Тансаг мэдрэмж авах 3 арга
Published: 2024.08.29 | Author: Claire Allanson
“Old money” хэв маяг. Даруухан хэрнээ тансаг байдал. Нэр нь л өөрчлөгдөж байгаа боловч эдгээр трендүүд нь хэзээ ч загварын ертөнцөөс гарч явдаггүй: энгийн хэрнээ тансаг байдал үргэлж хээнцэр мэдрэмж төрүүлнэ. Трэндийн нэр нь л өөрчлөгдөж байгаа бөгөөд энэхүү трэндийг хэрэгжүүлэхэд маш их хөрөнгө шаардалагагүй гэдгийг бид танд энэхүү нийтлэлд танилцуулж байна.
1. Үнэртэй усны эрч хүч
Та үнэрт ус ба үнэртэй ус хоорондын ялгааг мэдэх үү? Хэрвээ та үнэртнийхээ тогцтыг илүү удаан байлгахыг хүсэж байвал үнэртний төрлүүдийн тухай мэдлэгтэй болох хэрэгтэй. Үнэрийн өндөр агууламжтай Parfum буюу үнэрт ус нь 30% хүртэл цэвэр үнэрийн тос агуулдаг ба энэ нь зөвхөн тогтцыг уртасгаад зогсохгүй маш тансаг мэдрэмж төрүүлдэг. Тиймээс EDP буюу үнэрт усыг сонгож хэрэглээрэй.
Шинэ Essenza Supreme үнэртэн нь домогт хувилбартай ижил төстэй нарийн загвар бүхийн савлагаанд агуулагддаг бөгөөд зоригтой, тансаг, дээд зэргийн боловсронгуй тансаг байдлын өөр нэг түвшинг танд мэдрүүлнэ. Гурван гайхамшигт цэцгийн гүн гүнзгий хольцоор урласан Цагаан цэцэгсийн хэмнэл нь түүхий эдээс үнэртэх нандин чанарыг дээшлүүлдэг охиос бүрддэг. Olibanum-ийн баялаг мэдрэмжээр урласан энэхүү шинэ сүрчиг нь 12 цагийн турш тогтоц жинхэнэ тансаг мэдрэмжийг өгч, “old money” гоо зүйн үзэмжийг бий бодитоор мэдрүүлдэг.
2. Тансаг суурь шингэн энгэсэн сонгоорой
Хэрвээ та нэг л тансаг нүүр будалтын бүтээгдэхүүн сонгох бол суурь шингэн энгэсэгт хөрөнгө оруулалт хийгээрэй. Сэргэг ба эрүүл арьс тансаг гоо зүйг илэрхийлдэг. Өнөөгийн гоо сайхны ертөнцөд хос ба олон үйлдэлт идэвхт орцууд агуулсан маш олон төрлийн дэвшилтэт, үнэ цэнтэй бүтээгдэхүүнүүд байдаг болсон тул царайгаа гэрэлтүүлэх бүтээгдэхүүнээ олох хялбар болсон билээ. Net-A-Porter брэндийн гоо сайнхы салбар хариуцсан захирал Ньби Хэндсийн хэлснээр тансаг харагдахын тулд юуны түрүүнд арьсандаа анхаарал хандуулаарай.
Гиалоруны хүчил ба ниацинамид агуулсан Giordani Gold гэрэлтсэн суурь шингэн энгэсэг зэрэг арьсанд төгс уусдаг шингэн энгэсэн сонгоорой. Тэрээр арьсыг гүн чийгшүүлдэг тул нүүр будалтыг гэрэлтсэн болгоно. Мөн арьсыг арчлагч орцууд агуулсан давуу талтай.
3. Тансаг харагдуулах нүүр будалт
Үдэшлэг дээр уруулын будгаа сэргээхдээ тансаг бүтээгдэхүүн гаргаж ирэх шиг дэгжин зүйл үгүй. Цүнхэндээ тансаг зэрэглэлийн гоо сайнхы бүтээгдэхүүнүүд авч яваарай – энэ нь тань үргэлж тансаг мэдрэмж төрүүлнэ.
Бидэнд Giordani Gold гялбаатай "мат" уруулын будгийн тансаг загвар таалагддаг: очир эрдэнэ мэт хэлбэр нь уруул дээр оновчтой будалт хийх бол алтлаг өнгийн савлагаа нь үнэт эрдэнэ мэт мэдрэмж төрүүлж, таныг улам үнэ цэнтэй харагдуулна.
Худалдаж авах