Арьсыг арчлагч орцуудтай нүүр будалтын бүтээгдэхүүнүүд – энэ бол гиалуроны хүчил, ниацинамид, аминдэм зэргийг агуулсан бүтээгдэхүүнүүд бөгөөд тэд хамгийн сүүлийн үеийн тренд болоод байгаа билээ. Хэрвээ та нүүр будалтын бүтээгдэхүүн арьсыг арчилна гэдэгт эргэлзэж байгаа бол дараах нийтлэлийг уншиж хүлээлтийг тань давсан 7 бүтээгдэхүүнтэй танилцаарай!

Гоо сайхны брэнд тус бүр арьс арчилгаа-нүүр будалтыг хослуулсан бүтээгдэхүүнүүдийг санал болгодог ч тэдгээр нь арьсыг арчлах хэмжээнд идэвхт орцууд агуулдаг эсэх эсвэл нүүр будалтын үр дүнг бүрэн дүүрэн байлгаж чадах эсэхэд үргэлж итгэлтэй байх боломжгүй юм. Тансаг зэрэглэлийн Giordani Gold гоо сайхны брэндээс та баялаг пигменттэй өнгөнүүд, дээд зэргийн тансаг өнгө дээр нэмээд хормын ба урт хугацааны арьс арчилгааг мэдрэх боломжтой.

үзэх

Пребиотикоор баяжуулсан чийгшүүлэгч ба тэжээлээр дүүргэгч нүүр будалтын суурь

Удаан тогтоцтой төгс нүүр будалтын толигор суурь үүсгэж арьсаа чийглэг, хамгаалагдсан төлөвтэй байлгахын тулд Giordani Gold хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй пребиотик бэлдмэлтэй нүүр будалтын суурийг хэрэглээрэй. Маш хөнгөн найрлага нь гиалуроны хүчил, пребиотик бэлдмэл, тэжээлээр хангах аминдэмүүдийн холимог ба байгалийн гаралтай тоснууд бүхий арчлагч орцууд агуулсан ба эдгээр нь хамтдаа арьсны хамгаалагч давхаргыг бэхжүүлэх, чийгшүүлэх урт хугацааны нөлөө үзүүлнэ.
Хэрэглэгч: “Энэ бүтээгдэхүүнд би үнэхээр дуртай. Арьсанд маш таатай түрхэгдэж нүүр будалтыг маань өдрийн турш тогтоодог! Түүнээс гадна нүүрний будаг хагарах, үрчлээ рүү орж зураас үүсэхээс сэргийлдэг. Түүнгүйгээр би нүүр будалтаа төсөөлөхгүй байна.”

үзэх

Арьсны төрөлхийн гялбааг нөхөн сэргээгч гүн чийгшүүлэгч суурь шингэн энгэсэг

Хэрвээ та хөнгөн бүтэцтэй, гэрэлтсэн, удаан тогтоцтой, өө сэвийг төгс дарах шингэн энгэсэг хайж байгаа бол та түүнийгээ оллоо! Giordani Gold гэрэлтсэн суурь шингэн энгэсэг SPF 25 нь арьсыг гэрэлтүүлэгч бүрхүүл үүсгэх ба хэрэглэх явцад арьсны төрөлхийн гялбааг нөхөн сэргээнэ. Гиалуроны хүчил ба ниацинамид зэрэг 90% нь арьсыг арчлагч орцуудаас бүрдсэн найрлага нь хөнгөн, давхарлаж болох, яг л “хоёр дахь арьс” мэт бүрхүүл үүсгэнэ.
Хэрэглэгч: “Энэ бүтээгдэхүүний бүх онцлогт би дурласан – хөнгөн бүтэц, гялбаа гээд хүмүүс миний арьсыг үзэсгэлэнтэй байна гэж олон удаа хэлсэн” 1

Хөгшрөлтийн эсрэг хамгаалалт нь түрхсэн даруй арьсны өнгийг засна

Өө сэвийг дарах, өдрийн туршид чийгшүүлэх, гэрэлтсэн, тунгалаг бүрхүүл үүсгэх – энэ бүгдийг Giordani Gold олон үүрэгт СС-тос SPF 30 санал болгож байна. Үүгээр зогсохгүй тус бүтээгдэхүүн нь арьсыг эрт хөгшрөлтөөс дээд зэргээр хамгаална! Тэрээр арьсны хамгаалагч давхаргыг чийглэг, эрүүл байлгах үйлчилгээтэй, зөөлрүүлж чийгшүүлэгч хөгшрөлтийн эсрэг хүчирхэг хамгаалалт агуулаад зогсохгүй нарны хэт ягаан UVA, UVB туяанаас үүдэлтэй хөгшрөлтөөс хамгаалах орцууд агуулдаг.
Хэрэглэгч: “Бүтээгдэхүүн маш хялбар түрхэгдэж арьсыг маш сэргэг бөгөөд чийглэг харагдуулаг тул би дурлаж хэрэглэдэг” 1

