Даавар ба арьс арчилгаа: Сарын тэмдгийн мөчлөгийнхөө дагуу хэрхэн арьсаа арчлах вэ?
Published: 2024.02.17 | Author: Valeria Solonari
Бидний арьс арчилгааны дадал улирлаас хамаарч өөрчлөгдөж байдаг ч сар бүр биед маань гардаг өөрчлөлтөөс хамаарч өөрчлөгддөг гэдгийг та мэдэх үү? Энэ хэсэгт бид дааврын өөрчлөлттэй арьс арчилгаагаа хэрхэн уялдуулах тухай, мөн бидний бие, эрүүл мэнд ба арьс хоорондын уялдаа холбооны тухай мэдээлэл өгөх болно. Мэдээжийн хэрэг дааварт зориулсан бүтээгдэхүүнүүд байдаг ч, бид энэ удаа арьс арчилгааны дадлаа хэрхэн сарын тэмдгийн мөчлөгтэйгөө уялдуулах тухай ярих болно.
Дааврын мөчлөг гэж юу вэ?
Даавар долоо долоо хоногоор өөрчлөгдөж арьсанд нөлөөлж байдаг. WSGN (World Global Style Network буюу Дэлхийн хэв маягийн сүлжээ)-ий чиг хандлагын тухай тайлан нь дааврын өөрчлөлт арьсанд хэрхэн нөлөөлдөг тухай нийтлэл гаргасан. Юуны түрүүнд сарын тэмдгийн мөчлөгийг үе шатаар нь хувааж арьс арчилгаагаа уялдуулах тухай олж мэдье.
Арьсны улирлын мөчлөгийг ойлгох нь
Арьс тань долоо хоног бүр яг л улиралтай адил өөрчлөлтүүдэд өртдөг. Энэ хэсэгт дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж арьс арчилгаагаа хэрхэн уялдуулах тухай олж мэдье.
1 дэх долоо хоног – өвлийн арьс: Хуурайших үе шат
Өвөл нүүрний арьс тань яг л цөл шиг хуурайшиж байсан уу? Энэ бол арьсны өвлийн улирал буюу Хуурайших үе шат юм – энэ үед даавар арьсанд яг л цасан шуурга адил нөлөө үзүүлдэг. Энэ үед Novage + Skinrelief тайвшруулагч цувралын чийгшүүлэгч угаагч ба өтгөн бүтэцтэй чийгшүүлэгчийг хэрэглээрэй.
2 дах долоо хоног – хаврын арьс: Сайжрах үе шат
2 дах долоо хоногт арьсны төлөв байдал сайжирч эхэлдэг ба энэ үеийг арьс шинээр сэрэх үе гэж нэрлэж болно. Өвлийн улиралд арьсан дээр хуримтлагдсан илүүдлийг Optimals гуужуулагчаар гуужуулаарай. Дараа нь Proceuticals С аминдэмтэй бэлдмэл болон антиоксиданттай бэлдмэлийг хэрэглэж арьсаа шинэчлээрэй.
3 дахь долоо хоног – зуны арьс: Гэрэлтэх үе шат
Овуляц нь гялбааг нэмэгдүүлдэг тул энэ үед яг л зуныг санагдуулам хөнгөн, чийгшүүлэгч найрлагууд хэрэглээрэй. Нарны хамгаалалтыг өдөр бүр хэрэглэхийн зэрэгцээ арьсныхаа гялбааг хадгалахын тулд ретинолтой хүчирхэг дуслуудыг хэрэглээрэй. Уг бүтээгдэхүүн нь арьсны гадна давхаргаас гүн рүү нэвчин гүн үрчлээг багасгахад дэмжлэг үзүүлж арьсан дахь чийгийг нэмэгдүүлэн булбарай, чийглэг харагдуулна.
4 дахь долоо хоног – хаврын арьс: Тослог үе шат
Намрын улиралд бүх зүйл тогтворгүй байдаг тул энэ үед тэнцвэрийг олох нэн чухал. Тослоггүй чийгшүүлэгч ба салицилийн хүчил хэрэглэж илүүдэл тослогтой тэмцээрэй. Яг л намрын сэрүүн салхи адил сэргээдэг ч илүү их арчилгаа шаарддагтай адил. Optimals Even Out арьсны өнгийг жигд болгогч усан суурьтай бэлдмэл зэрэг бүтээгдэхүүн хэрэглэж намрын туршид, дааврын хэлбэлзлийн үед ч арьсаа гэрэлтүүлээрэй.
Бүтээгдэхүүн худалдаж авах