Skincare
Үндсэн

Арьс арчилгаанд зайлшгүй хэрэгтэй орцууд

Published: 2024.02.22 | Author: Andrea Simons

Арьс арчилгаа нь зөвхөн цэвэрлэгээ ба чийгшүүлэлт биш гэдгийг ойлгох тэр мөчид бидний өмнө сэтгэл хөдөлгөм орцуудын ертөнцийн үүд хаалга нээгддэг. Гэхдээ нэршлийг нь хүртэл хэлэхэд бэрх орцуудаас өөрт хэрэгтэйгээ олох тийм ч амар байдаггүй. Энэхүү нийтлэлээс арьс арчилгаанд дурлагсдын шүүгээнд заавал байдаг, тэдний хамгийн хайртай орцуудын тухай олж мэдээрэй!

Илүү дэлгэрэнгүй

Пептид

Пепитууд нь арьсны коллагены боловсруулалтыг нэмэгдүүлэх нөлөөтэй. Тэд уургийн үндсэн бүтэц болох аминхүчлүүдээс бүрддэг – арьсны үндсэн бүтэцтэй яг л адил! Пептидууд хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдийн найрлагад ихэнхдээ агуулагдаж үрчлээг тэнийлгэх, арьсыг толийлгох ба залуу харагдуулах нөлөө үзүүлдэг. Энэ орц нь NovAge ProCeuticals пепидтэй ампулын найрлагад орсон байдаг.

AHA-Альфа гидрокси хүчлүүд

Дэлгэрэнгүй

Альфа гидрокси хүчлүүд бол жимс, сүү зэрэг бүтээгдэхүүнүүдэд байгалиасаа агуулагддаг химийн гаралтай гуужуулагч юм. Тэрээр арьсны үхэжсэн эсүүдийг гуужуулж доод давхарга дахь шинэхэн арьсыг ил гаргадаг. AHA хүчлийг томоохон арга хэмжээ эсвэл үйл явдлаас хэд хоногийн өмнө хэрэглэж арьсаа сэргэг, гэрэлтсэн харагдуулаарай. Тус орцын ашиг тусыг NovAge ProCeuticals арьсыг шинэчлэгч 6% AHA-хүчилтэй гуужуулагч-бэлдмэлийг хэрэглэж мэдрээрэй.

Дэлгэрэнгүй

Ниацинамид

Ниацинамид бол В3 аминдэмийн идэвхжүүлсэн хувилбар юм. Бэлдмэл ба маскийн найрлагад ихэнхдээ ордог энэхүү орц нь улайлтыг багасгах, арьсны хамгаалагч давхаргыг бэхжүүлэх, меланины боловсруулалтыг бууруулах нөлөөг үзүүлдэг, өөрөөр хэлбэл нөсөө толбыг бүдгэрүүлэх нөлөөг мөн үзүүлэх юм. Тус орц нь NovAge Proceuticals нүүрний арьсыг шинэчлэгч ниацинамид ба центеллагийн хандтай маскийн найрлагад орсон байдаг.

BHA – Бета гидрокси хүчил

Бета гидрокси хүчил бол химийн гаралтай гуужуулагч юм. Хамгийн өргөнөөр танигдсан BHA хүчил бол салицилийн хүчил. Энэхүү орц нь үхэжсэн эд эсээс ангижруулна, хар батга үүсэхээс сэргийлнэ, нүх сүвийг цэвэрлэнэ ба арьсны толигор бүтцийг сайжруулна, мөн тайвшруулна (AHA хүчил эсрэгээрээ зөвхөн арьсны гадаргуу дээр нөлөө үзүүлдэг). BHA хүчил NovAge арьсыг шинэчлэгч гуужуулагчийн найрлагад ордог.

С аминдэм

С аминдэм нь өвлийн улирлын бүхий л өвчлөлтүүдийг эмчлэхэд тус дэмтэйг та хэдийнээ мэдэх байх. Гэхдээ энэ орц арьсанд ч бас гайхамшигтай нөлөө үзүүлдгийг мэдэх үү? Энэхүү хүчирхэг антиоксидант нь жимс ба ногоонд агуулагддаг ба арьс арчилгааны салбарт арьсыг цайруулагч, нөсөө толбыг бүдгэрүүлэгч ба хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэгч орцын хувьд өргөнөөр хэрэглэгддэг. NovAge ProCeuticals 10% С аминдэмийн бэлдмэл нь энэ аминдэмийг их хэмжээнд агуулдаг.

Гликолийн хүчил

Гликолийн хүчил бол АНА хүчид юм. Гэхдээ тус хүчил нь зөвхөн арьсыг гуужуулж, жижиг үрчлээг толийлгож, жигд бус өнгийг засахаас гадна чийгшүүлэх нөлөө үзүүлдэг юм. Гликолийн хүчил NovAge арьсыг шинэчлэгч гуужуулагчийн найрлагад орсон байдаг.
Hyaluronic Acid

Hyaluronic Acid

Хэрвээ та өнөөг хүртэл гиалуроны хүчлийн тухай сонсож байгаагүй бол та арьсаа чийгшүүлэх маш том боломжийн тухай мэдэхгүй байна гэсэн үг. Гиалуроны хүчил нь хүний биед хэдийнээ байдаг байгалийн бодис бөгөөд тэрээр өөрийн биеийн жингээсээ 1000 дахин их хэмжээний усыг барих чадвартай юм. Арьсанд иллэг хийж түрхэхэд гүнээсээ чийгээр дүүрсэн, булбарай, чийглэг болдог. Эдгээр ашиг тусыг нь NovAge нүүрний арьсыг чийгшүүлэгч суурь бэлдмэлээс мэдрээрэй.
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Other categories