Хөгшрөлтийн илэрхий шинж тэмдгүүдийг дарж тэмцэнэ

Giordani Gold хөгшрөлтийн эсрэг пребиотик бэлдмэлтэй өө дарагч – илэрхий өө сэвийг дарахын зэрэгцээ арьсыг дотроос нь нөхөн сэргээнэ. Олон үүрэгт хосгүй найрлага нь нүдний орчмын арьсны эрүүл төлөв ба чийглэгийг дэмжигч пребиотик бэлдмэл, аминдэмүүдийн холимог ба байгалийн цэвэр тоснууд агуулсан. Түрхэж тараахад хялбар ба маш хөнгөн, дундаж өө даралттай бүрхүүл нь доод зовхины хаван болон бараан хүрээг түрхсэн даруй дарж залуу, гэрэлтсэн төлөв бэлэглэнэ.
Хэрэглэгч: “Хормын дотор намайг амарсан, сэргэг харагдуулдаг” 1

Хөгшрөлтийн эсрэг орцуудаар баяжуулсан арьсыг гэрэлтүүлэгч бөмбөлгүүд

Домогт Giordani Gold бэлдмэлээр баяжуулсан хацар өнгөлөгч-бронзер нь арьсаа гэрэлтүүлэх, хацраа өнгөлөх ба алтлаг гялбаа бэлэглэж хормын дотор гэрэлтсэн царайтай болох хамгийн тансаг арга юм. Чийгшүүлэгч гиалуроны хүчил ба хөгшрөлтийн эсрэг тэжээллэг бэлдмэлээр баяжуулсан бөмбөлгүүд нь өнгөө алдах, гундах, ширүүсэх, жигд бус болох зэрэг хөгшрөлтийн илэрхий шинж тэмдгүүдтэй тэмцэж арьсыг илүү чийглэг, булбарай, жигд ба залуу бүтэцтэй болгоно.
Хэрэглэгч: “Царайг гоёмсог, эрүүл гялбаатай болгодог, найрлагадаа гундаж буй арьсанд гайхалтай нөлөөтэй бэлдмэл агуулдаг нь надад маш их таалагддаг”.

Сормуусыг гайхамшигтай өтгөн болгохоос гадна арчилж хамгаална

Giordani Gold өтгөрүүлэгч сормуусны будгаар сормуусаа 10 дахин өтгөрүүлэхийн зэрэгцээ арчилж хамгаалаарай! Умардын бөөрөлзгөнийн үрийн арчлагч тос нь сормуусыг чийгшүүлж зөөлрүүлэх бол Е аминдэм бүхий антиоксидант чөлөөт радикалуудын сөрөг нөлөөнөөс хамгаална. Эрчимт хар өнгийн давхарлаж болдог найрлага нь сормуус дээр гулгаж бөөгнөрөхгүй, хөнгөн бүрхүүл үүсгэнэ.Хэрэглэгч: “Би энэ сормуусны будагт дурласан – миний сормуус төрөлхийн өтгөн мэт гайхалтай харагддаг болсон!”

Гүн арчилгаа агуулсан тогтоц сайтай “мат” уруулын будаг

Хэрвээ та өөрийгөө “мат” уруулын будаг хэрэглэж чаддаггүй гэж бодож байгаа бол бодлоо өөрчлөх цаг иржээ! Giordani Gold гялбаатай «мат» уруулын будаг SPF 25 нь зөвхөн удаан тогтоцтой тод өнгө бэлэглээд зогсохгүй найрлагадаа гүн чийгшүүлэгч гиалуроны хүчил ба коллагеныг нэмэгдүүлэгч пептид бүхий 84% арчлагч орцууд агуулдаг. Тэрээр уруулыг хормын дотор ба урт хугацаанд чийглэг, толигор, бумбагар болгож жижиг үрчлээний илрэлийг мэдэгдэхүйц багасгана.
Хэрэглэгч: “Миний уруулын зөөлөн, чийглэг байдал болон ерөнхий бүтэц нь мэдэгдэхүйц сайжирсан” 1.
Арьсыг арчлагч орцуудтай нүүр будалтын бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь арьс арчилгааны алхмуудаа алгасаж болно гэсэн үг биш гэдгийг бүү мартаарай. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьс арчилгааны дадлын үр нөлөөг орлох бус нэмэгдүүлэх зориулалттай тул өглөө ба орой арьс арчилгаагаа хийж насан туршдаа эрүүл, гэрэлтсэн, залуу арьстай байгаарай!
Санамсаргүй байдлаар хэрэглэгчээс авсан санал бодол
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Бусад ангилал