Үс арчилгаа
Үндсэн

Үсээ илүү түргэн ургуулах, илүү бат бөх болгох тухай мэргэжлийн 5 зөвлөгөө.

Published: 2024.01.17 | Author: Oriflame

Та тренд богино үс тайралтыг хийлгэсэн ч урт үсээ санаад байна уу? Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна! Эдгээр хялбархан аргууд танд эргээд урт, эрүүл үстэй болоход тусална.

бүтээгдэхүүн худалдаж авах

дэлгэрэнгүй

Үсний булцуу бөглөрөх асуудлыг шийдээрэй

Үсэнд ч бас арьстай адил гуужуулалт хэрэгтэй гэдгийг та сонсоод гайхах байх! Хэрвээ бохирдол, тос болон бүтээгдэхүүний үлдэгдэл үсний булцууг бөглөвөл энэ нь үс ургаж хуйхнаас цухуйх явцыг блоклох магадлалтай. Яг л нүүрний арьс арчилгаатай адил цэвэрлэгээ болон гуужуулалтыг зөв хийснээр шинэ эрүүл эсүүд гарч ирэх юм.
Манай Duologi хагийн эсрэг шампунь, хуйхны гуужуулагчийн найрлагад орсон салицилийн хүчил нь нүүрний нүх сүвийг нээх үйлчилгээтэй Pure Skin цувралд ашиглагддаг орц юм. Салицилийн хүчил нь арьсны гадаргуу дээрх үхэжсэн эд эсийг гуужуулж арьсыг гүн цэвэрлэх нөлөөгөөрөө өргөнөөр танигдсан орц бөгөөд тэрээр үсний булцуу руу гүн нэвтэрч үхэжсэн арьсны эсүүд, илүүдэл тослог болон бохирдлыг өндөр үр дүнтэй цэвэрлэдэг.

дэлгэрэнгүй

Шампунь ба ангижруулагчаа зөв сонгоорой

Шампунь бол бохирдол болон бүтээгдэхүүний үлдэгдлээс ангижрах гайхалтай арга бол ангижруулагч нь үс хугарах, унах асуудлыг багасгана. Харин шампунь ба ангижруулагчаа буруу сонгож хэрэглэснээр үсний тань төрөлхийн зөөлөн, эрүүл төлөвийг хадгалдаг үндсэн тоснууд нь арилж болзошгүй. Тэгэхээр бид яах ёстой вэ? Шилдэг зөвлөмж бол хэврэгшиж шингэрсэн үсийг бат бөх болгож нөхөн сэргээгч шампунь ба ангижруулагч хэрэглэх юм.
Манай Duologi үс уналтаас сэргийлэх шампунь нь В3 аминдэм, В5 провитамин, будааны пептид зэрэг арьс арчилгааны орцуудаар баяжуулсан найрлагатай байдаг ба ингэснээр:Үс уналт багасна, хуйх сэргэж эрч хүчээр дүүрнэХэврэг үс бат бөх болно, үс хугаралт 50% багаснаҮсний өтгөн, нягт байдал нэмэгдэнэ, ердөө л 8 долоо хоногт багадаа 3500 ширхэг шинэ үс ургана.

дэлгэрэнгүй

Үсний тоник – таны нууц зэвсэг!

Та хамгийн сайн шампунь болон ангижруулагч хэрэглэдэг байсан ч үсний ургалтаа түргэсгэхийн тулд хуйхны тоник зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Хуйхны тоник нь асуудлыг үндэснээс нь эмчлэхээс гадна үсний эрүүл ургалтыг угаас нь дэмждэг.
Ямар ч ангижруулагч үсийг хамгаалдаг ч шинэ үс ургуулах эсвэл ургалтыг түргэсгэх нөлөө үзүүлдэггүй. Зөвхөн тодорхой орцуудыг агуулсан хуйхны эмчилгээний бүтээгдэхүүнүүд л үсний ургалтыг дэмждэг.
Duologi үс уналтын эсрэг цувралын хуйхны тоник нь үсний ургалтыг дэмждэг бол шампунь болон ангижруулагч нь үсийг хугарах ба унахаас хамгаалдаг. Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд тоникийг шууд хуйхандаа түрхээрэй.

Үсний тос эсвэл маск хэрэглээрэй

Үсний тос эсвэл маск хэрэглээрэй

Үс арчилгаандаа долоо хоног тутамд үсний маск эсвэл тос хэрэглэх дадалтай болоорой. Үсний төрөл ба төлөвөөс хамаарч эмчилгээний тодорхой зориулалттай маскийг сонгоорой.
Бид танд DUOLOGI үсийг эрчимтэй нөхөн сэргээгч маскийг санал болгож байна. Тэрээр хуурай ба гэмтэлтэй үсний төлөвийг хормын дотор сэргээхээс гадна халуунаар үлээдэг хэрэгслийн үсийг хуурайшуулах нөлөөний эсрэг үсний ширхэг бүрийг бат бөх болгоно.
Хэрвээ та тос туршиж үзмээр байгаа бол алтан тоснуудын иж бүрдэл болон гүргэм цэцэг агуулсан Eleo үсний тэжээллэг тосыг туршаад үзээрэй. Тэрээр үсийг тослогдуулахгүйгээр тэжээлээр хангаж чийгшүүлнэ.

Хооллолтоо анхаарч нэмэлт тэжээл хэрэглээрэй

Арчилгаанаас гадна шинэ үс ургуулахын тулд хүний биед олон тооны амин чухал тэжээлүүд хэрэгтэй байдаг. Эрүүл хоол идэх нь зөвхөн биед бус үсэнд ч ач тустай нөлөөтэй. Олон төрлийн шим тэжээлийг агуулсан тэнцвэртэй хооллолт бол үснийхээ төлөв байдлыг сайжруулах гол түлхүүр юм.
Үсэнд онцгой ач тустай зарим тэжээллэг бодисууд үсийг илүү бат бөх, илүү эрүүл болгодог. Үс нь дийлэнхдээ уургаас бүрддэг тул хоол хүнсэндээ загас, тахиа эсхүл ногоо зэрэг уураглаг хүнсийг хэрэглэж үснийхээ төлөв байдлыг сайжруулаарай. Түүнчлэн үсэнд С аминдэм, селен ба цайр зэрэг тодорхой аминдэмүүд ба эрдэс бодисууд хэрэгтэй байдаг. Эдгээр нь жимс, ногоо, бүхэл үр, сүүн бүтээгдэхүүн ба самарт агуулагддаг.
Үсний ургалтад нөлөө үзүүлдэг бусад хүчин зүйлсэд удамшил, гаднын болон сэтгэл зүйн хүчин зүйлс ордог. Тиймээс үс арчилгаа гэдэг нь эрүүл, тэнцвэртэй хооллохоос эхлээд стрессийг хязгаарлах, шим тэжээлтэй хоол идэх, хангалттай унтаж амрах, үсээ арчлах гээд иж бүрэн хандлагыг хэлнэ!

Урам зоригийн хэсэг

Other categories