Skincare
Үндсэн

Ширхэг ч нөсөөгүй арьс: Бараан толбыг бүдгэрүүлэх аргууд

Published: 2024.05.06 | Author: Oriflame

Хэт нөсөөжилт, жигд бус өнгө, нарны толбо, хөгшрөлтийн толбо – арьсан дээрх нөсөө толбыг бууруулах олон арга зам байдаг. Дараах нийтлэлээс тэдгээрийн тухай олж мэдээрэй.

Бараан толбо гэж юу вэ?

Нүүрэн дээрх бараан толбо арьсны меланин бодис хэвийн бус боловсроход үүсдэг. Нөсөө толбо нь цайвар хүрэн өнгөнөөс хар өнгө хүртэл өнгөтэй байдаг ба бүтэц нь яг л арьстай адил байдаг. Хөндүүрлэх мэдрэмж төрүүлдэггүй ба наранд өртдөг хэсгүүдэд түлхүү гардаг.

Дэлгэрэнгүй

Хэт нөсөөжилтийг хэрхэн багасгах вэ?

Нүүрэн дээрх бараан толбоноос ангижрах хамгийн үр дүнтэй арга бол наранд өртөх хугацааг багасгах юм. Наранд удаан хугацаанд байснаар арьсны өнгө жигд бус болж хөгшрөлт түргэсдэг. Тиймээс SPF хамгаалалт юунаас ч илүү чухал бөгөөд жилийн 4 улирал зайлшгүй хэрэглэх шаардлагатай бүтээгдэхүүн юм.
Exfoliation with a product that contains BHA or AHA acids can also help improve how the skin looks and give a more even skin tone, as it promotes skin cell turnover and removes dead skin cells. Reveal the rosy glow of your skin with Optimals Even Out serum – it’s designed to target dark spots and uneven skin tone.

Арчилгаа

Арьсаа гуужуулсны дараа Novage+ Proceuticals SPF 50 дээд зэргийн хамгаалалттай олон үүрэгт өдрийн тос зэрэг нарны хэт ягаан туяаны хамгаалалт хэрэглэхийг зөвлөж байна. Тус бүтээгдэхүүн нь UVA туяаны эсрэг хамгийн хүчтэй хамгаалалтыг бий болгохоос гадна хөгшрөлтөөс мөн хамгаалах юм. Мөн түүнчлэн эрчимтэй чийгшүүлж хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс хамгаалдаг.

Дэлгэрэнгүй

Нарны туяанаас үүдэлтэй нөсөө толбо үүсэхээс сэргийлэх нь

Нарны туяанд өртөхөөс сэргийлэх, арьсны өнгийг засах бүтээгдэхүүн хэрэглэх, долоо хоногт 2 удаа гуужуулах нь арьсны өнгийг жигд болгоход хувь нэмрээ оруулна. Асуудалд тань зориулсан өндөр чанартай бүтээгдэхүүн хэрэглээрэй.
Хэрвээ та нарлаг улсад амьдардаг бол SPF хамгаалалтаас гадна нарны малгай болон нарны шил заавал хэрэглээрэй. Түүнчлэн оффистоо суухдаа цонхны хажууд суудаг бол, мөн бүрхэг өдөр хүртэл та нарны туяанд өртөж байж болзошгүй. Тиймээс гэрээсээ гарахаасаа өмнө Novage+ SPF 30 өтгөн бүтэцтэй олон үйлдэлт өдрийн тосыг заавал түрхээрэй.

Дэлгэрэнгүй

Бараан нөсөө толбо хэрхэн үүсдэг вэ?

Арьсанд агуулагддаг меланин бодис нь бие махбодын өөрийгөө UV туяанаас хамгаалахын тулд ялгаруулдаг бодис юм. Нарны туяанд өртөхөд эпидермисын доод давхарга дахь меланоцитууд меланиныг боловсруулж дендрид гэж нэрлэдэг салбар эсүүдээр дамжуулан арьсны дээд давхарга руу зөөвөрлөдөг.
Меланин нь нарны туяаг шингээж UV туяаг арьс руу нэвчихээс хамгаалдаг. Арьс наранд өртөхгүй болсон үед меланин ялгарахаа больдог. Энэ механизм идэвхжих бүрд арьсны гадаргуу дээр багахан ул мөр нь үлдэж цаг хугацааны явцад хуримтлагдан бараан толбо үүсдэг. Үүн дээр нэмээд тус механизмын нөлөө цаг хугацааны явцад буурдаг тул меланин бодис арьсны тодорхой нэг хэсэг хуримтлагддаг.
Тус процесс нь хүн бүрийн хувьд өөр байдаг ба түүнийг идэвхжүүлэгч хүчин зүйл нь хүртэл хүнээс хүнд өөр байдаг. Гэхдээ хамгийн түгээмэл шалтгаан бол нарны туяа юм. Түүнчлэн нэн ялангуяа жирэмсний үеийн дааврын тэнцвэргүй байдал арьсанд хэт их нөсөө толбо үүсэх түгээмэл шалтгаан юм.
Бүтээгдэхүүн авах

Урам зоригийн хэсэг

Other categories