Эрүүл мэнд
Үндсэн

Эрүүл хүүхдүүд: Хичээлийн шинэ жил эхэллээ

Published: 2024.06.11 | Author: Oriflame

Хичээлийн шинэ жил эхэллээ! Зун дуусаж хүүхдүүд нь эргээд сургуульдаа орлоо. Тэднийг хамгийн аз жаргалтай ба эрүүл байлгахын тулд дараах ач тустай зөвлөмжүүдийг дагаарай!

Амрах ба дахин бүтээх

Зуны амралтын дараа хичээлийн жилийн горимоо нөхөн сэргээх юунаас ч илүү чухал. Амралтын үеэр нойрны дадал алдагдсан байж болох ч хүүхдийн хувьд шөнөдөө 9 цаг унтах нь нэн чухал юм. Ингэснээр тэд оюун ухааны ч, бие махбодын хувьд ч сургуульд бэлэн байх болно! Мөн аз жаргал мэдэрнэ гэдэгт итгэлтэй байгаарай.

Өдрийг зөв эхлүүлэх

Аав ээжүүд “өглөөний цай бол хамгийн чухал хоол” гэдгийг бишгүй сонсож байсан байх. Тиймээс хүүхдийнхээ шинэ өдрийг бүхэл үр, шинэхэн жимс, тараг эсвэл өндөг зэрэг тэжээллэг өглөөний цайгаар эхлүүлээрэй. Эдгээр хүнс нь тэдэнд ангидаа анхаарлаа төвлөрүүлэх, эрч хүчтэй байхад дэмжлэг үзүүлэх болно.

Хоол хоорондын эрүүл зууш

Зууш идэх цагийг эрүүл болгож, шаржигнуур, жигнэмэг гэх мэт чихэрлэг зуушийг шим тэжээлтэй зүйлээр солиорой. Антиоксидантаар баялаг смүүти эсвэл гар хийцийн попкорн, түүхий хүнсний ногооны савх нь өлсөхөөс сэргийлж, эрч хүчийг нь нэмэгдүүлнэ.

Үндсэн тэжээл

Хүүхдүүд аминдэмийн ихэнх хэсгийг хоол хүнснээсээ авах ёстой, гэхдээ өдөр бүр олон төрлийн аминдэмийн нэмэлт тэжээл хэрэглэх нь таны хүүхдэд шаардлагатай тэжээлийг бүрэн өгөх болно. Wellosophy хүүхдийн олон төрлийн аминдэмүүд ба эрдэс бодисууд хүнсний нэмэлт тэжээл нь дархлааг сайжруулахад зориулсан А, С, Д аминдэм, эрч хүчээр цэнэглэж булчинг дэмжих кальци, магни, тархины үйл ажиллагааг сайжруулах Омега-3, яс, шүдийг бэхжүүлэхэд зориулсан кальци агуулсан гэдгээрээ онцгой юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Дадал бүтээх

Юуны түрүүнд хичээл эхлэхээс өмнө тогтсон цагт орондоо орж нойроо хэмнэлд оруулах хэрэгтэй. Шөнө унтах ба өглөө босох цагаа дадалд оруулснаар тэд удаан амралтын дараа шинэ хэмнэлд хялбархан орох тул бүтээмж нь сайжрах болно.

Идэвхтэй байх

Хүүхдүүд өдөрт багадаа нэг цаг биеийн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг – тэд бүжиг, спортоор хичээллэж болно, дугуй унаж эсвэл усанд сэлж болно. Хэрвээ таны хүүхдүүд сургууль дээрээ спортоор хичээллэдэггүй бол тэднийг хичээлийн дараа дугуйланд явуулаарай. Аэробик дасгал нь булчин болон ясны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж илүү сэргэлэн цовоо, эерэг, өөртөө итгэлтэй болгох давуу талтай.

Хичээл сургууль эхлэх эхний өдрүүдийн стрессийг удирдах

Сургуулийн эхний өдөр хүүхдүүд стрессдэх нь энгийн зүйл юм. Тэдэнтэй айдас, стрессийнх нь тухай ярихдаа сургууль дээр хийж болох хөгжилтэй зүйлсийн тухай ч бас яриарай. Хамтдаа хичээлийн хэрэгслүүдээ авч эсвэл ангийн найзуудтай нь тоглуулж эхний өдрүүдийн стрессийг бууруулаарай.
Хичээлийн шинэ жилд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг дэмжихийн тулд Wellosophy хүүхдийн цуврал бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай!
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Other categories