Skincare
Үндсэн

Өөрийгөө халамжлах мөчүүд

Нийтэлсэн: 2024.10.29 | Зохиогч: Мишелла Абдалла

Эмзэг хэсгийн арчилгаа нь амьдралын аль ч үед үед өөр өөр төрлийн арчилгаа шаарддаг, ямар үед юу хийхээ мэддэг байх нь чухал юм.

Эмзэг хэсгийн арчилгаа нь амьдралын үе шатуудад өөр өөр байдаг.

Эмзэг хэсгийн арчилгааг хэрхэн зөв хийх талаар олон арга байдаг боловч бид эдгээр хувийн асуудлуудыг тэр бүр бусдад хуваалцаж чөлөөтэй илэрхийлж чаддаггүй.

Өсвөр үе

Нас бие гүйцэх, өсвөр насны үед бид өөрсдийн хувийн арчилгаа дээр сайн анхаарал хандуулж чаддаггүйн дээр мэдээлэл бага, учраа олохгүй үе ирдэг. Яг энэ үед танд тохирох арчилгаа бол - Маш зөөлөн бүтэцтэй угаагч хэрэглэж өөрийн арьсны онцлогыг олж мэдэх нь чухал юм.

Идэвхтэй жилүүд:

Энэхүү идэвхитэй жилүүдэд бид дааврын тэнцвэргүй байдал, сарын тэмдэг болон бусад асуудлуудыг даван туулах шаардлага гардаг ба энэ нь ихэвчлэн хөлрөх, наалдамхай мэдрэмжийг бидэнд төрүүлдэг. Сэргэг, цэвэрхэн мэдрэмж төрүүлэх сайн арга бол өдөр бүр эмзэг хэсгээ угаах бөгөөд энэ үед арьсанд таагүй мэдрэмж төрүүлэхгүйн тулд хөнгөн үнэртэй, сэргээгч угаагч гель тун тохиромжтой. Хэт их үнэртэй бүтээгдэхүүн нь арьсыг цочроодог гэдгийг санаарай. Эмзэг хэсэгт тусгайлан зориулсан угаалч гелыг байнга хэрэглэж байгаарай.

Төрсний дараах үе:

Төрсөний дараа бид аль болох тайвшруулах бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. PH тэнцвэртэй, Prebiotic болон Лактын хүчил агуулсан тайвшруулах, сэргээх угаагч гель ашиглах нь таны нандин хэсгийг тайвшруулж, тавгүйтэхээс сэргийлэхэд туслах болно.

Цэвэршилтийн үе:

Цэвэршилтийн үеийг даван туулах нь биед хэзээ ч амар байдаггүй. Энэ үед бодисын солилцоо удааширч, нойрны асуудал, сэтгэлийн байдал өөрчлөгддөг. Тийм ч учраас бид энэ үеийг онцгой анхаарч арьсыг тайвшруулж хамгийн сайн хамгаалалтын давхарга үүсгэдэг зөөлөн, тослог бүтэцтэй угаагч сонгох хэрэгтэй.

Дэлгэрэнгүй

Өөрийгөө халамжлах мөчүүд

Та аль ч үед өөрийгөө анхаарч халамжлах мөчүүдийг бүү орхигдуулаарай. Зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, өдрийн тэмдэглэл хөтлөх, дуртай номоо унших эсвэл хойшлуулсан олон ангит кинонуудыг үзэх зэрэг нь таны эрүүл мэндэд маш чухал юм. Бие махбодь гэлтгүй бүх талаараа өөрийгөө халамжлахын зэрэгцээ сэтгэл санаагаа хайрлахаа бүү мартаарай.
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Бусад ангилал