Нарнаас хамгаалагч арчилгааны тухай таны мэддэггүй 5 зүйл
Нийтэлсэн: 2024.03.20 | Зохиогч: Andrea Simons
Өргөн хүрээний хамгаалалт гэж юу болох, SPF50 хамгаалалттай наранд хэр удаан байх, хэр их бүтээгдэхүүн түрхэх тухай олж мэдээрэй!
SPF50 хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэсэн үед наранд хэр удаан байж болох вэ?
SPF50 нь UVB төрлийн хэт ягаан туяаны 98%-ийг блоклодог тул арьсыг нарны тосгүй байсантай харьцуулбал 50 дахин урт хугацаанд түлэгдэхээс хамгаалдаг. Гэхдээ энэ нь өдөржин наранд байж болно гэсэн үг биш юм. Та хэр их сэлдэг, биеэ арчдаг эсвэл хөлөрдгөөс үл хамаарч SPF төрлийн бүх тоснууд цор ганц дүрэмтэй байдаг – хоёр цаг тутамд тосоо сэргээж түрхэх эсвэл наранд огт гарахгүй байх.
Өдөр бүр, өвөл ч, тасалгаанд ч түрхэх хэрэгтэй
Магадгүй та хүйтэн цаг агаартай улсад амьдардаг тул ихэнхдээ байранд байдаг гэж тооцоолж нарны хамгаалалт хэрэглэдэггүй байж болно. Энэ бол маш буруу! UVA, UVB туяанууд тасалгаанд байсан ч арьсанд хүрч нөлөөлдөг. Нарны туяа гадаргуу дээр ойж, цонхоор нэвтэрч, арьсны гүн давхарга рүү нэвтэрдэг бөгөөд үүнийг та анзаардаггүй байж болно.
Та төсөөлснөөсөө ч ихийг түрхэх хэрэгтэй
Ихэнх хүмүүс нарны тосыг маш бага хэмжээтэй түрхдэг. Бүтэн биеийг тослоход хоёр хоолны халбагатай тэнцэх хэмжээ хэрэгтэй, харин шүршигч хэрэглэж байгаа нөхцөлд биеийнхээ бүх хэсэгт хүрч шүрших хэрэгтэйг анхаарна уу. Түүнчлэн тосоо түрхэхээсээ өмнө арьсан дээр чийг байгаа эсэхийг шалгаарай, мөн хоёр цаг тутамд давтаж түрхээрэй.
Нарны хамгаалалт түрхсэнээс 15-20 минутын дараа идэвхэжнэ
Та өглөөний арьс арчилгаандаа нарны тос хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн наран шарлагын газарт очслон хойно түрхдэг хүмүүсийн нэг үү? Тэгвэл та тосоо нарны туяанд гарахаас багадаа 15-20 минутын өмнө түрхэх хэрэгтэй, учир нь дараа түрхэх нь таныг шууд хамгаалахгүй юм.
Таны нарны тос шошго дээрээ broad-spectrum буюу өргөн хүрээний гэсэн бичигтэй байх ёстой. Яагаад гэж үү?
SPF нь арьсыг түлдэг UVB туяанаас хамгаалдаг. Харин танд өргөн хүрээний буюу UVB, UVA туяаны хамгаалалт хэрэгтэй. UVA туяа арьсны гүн давхарга руу нэвчиж арьсыг эрт хөгшрүүлэх, тэр байтугай арьсны хорт хавдар үүсгэх аюултай. Тиймээс эдгээр хор хөнөөлтэй туяанаас хамгийн өндөр үр дүнтэй хамгаалахын тулд өндөр SPF-тэй, өргөн хүрээний UV туяаны шүүлтүүртэй хамгаалагч бүтээгдэхүүн хэрэгтэй.