Нүүр будалт
Үндсэн

Хөмсөг засах хөтөч

Нийтэлсэн: 2024.08.14 | Зохиогч: Evelin Kangur

Төгс засаж хэлбэржүүлсэн хөмсөгтэй болох хөтөчтэй танилц! Та өтгөн, тод хөмсөгтэй болох эсвэл төрөлхийн мэт харагддаг хөмсөгтэй болохыг хүсэж байгаа эсэхээс үл хамаарч хөмсгөө өтгөн, гоёмсог хэлбэртэй, эрүүл байлгах үндэс суурь бол арчилгаа юм.

Хөмсөгний үндсэн арчилгаа

Арчилгаатай, зөв хэлбэртэй хөмсөг царайг үзэсгэлэнтэй харагдуулахаас гадна төрөлхийн гоо үзэсгэлэнг тодруулдаг. Хөмсгөө өдөр бүр арчилгаатай харагдуулахын тулд тогтмол арчилгаа хийгээрэй.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хэтрүүлэн авахгүй байх

Хөмсөг ч мөн адил өөрийн гэсэн загвартай байдаг ч, 90-ээд оны нарийхан хэлбэртэй болгохын тулд хэтрүүлэн зулгаах хэрэггүй, учир нь энэ нь үсний булцууг гэмтээж, дахин ургалтыг нь зогсоох эрсдэлтэй. Үүний оронд эхлээд царайныхаа хэлбэрт төгс тохирох төрөлхийн хэлбэрээ олоод, дараа нь илүүдэл үснүүдийг нь зулгааж аваарай. Giordani Gold хямсааг үргэлж гоо сайхны цүнхэндээ авч яваарай – тэрээр хамгийн жижиг үсийг хүртэл хялбархан авна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хөмсгөө самнаарай

Олон нийтийн газарт явж байхдаа санамсаргүй байдлаар хөмсөг тань арзайсан байгааг анзаарч байсан уу? Ноосон цамцны улиралд энэ бол түгээмэл үзэгдэл юм. Хөмсгийг самнаснаар хялбархан хэлбэрт оруулж арчилгаатай харагдуулах боломжтой. Тиймээс THE ONE хөмсөгний самыг үргэлж хажуудаа авч явж, шаардлагатай үед хөмсгөө үзэсгэлэнтэй бөгөөд арчилгаатай харагдуулаарай. Энэхүү олон үүрэгт багс нь маш шигүү үстэй тул хөмсгийг самнах, засах, хэлбэрийг нь тордуулахад төгс тохирно.

Хөмсгөө цэвэрлээрэй

Манай бүсгүйчүүд нүүрний будгаа сайтар арилгах хэрэгтэй гэсэн дүрмийг маш сайн мэддэг. Нүүр ба хөмсөг дээрх аливаа нүүрний будгийг бүрэн цэвэрлэснээр арьсныхаа нүх сүвийг нээх боломжтой бөгөөд энэ нь арьс шинэчлэгдэх, мөн үс хэвийн ургах нөхцлийг бүрдүүлдэг. Тогтмол гуужуулах нь үхэжсэн эд эсийг арьсны гадаргуу дээрээс арилгаж үсний булцуу хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг. Харин нүүрний будгаа тогтмол арилгахгүй байх нь арьс эрт хөгшрөх, унжих асуудал үүсгэж үүнтэй зэрэгцээд хөмсөгний хэлбэр ч мөн алдагддаг. Усны хамгаалалттай нүүрний будаг арилгагч бүтээгдэхүүнийг үргэлж гар доороо байлгаарай – The ONE нүдний будаг арилгагч бол нүдний орчмын арьсыг зөөлөн чийгшүүлж цэвэрлэгч бүтээгдэхүүн юм.

Тосоор арчлаарай

Хэрвээ та хөмсөгнийхөө хэлбэрийг нарийнаас хөвсгөр болгож өөрчилж байгаа бол хүйтэн аргаар шахсан тоснууд ургалтыг дэмждэг юм. Наргил модны самрын тос цусны эргэлтийг сайжруулж арчилдаг бол үрэвслийн эсрэг шинж чанар нь үрэвсэл үүсэхээс сэргийлнэ. Тосны хүчлүүд, аминдэмүүд, уураг ба антиоксидантаар баялаг касторын тос нь хөмсгийг тэжээж өтгөн ба бат бөх болгоно. Чидун жимсний тос бие дэх төрөлхийн тоснуудын боловсруулалтыг идэвхжүүлж ургалтыг нь дэмжинэ.

Хөмсгийг хэлбэржүүлэх

Одоо та хөмсгөө хэрхэн арчлах тухай мэддэг болсон тул хэлбэржүүлэх тухай ярилцъя. Ерөнхий дүрэм бол хэлбэржүүлэх хэрэгсэл /харандаа эсвэл будаг/ ба өнгөө /өөрийн төрөлхийн өнгөтэй ойролцоо хоёр өнгө/ сонгох юм.

THE ONE шивсэн мэт нөлөөтэй хөмсөгний харандаа

THE ONE шивсэн мэт нөлөөтэй хөмсөгний харандаатай мөрөөдлийн хөмсгөө урлаарай. Энэхүү хэрэгсэл нь нүд будалтыг улам үзэсгэлэнтэй харагдуулах хөмсгийг урлана. Эхлээд самнаад, дараа нь харандааг хөмсөг дээгүүрээ явуулаад төрөлхийн хэлбэрийг нь тодруулаарай. Нарийн үзүүр нь яг л үс адил шингэн үстэй хэсгүүдийг будаж удаан тогтоцтой, олон хэмжээст будалт хийнэ. Урсахгүй буухгүй, усанд тэсвэртэй байхаас гадна хөмсөг хэлбэрээ удаан хадгална.

THE ONE хөмсөгний энгэсгэн будаг

THE ONE хөмсөгний энгэсгэн будгаар ердөө нэг хөдөлгөөнөөр төгс хөмсгийг урлаарай. Үсгүй хэсгүүдийг дүүргэж будах хөнгөн бүтэцтэй найрлага нь маш хялбархан төрөлхийн мэт харагддаг будалт хийнэ. Хосгүй түрхэгч нь будах, холих ба хэлбэржүүлэх үйлдлийг хялбарчилж төгс үр дүн харуулна. Ид шидийг нь мэдрээрэй.

THE ONE хөмсөгний будаг

Зүрхэн хэлбэртэй хосгүй үснүүдтэй энэхүү гел нь хамгийн дуулгаваргүй хөмсгийг хүртэл төгс хэлбэртэй болгож өдрийн туршид хэлбэрийг нь хадгална. Авокадоны тэжээллэг тос ба нарийн үзүүртэй түрхэгч нь хөмсгийг хялбархан урлана. Түүнчлэн энэхүү будаг нь ус, хөлс ба чийгийн хамгаалалттай тул өдрийн туршид ямар ч нөхцөлд хөмсөгний хэлбэрийг өтгөн хэвээр хадгална.
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Бусад ангилал