Skincare
Үндсэн

Хэзээ ч хольж болохгүй арьс арчилгааны орцууд

Published: 2024.05.06 | Author: Андреа Симонс

Бид олон төрлийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хооронд нь хольж хослуулах дуртай ч заримыг нь хэрхэвч хольж болдоггүй! Хослуулсан тохиолдолд арьс улайх, гуужих, цочрох, батга гарах зэрэг асуудалд хүргэж болзошгүй. Ий үр дагаврыг хэн ч хүсэхгүй байх. Дараах нийтлэлээс ямар орцуудыг хольж хэрэглэж болохгүй тухай олж мэдээрэй.

Дэлгэрэнгүй

С аминдэм + AHA ба BHA хүчлүүд

С аминдэм бол маш хүчирхэг аминдэм бөгөөд арьсыг цайруулах, гэрэлтсэн болгох нөлөөгөөрөө өргөнөөр хэрэглэгддэг. AHA, BHA хүчлүүд нь арьсны үхэжсэн эсүүдийг гуужуулж толийлгох зориулалттай химийн гуужуулагчид юм. Арьсаа цочроохоос сэргийлэхийн тулд эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхдээ нэг удаад 1 л бүтээгдэхүүн хэрэглээрэй. Жишээлбэл, NovAge ProCeuticals арьсыг шинэчлэгч 6% AHA-хүчилтэй гуужуулагч-бэлдмэлийг орой нүүрээ цэвэрлэж тоник түрхсэний дараа хэрэглээрэй. Хэрвээ та хоёр бүтээгдэхүүнийг хоёулыг арчилгаандаа хэрэглэмээр байгаа бол ийнхүү хүчтэй нөлөөтэй бүтээгдэхүүнүүдийг өдрийн өөр өөр цагт хэрэглээрэй: С аминдэмийг өглөө (зөвлөгөө: өглөө уудаг жүржийн шүүстэй адил), харин BHA, AHA хүчлүүдийг орой хэрэглээрэй. С аминдэмийн нөлөөг нэмэгдүүлэхийн тулд Optimals Even Out нөсөөжилтийн эсрэг үйлчилгээтэй бэлдмэлийг хэрэглээрэй.

Дэлгэрэнгүй

Нарны хамгаалалт, нүүр будалт ба чийгшүүлэгч

Хэрвээ та өдөр бүр SPF хэрэглэдэг бол танд баяр хүргэе! Та хамгийн зөв зүйлийг хийж байна. Гэвч хэрвээ та SPF-ээ нүүрний будаг эсвэл чийгшүүлэгчтэйгээ хольдог бол нарнаас хамгаалах нөлөөг нь бууруулж байх магадлалтай. Хэдийгээр эдгээр бүтээгдэхүүнийг хооронд нь холих нь арьсыг цочроохгүй ч нарнаас хамгаалагч бүтээгдэхүүнийг шингэлж арьсыг зохих ёсоор хамгаалах чадварыг нь бууруулах юм. Тэгэхээр энэ тохиолдолд давхарлаж түрхэх аргачлал хамгийн тохиромжтой. Нарнаас бүрэн хамгаалагдахын тул нарны хамгаалалтын тосоо бусад бүтээгдэхүүнүүдээс өмнө түрхээд бүрэн шингээгээрэй. Novage+ Proceuticals SPF 50 дээд зэргийн хамгаалалттай олон үүрэгт өдрийн тосыг заавал туршаад үзээрэй. Нөгөөтээгүүр, хэрвээ та наранд тийм ч их өртдөггүй бол SPF-тэй чийгшүүлэгч тос, суурь шингэн энгэсэг эсвэл хөнгөн өнгөтэй чийгшүүлэгч хэрэглэж болно!

Гликолийн хүчил + салицилийн хүчил

Энэхүү хоёр хүчил нь батгатай тэмцэхэд өндөр үр дүнтэй байдаг ч, хамтад нь хэрэглэвэл тийм ч үр дүнтэй байж чаддаггүй. Хүчил дээр хүчил түрхэх нь арьсыг наранд ямар ч хамгаалалтгүй долоо хоног байлгасан мэт мэдрэмж төрүүлж улайх, хөндүүрлэх, хорсох, эмзэгших зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэнэ. Тиймээс хамтад нь хэрэглэхээс зайлсхийгээрэй. Ер нь бол батганы бүтээгдэхүүнүүд эсвэл гуужуулагч бүтээгдэхүүнүүдийг хамтад нь хэрэглэж болдоггүй заалт байдаг, учир нь тэд хамтдаа арьсыг хэт хуурайшуулах, цочроох ба хуулах эрсдэлтэй юм. Үүний оронд тэднийг өөр өөр өдрүүдэд ээлжилж хэрэглээрэй. Optimals Even Out арьсны өнгийг жигд болгох үйлчилгээтэй шөнийн тос гайхамшигт нөлөөгөө үзүүлж байхад хүчил хэрэглэж нөлөөг нь мэдрээрэй.
Тийм ч ээдрээтэй биш байгаа биз? Дээрх орцуудыг хольж хэрэглэхээс зайлсхийгээд, бүтээгдэхүүнийг зааврын дагуу хэрэглэхэд л тэд хамтдаа гайхалтай үр дүн үзүүлж арьс тань жигд өнгөтэй, толигор ба гэрэлтсэн болно.
Бүтээгдэхүүн авах

Урам зоригийн хэсэг

Other categories