Супер хүнс гэдэг хэллэгийг хоол тэжээлийн мэргэжилтнүүд түгээмэл хэрэглэдэг. Эдгээр хүнс нь эрүүл мэндэд зүйрлэшгүй ач тусыг үзүүлдэг. Аминдэм, эрдэс бодис болон антиоксидантаар баялаг хүчирхэг орцууд нь зөвхөн арьсыг гэрэлтүүлээд зогсохгүй хоол боловсруулах эрхтнүүдийн эрүүл мэндийг дэмждэг. Эдгээрийг өдөр тутамд хэрэглэснээр та амтат хоол идээд зогсохгүй биеэ эрч хүчээр цэнэглэнэ.

Нэрс – байгалийн хүчирхэг антиоксидант

С аминдэмийн баялаг эх үүсвэр нэрс бол эрүүл мэндэд маш олон ач тустай супер хүнс юм. Хоолонд гайхамшигтай амт оруулахаас гадна нэрс нь полифенол нэртэй антиоксидантаар баялаг. Эдгээр нэгдэл нь эрт хөгшрөлтийг өдөөгч чөлөөт радикалуудтай тэмцэхэд нэн чухал үүрэгтэй. Түүнчлэн нэрс нь арьсыг хамгаалах, нүдний эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй тул хооллолтод заавал байх хэрэгтэй хүнс юм.

Чиа үр – Омега – 3 тосны арьс болон хоол боловсруулах эрхтнүүдэд үзүүлэх ач тус

Жижигхэн хэрнээ супер хүчтэй чиа үр бол арьсны уян хатан, чийглэг чанарыг дэмжигч омега-3 тосны баялаг эх үүсвэр юм. Эдгээр үр нь хоол боловсруулах явцыг дэмждэг тул гэдэсний эрүүл мэндэд ч бас ач тустай нөлөө үзүүлдэг. Смүүти, тараг эсвэл салатандаа чиа үр хэрэглэж арьс болон гэдэсний эрүүл мэндээ амттай, тэжээллэг байдлаар дэмжээрэй.

Турмерик – эрүүл мэндийн алтан бэлдмэл

Үрэвслийн эсрэг ба антиоксидант шинж чанараараа алдартай турмерик бол эрүүл арьс ба гэдэстэй болох аян замын алтан тийз юм. Идэвхт орц нь болох куркумин нь үрэвсэлтэй тэмцэнэ, үений эрүүл мэндийг дэмжинэ, архаг өвчний эрсдэлийг бууруулна. Хоол эсвэл цайндаа хэрэглэснээр та гэдэс дотрын эрүүл мэндээ дэмжихээс гадна гэрэлтсэн арьстай болно.

Пробиотик – эрүүл гэдэс дотор ба гэрэлтсэн арьстай болох түлхүүр

Пробиотик буюу ашигтай бактери нь эрүүл микробиомтой болох, хоол боловсруулалтыг дэмжих, шим тэжээлийг биед шингээх, хүчирхэг дархлаатай болоход нэн чухал үүрэгтэй. Түүнчлэн гэдэс дотор – арьсны төлөв хооронд салшгүй холбо байдаг тул пробиотик нь арьс үрэвсэх асуудлыг бууруулдаг. Йогурт, тараг зэргээс гадна пробиотик нь дарсан байцаа болон кимчинд агуулагддаг. Эдгээр амьд бактерийг хэрэглэж гэрэлтсэн арьстай болохын зэрэгцээ биеийнхээ ерөнхий сайн сайхан байдлыг нь дэмжээрэй.

Буржгар байцаа – шим тэжээлээр баялаг супер хүнс

Буржгар байцаа бол А, С, К аминдэмүүд, төмөр ба кальци зэрэг нэн чухал эрдэс бодисоор баялаг супер тэжээллэг хүнс юм. Арьсны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй эдгээр шим тэжээл нь биеийн ерөнхий байдлыг дэмжихэд чухал үүрэгтэй. Буржгар байцааг салат, смүүти эсвэл хачир болгон хэрэглэж арьсаа гэрэлтүүлж биеэ эрч хүчээр цэнэглээрэй.

Далайн замаг – далайн гайхамшигт супер хүнс

илүү дэлгэрэнгүй

Гэдэс дотор ба арьсны эрүүл мэндэд гайхалтай нөлөөтэй далайн замагтай танилц! Амин хүчил ба аминдэмээр баялаг далайн замаг нь жижиг үрчлээг тэнийлгэнэ, арьсны уян хатан байдлыг нь нэмэгдүүлнэ, арьсыг бумбагар, гэрэлтсэн болгоно. Тус орцыг шөлөнд хийж буцалгах, цайндаа хийх гээд олон төрлөөр хэрэглэх боломжтой. Хэрвээ танд үнэр нь таагүй мэдрэмж төрүүлдэггүй бол тайвшруулах ванндаа хийгээд гоо сайхан, эрүүл мэндэд үзүүлэх таатай нөлөөг нь улам нэмэгдүүлээрэй.

Урам зоригийн хэсэг

Бусад ангилал