр дүүрч бумбагар болсон харагдуулдаг. Энэ бүтээгдэхүүн яагаад ийнхүү өндөр үр дүнтэй байдаг вэ?

Бид бүгд нүүрний арьс маш эмзэг байдгийг мэднэ. Ердийн үед хэрэглэдгээсээ өөр чийгшүүлэгч эсвэл угаагч хэрэглэхэд л арьс цочрох нь түгээмэл байдаг шүү дээ. Үүн дээр улирлын чанартай хүчин зүйлс буюу агааржуулагч, халуун, чийглэг орчин, өвлийн хүйтэн агаар болон салхи нь арьсыг хуурайшуулдаг, тиймээс арьсаа нэмэлтээр хамгаалах нь зайлшгүй юм!
Яг ийм нөхцөлд нүүрний шингэн тосыг арьс арчилгаандаа нэмэх хэрэгтэй. Энэхүү бүтээгдэхүүн нь олон ашиг тустай байхаас гадна чийгийг арьсанд түгжиж нэмэлтээр хамгаалах үйлчилгээтэй. Хүн бүрд гарцаагүй хэрэгтэй байгаа биз?

read more

Нүүрний тос яагаад ийнхүү өндөр үр дүнтэй байдаг вэ?

Тэгэхээр энэ бүтээгдэхүүн арьсанд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ? Тос болон липид нь арьсны эсүүдийг барьцалдуулж байдаг гэж үзвэл нүүрний шингэн тос нь энэхүү хамгаалагч давхаргыг нь тосолж өгдөг бэхжүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү тос нь арьсан дахь тос болон липидийн хамгаалагч давхаргыг бэхжүүлж чийгээ алдахаас хамгаалдаг тул арьс гаднын сөрөг хүчин зүйлд илүү тэсвэртэй болдог.
Хуурай арьстай хүмүүс нүүрний шингэн тосыг жилийн 4 улирал хэрэглэх шаардлагатай. Нас ахих тусам арьс улам хуурай болдог. Та арьс хөгшрөх асуудалтай тулгараагүй байсан ч нүүрний шингэн тосыг ашиглах бас нэгэн том шалтгаан бол арьсны гялбаатай төлөвийг нэмэгдүүлэх юм. Арьсны эсүүд хуурайшихад нягт байдал нь алдагдаж улмаар арьсны гадаргуу толигор байдлаа алдаж өнгөө алдсан харагддаг.
Одоо та энэхүү шидэт бүтээгдэхүүний олон давуу талуудыг олж мэдлээ! Нүүрний шингэн тос чийгийг түгжиж арьсыг тэжээлээр хангахаас гадна арьсны гялбааг нэмэгдүүлэх ба бумбагар болгох нөлөөтэй. Заавал хэрэглэж үзэхийг зөвлөж байна!

Нүүрний шингэн тосыг хэрхэн хэрэглэх вэ?

Энэхүү бүтээгдэхүүнийг арьс арчилгаандаа нэмэхийн тулд ретинол агуулсан Novage+ Wrinkle Smooth үрчлээний эсрэг бэлдмэлийг хэрэглэсний дараа түрхээрэй. Хэрвээ та бэлдмэл хэрэглэдэггүй бол шөнийн тосныхоо өмнө түрхэнэ. Бид танд арьсны хамгаалагч давхаргыг бэхжүүлэгч Novage+ хөгшрөлтийн эсрэг шөнийн тосыг санал болгож байна. Эсвэл SPF30 хамгаалалттай Novage+ хөгшрөлтийн эсрэг өдрийн тосныхоо өмнө хэрэглээрэй. Ингэснээр арьсны тань толигор, гэрэлтсэн төлөв нэмэгдэж өнгө нь сэргэнэ.

Дэлгэрэнгүй

Novage+ нүүрний тосон дуслууд

Байгалийн 6 үнэт тосны холимгийг агуулсан Novage+ эрчимтэй чийгээр хангах тосон дуслуудтай арьсаа бүрэн шинэчлээрэй. Тус бүтээгдэхүүн нь арьсыг гүн тэжээж, чийгшүүлэхээс гадна чөлөөт радикалуудаас хамгаалдаг. Тосон дуслуудыг туршиж үзэхэд ердөө 2 долоо хоног хэрэглэсний дараа жижиг ба гүн үрчлээ багасаж арьсны ерөнхий төлөв байдал сайжирсныг тогтоожээ.
Novage+ эрчимтэй чийгээр хангах тосон дуслуудын нууц жорд баялаг бүтэцтэй тосны хүчлүүд, липидууд, антиоксидантууд, аминдэмүүд ба эрдэс бодисууд юм. Үүнд:
• Гүнждийн тос: Чийгшүүлэгч ба зөөлрүүлэгч аминдэмүүд, эрдэс бодисууд ба липидүүдээр баялаг.
• Авокадоны тос: Арьсыг тэжээж, бумбайлгаж, тосон хамгаалагч давхаргыг нь бэхжүүлэгч бодисуудаар баялаг. Антиоксидантууд нь арьсыг чөлөөт радикалуудаас улбаатай гэмтлээс хамгаална.
• Тоорын ясны тос: дээд зэргээр чийгшүүлж арчлаг энэхүү орц нь арьсыг зөөлөн бөгөөд чанга болгоно.
• Нугын цагаан цэцгийн тос: Арчлагч эрдэс бодисууд, липидүүд болон тосны хүчлүүдээр баялаг энэхүү тос нь арьсыг тэжээлээр дүүрсэн ба зөөлөн болгоно.
• Үхрийн нүдни тос: Омега-3 ба -6 тосны хүчлүүдийн эх үүсвэр энэхүү тос нь арьсыг зөөлөн, чанга ба эрүүл төлөвтэй болгоно.
• Шар буурцгийн тос: Амин тосны хүчлүүдээр баялаг энэхүү тос нь арьсыг тэжээл болон чийгээр дүүргэж зөөлөн, чийглэг ба толигор болгоно.
Бүтээгдэхүүн авах

Урам зоригийн хэсэг

Other categories