ТАНЫ ХООЛНЫ ДУРШЛЫГ БИЕ БОЛОН ОЮУН УХААНЫ ТАЛААС НЬ ХАРВАЛ
Published: 2024.01.23 | Author: Isabella Lee, Global Senior Nutritional Scientist
Амьд явахад бидэнд хоол хэрэгтэй гэдэг нь ямар ч эргэлзээгүй хамгийн энгийн бодит байдал билээ. Гэхдээ таны хоолны дуршил зөвхөн биеийн эрч хүчний хэрэгцээнээс хамаардаггүй. Хоолны дуршил буюу аппетит гэдэг үг нь латинаар “хүсэх” гэсэн утгатай "appetitus” гэдэг үгнээс гаралтай болохыг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл та өлсөөгүй байсан ч хоол идэх хүсэлтэй, хоол идэх хүсэлгүй байсан ч өлсөх боломжтой юм. Үүнээс харвал хүн төрөлхтний хоолны дуршил нэлээд ээдрээтэй бүтэцтэй юм. Хүний физиологийн хэрэгцээ байхаас гадна хоолны дуршил нь хоол идэх үйлдлийн нийгэм-сэтгэлзүйн талуудыг хамруулдаг байна (Hopkins & Blundell, 2016). Бид бие болон оюун ухаанаа эрүүл байлгахын тулд хоол иддэг.
ЯАГААД ЖИН ХАСАХ НЬ ЖИН НЭМЭХЭЭС ХЭЦҮҮ БАЙДАГ ВЭ?
Бие махбод эрч хүчний нөөцөө сэргээх шим тэжээл шаардах үед өлсөх мэдрэмжийг өгдөг бол цадах мэдрэмж бидэнд идэхийг зогсоох, хоол боловсруулалтын системээ хэт ачаалахаас сэргийлэх, бие хангалттай хэмжээнд нөөцөө дүүргэсэн болохын мэдээлдэг. Онолоос харвал, илчлэг өндөртэй хоол идсэн эсвэл/ба бие махбодын эрч хүчний нөөц дүүрсэн байхад хоолны дуршил буурсан байх ёстой боловч бодит байдал ийм байдаггүй.
БИЕ МАХБОД ИЛЧЛЭГИЙГ БҮРТГЭХДЭЭ ТИЙМ Ч ЧАДВАРЛАГ БИШ ЮМ
Бид зөвхөн хоолны тухай бодоход л өлссөн мэдрэмж төрөх тохиолдол байдаг. Сонирхолтой нь хоолны тухай бодох нь өлсгөлөнгийн даавар грелинийг ялгаруулж, хоол боловсруулах тогтолцоог боловсруулалтад бэлтгэхийн тулд шүлс ялгаруулж эхэлдэг. Оюун санаа болон бие махбод хоорондоо үнэхээр холбоотой байгаа биз! Харамсалтай нь бид зөвхөн бодлоороо цатгалан мэдрэмжийг авах чадваргүй билээ.
ХООЛНЫ ДУРШЛАА ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД ЗӨВ ХООЛ СОНГОХ НЬ
УХАМСАРТАЙ СОНГОЛТ ХИЙЖ ТОГТСОН ЦАГТ ХООЛЛОХ ДАДЛЫГ БИЙ БОЛГООРОЙ
Эцэст нь дурдахад, таны бие, оюун ухааны эрүүл мэндэд зөвхөн хоол тэжээлээс гадна олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хангалттай, чанартай унтах, стрессээ тайлж сурах, бусадтай үнэ цэнтэй холбоо үүсгэх зэрэг чухал ач холбогдолтой юм.