Skincare
Үндсэн

Арьс арчилгааны орцуудаас бүрдсэн хүчирхэг хос

Published: 2024.05.06 | Author: Valeria Solonari

Тодорхой орцуудыг хольсноор арьс арчилгаагаа гайхалтай хүчтэй болгох боломжтой тухай та сонсож байсан уу? Эдгээр орцуудын холимгууд нь арьсны тодорхой асуудлуудын өндөр үр дүнтэй шийдэл болж чаддаг.

Антиоксидантууд + SPF = нарны хамгаалалтыг нэмэгдүүлнэ

дэлгэрэнгүй

Нарны хамгаалалт ямар ч эргэлзээгүй хэрэгтэй ч антиоксиданттай хослуулсан нөхцөлд хамгаалалт нь улам хүчтэй болдгийг та мэдэх үү? Антиоксиндантууд хэт ягаан туяанд өртсөний улмаас үүсдэг чөлөөт радикалуудыг саармагжуулдаг бол SPF нь UV хэт ягаан туяаны хор хөнөөлөөс хамгаалдаг. Нарны туяа болон агаарын бохирдлоос үүдэлтэй исэлдэх стресстэй тэмцэгч умардын бөөрөлзгөнийн антиоксидантаар баялаг Sune Zone хуурай шүршигч SPF50-ийг туршаад үзээрэй. Тус шүршигчийг шведийн ургамлын ханднуудаас гаргаж авсан антиоксидантууд болон аминдэмийн холимог бүхий Optimals Hydra Radiance өдрийн тостой хослуулаад нарны хамгаалалтаа улам хүчтэй болгохоос гадна хөгшрөлтөөс хамгаалаарай.

Дэлгэрэнгүй

Салицилийн хүчил + Ниацинамид = тос боловсруулалтыг тэнцвэржүүлнэ

Арьс хэт тослог байх, батга гарах асуудалтай тэмцэж байна уу? Тэгвэл Салицилийн хүчил болон Ниацинамид бүхий хүчирхэг хостой танилц. Салицилийн хүчил арьсны нүх сүв рүү гүн нэвчиж илүүдэл тослогийг задалж нээх бол, ниацинамид тосны боловсруулалтыг хянаж арьсыг хуурайшуулахгүйгээр тослогийг хянана. Өндөр үр дүнтэй арчилгаа хийхийн тулд салицилийн хүчилтэй Pure Skin нүүр угаагч болон Pure Skin нүүрний арьсыг шинэчлэх үйлчилгээтэй гуужуулагчийг NovAge Proceuticals нүүрний арьсыг шинэчлэгч ниацинамид ба центеллагийн хандтай масктай хослуулаад арьсаа тэнцвэржүүлж тослогийг нь дараарай.
Ретинол + Пептид = батгатай өндөр үр дүнтэй тэмцэнэ

Ретинол + Пептид = батгатай өндөр үр дүнтэй тэмцэнэ

Ретинол ба пептидийн холимог бүхий хүчирхэг холимгоор арилдаггүй батганд баяртай гэж хэлээрэй. А аминдэмийн үүсмэл болох ретинол нь эсийн эргэлтийг түргэсгэнэ, нүх сүвийг нээнэ, үрэвслийг намдаах бол пептидууд коллагены боловсруулалтыг идэвхжүүлж багтын сорвийг эдгээнэ. NovAge Proceuticals хөгшрөлтийн эсрэг ретинолоор баяжуулсан бэлдмэл болон NovAge ProCeuticals арьсыг чангаруулах үйлчилгээтэй пептидтэй бэлдмэлийг хэрэглэж улайлт, арьс хуурайшиж холцруутах асуудлаа шийдэж илүү тунгалаг, толигор арьстай болоорой.

С аминдэм + Е аминдэм = бараан толбыг бүдгэрүүлээрэй

Хэт их нөсөөжилт болон бараан толбо үүсэх асуудалтай тэмцэж байна уу? Тэгвэл С ба Е аминдэмийг хэрэглэж арьсаа гэрэлтсэн бөгөөд жигд өнгөтэй болгоорой. С аминдэм меланины боловсрлуулалтыг бууруулж бараан толбыг цайруулах тул арьс гэрэлтсэн болно, харин Е аминдэм арьсны хамгаалагч давхаргыг тэжээлээр дүүргэж хамгаалах нөлөө үзүүлэхээс гадна С аминдэмийн нөлөөг улам хүчтэй болгодог. С аминдэмээр баялаг Optimals Even Out нөсөөжилтийн эсрэг бэлдмэлийг цангисын үрийн тосноос гаргаж авсан Е аминдэмээр баялаг Optimals Even Out өдрийн тос SPF20-той хослуулж хэрэглээрэй. Энэ бол арьсыг цайруулж чийгшүүлэхийн зэрэгцээ бараан нөсөө толбыг бүдгэрүүлж арьсыг гэрэлтүүлэх хүчирхэг хос юм.
бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Other categories