Эрүүл мэнд ба сайн сайхан байдалдаа анхаарал хандуулъя гэж бодоход ясны эрүүл мэнд санаанд орж ирэхгүй байх. Гэхдээ яс яг л булчинтай адил амьд эд тул амьдралын туршид тасралтгүй өсөж өөрчлөгдөж байдаг.
Бид хүүхэд ба өсвөр насандаа булчингийн массаа бий болгож эхэлдэг ба 20-иод насны дундуур энэ хөгжил дээд цэгтээ хүрч 30 орчим насанд алдагдаж эхэлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт энэ алдагдлыг түргэсгэдэг тул ахимаг насанд яс хэврэгших эрсдэл бүр ч ихээр нэмэгддэг. Тиймээс ясаа бат бөх, нягт байлгахад залуу наснаасаа анхаарах нь нэн чухал юм!
Азаар эрүүл, тэнцвэртэй хооллолт болон амьдралын хэв маягийг мөрдсөнөөр энэ эрсдэлийг бууруулах боломжтой. Бид дараах хэсэгт ясаа эрүүл ба аз жаргалтай байлгах 4 аргыг танилцууллаа!
1. Хангалттай хэмжээнд кальци хэрэглээрэй
Кальци бол насанд туршид ясны нягтаршил ба шүдний эрүүл мэндийг дэмжихэд тусалдаг үндсэн эрдэс бодис юм. Таны бие тус бодисыг өөрөө бий болгож чаддаггүй тул хоол хүнснээс авах шаардлагатай байдаг.
Сүү, тараг, сардин загас (ястай), дүүпүү (tofu), бүйлс, үр, сэвэг зарам, буржгар байцаа, юуцай ба байцааны төрлүүд зэрэг хүнснээс кальцийг аваарай.Түүнчлэн ясан дахь кальцийг алдагдахад хүргэдэг зарим хоол хүнс болон уух зүйлсээс зайлсхийгээрэй! Эдгээрээс ердөө заримыг нь дурдвал давс, кофе, хийжүүлсэн ундаа юм.
2. Биеийн жинтэйгээ хөдлөх дасгал хийгээрэй
Биеийн жинтэйгээ хөдлөх дасгал хөдөлгөөн нь ясны эрүүл мэндэд гайхалтай ач тустай байдаг. Өөрийн жингээрээ ясандаа ачаалал өгснөөр та ясныхаа өсөлтийг идэвхжүүлэхээс гадна насжилтаас үүдэлтэй ясны нягтаршил буурах явцыг удаашруулдаг. Дээс үсрэх, үсрэх, скуат суух, цохиуртай спортын төрлүүд, ууланд хайкинг хийх зэрэг нь биеийн жинтэйгээ хөдлөх хялбар дасгал хөдөлгөөний хялбар төрлүүд юм.
3. Агаарт гарч D аминдэмээ аваарай
D аминдэм нь биед кальци шингэхэд амин чухал үүрэгтэй байдаг. Энэхүү аминдэмийг та хоол хүнснээс авч болохоос гадна гадаа гарч нарны туяа арьсан дээр тусахад тэрээр биед өөрөө бий болж эхэлдэг. Тиймээс кальцийн шингээлтийг дээд зэргээр сайжруулахын тулд гадаа гарч наранд цагийг өнгөрүүлээрэй. Өдөрт 15-30 минут нарны туяанд гарахад хангалттай байдаг бол хойд туйл руу ойр амьдардаг хүмүүс, ялангуяа өвлийн улиралд үүнээс удаан хугацаанд наранд байх хэрэгтэй. Түүнчлэн агаарт дасгал хөдөлгөөн хийж нэг сумаар хоёр туулай буудаарай! SPF тосоо мартав аа!
4. Кальцитай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй
Хэрвээ та хоол хүнснээсээ хангалттай хэмжээнд кальци авч чадахгүй байна гэж бодож байгаа бол кальцитай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж ясаа шаардлагатай шим тэжээлээр хангах боломжтой.
Бат бөх ястай болох эдгээр зөвлөмжүүдийг мөрдөөд сэтгэл тайван байгаарай!
бүтээгдэхүүн худалдаж авах