Skincare
Үндсэн

С аминдэмийн арьсанд үзүүлэх 5 гайхалтай ашиг тус

Нийтэлсэн: 2024.07.24 | Зохиогч: Julie Gunn

1:АРЬСНЫ ӨНГИЙГ ЦАЙРУУЛЖ ЗАСНА

Тэгш бус, өнгөө алдсан арьсанд С аминдэм №1 супер хүчтэй орц юм! С аминдэм нь меланины хэт их боловсруулалтыг дарангуйлж, арьсны өнгийг жигд болгож, өнгөө алдсан байдал ба нөсөө толбыг илтэд багасгадаг.

2: ГЯЛБААГ НЭМЭГДҮҮЛНЭ

Өнгөө алдаж алжаасан арьсанд баяртай гэж хэлээд, эрч хүчтэй гэрэлтсэн арьсыг угтаж аваарай! С аминдэм нь зөөлөн гуужуулагч тул үхэжсэн, өнгөө алдсан арьсны эсүүдийг цэвэрлэж, гэрэл цацруулсан шинэхэн эсүүдийг гадаргуу дээр гаргаж өгнө!

3: ҮРЧЛЭЭГ ТЭНИЙЛГЭНЭ

С аминдэм нь коллагены нийлэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үндсэндээ таны арьс энэхүү аминдэмгүйгээр коллагеныг үйлдвэрлэж чадахгүй юм. С аминдэм нь коллагены боловсруулалтыг нэмэгдүүлж, арьсыг чангалж, үрчлээг багасгадаг.

4: АРЬСНЫ ЭРҮҮЛ, ЧИЙГЛЭГ ХАМГААЛАГЧ ДАВХАРГЫГ БҮТЭЭНЭ

С аминдэм арьсны хамгаалагч липидийн боловсруулалтыг дэмжиж сөрөг хүчин зүйлсийг арьснаас гаргаж чийгийг түгжих нөлөөг үзүүлнэ.

5: АРЬСЫГ ЗАЛУУ ХЭВЭЭР БАЙЛГАНА!

С аминдэм нь хүчтэй антиоксидант юм! Тэрээр хэт ягаан туяанаас үүдэлтэй гэмтлээс хамгаалахад туслахаас гадна чөлөөт радикалуудыг саармагжуулахад тусалдаг. Ингэснээр арьсанд хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг үүсгэдэг исэлдэлтийн стрессээс сэргийлэх юм.

С АМИНДЭМ ХЭРХЭН АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮНД АШИГЛАГДДАГ ВЭ?

С аминдэмийг шилдэг хэрэглээ бол тус аминдэмийн баяжмалыг хамгийн найдвартай хамгаалалттай аргаар хэрэглэх юм. Энэхүү бодис нь халуун, гэрэл ба агаарт өртсөн нөхцөлд хялбархан чанараа алддаг. Novage+ Proceuticals танд С аминдэмийн 20%-тай найрлагыг байгальд задардаг нэг удаагийн капсул хэлбэрээр санал болгодог бөгөөд энэ нь С аминдэмийн цэвэр байдлыг хамгийн сайнаар хадгалсан хувилбар юм.

PROCEUTICALS 20%-ИЙН С АМИНДЭМТЭЙ КАПСУЛЫГ ХЭРХЭГ ХЭРЭГЛЭХ ВЭ?

Энэ бүтээгдэхүүнийг өглөөний арьс арчилгаандаа хэрэглээрэй. Бэлдмэлийг нүүр ба хүзүүний цэвэрлэсэн арьсанд шууд түрхээд, дараа нь бусад бүтээгдэхүүнүүдээ хэрэглээрэй. Тэрээр С аминдэмийн өндөр агууламжтай тул эхлээд долоо хоногт 1-2 удаа хэрэглэж аажмаар арьсаа дасгаарай. Түүнчлэн ижил AHA8 BHA эсвэл PHA, ретинол зэрэг бусад хүчлүүдтэй хамт хэрэглэж болохгүйг анхаарна уу! Эцэст нь хэлэхэд С аминдэм нь арьсыг нарны туяанд мэдрэг болгодог тул SPF хамгаалалтаа хэрхэвч матаж болохгүй!
Shop the products

Урам зоригийн хэсэг

Бусад ангилал