Богино bob тайралт
Хэрвээ та өнгөрсөн намар үсээ Хэйли Бибер адил тайруулсан бол хавар болтол үсээ ургуулъя гэж шийдсэн байх. Энэ удаа эрвээхийн далавч адил давхаргуудаар шаталсан, зөөлөн хэлбэртэй butterfly bob буюу эрвээхэй боб тайралтыг туршаад үзээрэй.
Жүжигчин Zendaya
Биркин тайралт
Хэрвээ та урдуураа үс гаргах дуртай бол Биркин тайралтыг заавал туршаад үзээрэй! Загварын дахин давтагдашгүй домог Жэйн Биркиийн бэлгэ тэмдэг энэхүү тайралт нь царайг дур булаам, романтик харагдуулдаг онцлогтой. Үсчинтэйгээ Birkin bangs-ийн талаар ярилцахдаа маш загварлаг хэрнээ эрх чөлөөтэй шинж чанарууд хоорондын тэнцвэрийг хадгалахын ач холбогдлыг онцлон тэмдэглээрэй.
Жүжигчин: Dakota Johnson
Шаталсан тайралт
Энэхүү тайралт нь 2023 онд тренд болж байсан шаталсан боб тайралтын илүү боловсронгуй хувилбар юм. Маш тод харагддаг шатлал болон толигор байдал нь этгээд хэрнээ дэгжин байдлыг хослуулдаг. Түүнчлэн эрх чөлөөг эрхэмлэсэн чөлөөт тайралтыг толигор гадаргуутай хослуулсан уг тайралт нь орчин үеийн, гоо үзэмжтэй, маш дэгжин хэв маягийг үүсгэдэг. Энэ тайралтыг хийлгэсэн бол бид танд үсний арзгарыг дарж толийлгох нөлөөтэй DUOLOGI үсний салаалсан үзүүрийг нөхөн сэргээгч бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөж байна.
Жүжигчин: Jenna Ortega
Жүжигчин: Jenna Ortega
Биетэй пикси тайралт
Классик пикси тайралт 2024 онд романтик, дэггүй хэв маягийг дагуулан эргэн ирлээ. Маш богино үстэй болох зоригтой бүсгүйчүүдийн хувьд пикси тайралт нь арчилгаа багатай хэрнээ загварлаг харагдуулах төгс тайралт юм. Гэхдээ уг тайралт үсний өтгөн болон нүүрний хэлбэрээс ихээхэн хамаардгийг анхаарна уу. Урд талын үсийг богино тайрах тул төрөлхийн долгиотой үстэй бүсгүйчүүдэд гайхалтай зохиж хялбархан хэвд орно. Үснийхээ хэлбэрийг тогтоохын тулд DUOLOGI үсний олон үүрэгт СС-шүршигчийг хэрэглэхийг зөвлөж байна.
Загвар өмсөгч Taylor Hill
Загвар өмсөгч Taylor Hill