Эрүүл мэнд
Үндсэн

Арьсны тэжээл: Үзэсгэлэнтэй арьстай болохын тулд юу идэх вэ?

Нийтэлсэн: 2024.02.17 | Зохиогч: Andrea Simons

Энэ хэсэг дэх мэдээллийг арьс арчилгаанд дурлагч танд зориулж байна! Таны арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэчнээн сайн байсан ч, хэрвээ та тэжээллэг хоол хүнс иддэггүй бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй юм. Аминдэм, эрдэс бодис болон бусад хүнсний нэмэлт тэжээлээр арьсаа дотроос нь тэжээж арьс арчилгаагаа нэг шат ахиулаарай!

Эрүүл хооллолт бол эрүүл, гэрэлтсэн арьстай болох үндэс суурь юм. Хэрвээ таны хооллолт кофе болон түргэн хоолноос бүрддэг бол та бүх хэрэгтэй шим тэжээлийг авч чадахгүй байх магадлал өндөр юм. Нүд сэтгэлийг илэрхийлэх цонх гэгддэг бол арьс бол ямар ч эргэлзээгүй таны шим тэжээлийн цонх юм. Өнгөө алдсан, хуурай, холцруутсан арьс, улайлт, хэт нөсөөжилт зэрэг нь танд үндсэн шим тэжээл дутагдаж байгаагийн шинж тэмдэг байж болзошгүй.

Эрүүл арьстай болоход ямар аминдэм ба эрдэс бодис хэрэгтэй вэ?

В аминдэм хуурай, холцруутсан, загатнадаг арьсыг сайжруулна.С аминдэм коллагены нийлэгжилтэд хэрэгтэй.Цайр эдгэх ба нөхөн сэргэх явцад дэмжлэг үзүүлнэ.Манган үрэвслийг бууруулна.Зэс эластиныг боловсруулах ба хэт нөсөөжилтийг багасгахад тусална. Эластин бол арьсны бүтцийг бүрдүүлэгч уураг юм.Уураг коллаген ба эластиныг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.Антиоксидантууд арьсыг исэлдэх стресс ба хөгшрөлтөөс хамгаалахад тусална.Омега-3 үрэвслийн эсрэг нөлөөтэй тул хуурайшсан арьсны төлөвийг сайжруулна.

Үзэх

? Арьсны эрүүл мэндэд ямар хоол хүнс ач тустай вэ?

Арьсанд хэрэгтэй шим тэжээлээр баялаг хооллолт бол Скандинав маягийн хооллолт юм, тэрээр яг л Газар дундын тэнгисийн хооллолтой адил хэрнээ Скандинав хэв маягийг агуулдаг. Энэ хооллолт нь жимс, жимсгэнэ, бүхэл үр, ногоон ногоо, төмс, самар, тослог загас, далайн хоол, тослоггүй мах зэрэг уураг, тослог багатай сүүн бүтээгдэхүүн ба рапсын тосноос бүрддэг. Энэ хооллолт нь арьсны эрүүл мэндэд хамгийн их ач тустай аминдэм, эрдэс бодис, антиоксидант ба Омега-3 тосны хүчлүүд агуулдаг.
МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨ:
• Эрүүл хооллохоос гадна арьсанд ач тустай аминдэм ба эрдэс бодисууд бүхий хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй.
• Гэхдээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь эрүүл, тэнцвэртэй хооллолтыг орлохгүй бөгөөл таны биед хэрэгтэй шим тэжээлийн дутууг нөхөх зориулалттай гэдгийг бүү мартаарай.

Үзэх
Хөгшрөлтийн эсрэг антиоксидантууд

Хөгшрөлтийн эсрэг антиоксидантууд

Антиоксидантууд бол арьсны эсүүдийг эрт хөгшрөлтийг үүсгэгч чөлөөт радикалуудаас хамгаалдаг хүчирхэг тэжээл юм. Скандинавын хооллолт нь өнгөлөг жимс, ногоо ба жимсгэнэд хамгийн ихээр агуулагддаг антиоксидантуудаар баялаг. Тиймээс хоолны тавгаа солонгын өнгөнүүдээр дүүргээрэй!
МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨ:
• Нарны хэт ягаан туяаны гэмтлийн эсрэг дээд зэргийн үр нөлөө нь шинжлэх ухааны сорилуудаар батлагдсан С ба Е аминдэм, байгалийн цэвэр астаксантин ба нэрсний ханд агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь арьс хөгшрөлтөөс хамгаална.

Эрүүл арьс эрүүл гэдэс дотроос эхэлнэ

Акне, розацеа, псориаз, атопик дерматит зэрэг арьсны асуудал нь гэдэсний дотрын эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг. Харин эслэг эд бол гэдэс доторт аврагч адил нөлөө үзүүлдэг! Пребиотик эслэг эд нь гэдэс доторх ашигтай бактерийг тэжээдэг ба эдгээр нь арьс болон биеийн ерөнхий сайн сайхан байдалд олон талыг ашиг тус үзүүлдэг. Та гэдэсний микробиомоо эрүүл байлгахын тулд хоол хүнсэндээ ашигтай бактери нэмэх эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой.
МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨ:
• Хүнсний эслэг нь жимс, ногоо бүхэл үр, самар, үр, ногоон ногоонд, түүнчлэн манай Wellosophy тэжээллэг коктэйлүүдэд агуулагддаг! Эдгээр коктэйлийн найрлагад байгалийн гаралтай орцууд, ургамлын уураг, хүнсний эслэг, эрүүл тоснууд ба 23 төрлийн аминдэм, эрдэс бодис агуулагддаг!
• Пробиотикийн сайн эх үүсвэрт амьд өсгөвөртэй тараг, кимчи, даршилсан байцаа, комбуча зэрэг исгэсэн хоол хүнс орно.

Ус – чийглэг, эрүүл арьстай байх үндэс

Ус буюу чийгшил нь биеийн ерөнхий эрүүл мэнд болон арьсан нэн чухал юм. Арьсны эсүүдийн хэвийн ажиллагаа чийгшлийн түвшнээс хамаардаг тул хангалттай хэмжээн ус уугаарай. Чийгшлийн дутагдалд орсон арьс хуурай, өнгөө алдсан, жижиг ба гүн үрчлээний илрэл нь тод байдаг бол чийгээр дүүрэн арьс бумбагар, толигор ба гэрэлтсэн харагддаг!
МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨ:
• Ус уугаарай! Өдөрт 8 аяга ус ууснаар хуурайшилтыг үгүй хийнэ.
• Усаа үргэлж хажуудаа авч явахын тулд хөнгөн усны савтай болоорой.
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Бусад ангилал