Мөчлөгт арьс арчилгаа нь 4 шөнө дараалсан арьс арчилгаанаас бүрддэг. Үүнээс хоёр шөнө нь идэвхт орцоор баялаг бүтээгдэхүүнүүд хэрэглээд, дараагийн хоёр шөнө нь арьсаа амраана, ийнхүү мөчлөгийг давтана. Энэхүү дадал нь арьсны тэнцвэрт байдлыг хамгаалж хэт их хэмжээний идэвхт орц хэрэглэснээс арьсны хамгаалагч давхарга гэмтэхээс хамгаалах юм. Түүнчлэн та бүтээгдэхүүний бүхий л давуу талуудыг арьсаа улайлгаж, цочроохгүйгээр хүртэх боломжтой. Дараах хэсэгт таны хэрэгжүүлж болох арчилгааны дадлыг танилцууллаа:

Дэлгэрэнгүй

Мөчлөгт арьс арчилгааны шөнө 1: Гуужуулалт

Эхлээд арьсаа сайтар угаагаад араас нь гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Бид танд арьсны хамгаалагч давхаргыг арчлагч AHA, BHA хүчлүүдийн холимог бүхий Novage арьсыг шинэчлэг гуужуулагчийг зөвлөж байна. Дараа нь арьсандаа Novage+ хөгшрөлтийн эсрэг шөнийн тос зэрэг эрчимтэй чийгшүүлэгч тос түрхээрэй.

Дэлгэрэнгүй

Мөчлөгт арьс арчилгааны шөнө 2: Ретиноид

Дараагийн орой нүүрээ угаасны дараа гуужуулагчийн оронд ретиноид хэрэглээрэй. NovAge Proceuticals хөгшрөлтийн эсрэг ретинолоор баяжуулсан бэлдмэл нь капсулд хийсэн 1.1%-ийн ретинол агуулдаг тул хэрэглэж үзэхийг зөвлөж байна. Энэ бол маш хүчирхэг орц тул хэт ойр хэрэглэвэл арьс улайж, цочрох эрсдэлтэй. Түүнчлэн ретинолыг бусад хүчтэй, арьсыг цочроож болзошгүй орцуудтай хамт хэрэглэж болохгүй.

Дэлгэрэнгүй

Мөчлөгт арьс арчилгааны шөнө 3: Нөхөн сэргээлт

Харин одоо арьсаа амрааж дээд зэргээр чийгшүүлэх хэрэгтэй. Гиалуроны хүчил, керамид, глицерин зэрэг орцуудтай бүтээгдэхүүн хэрэглээрэй. Арьсаа нөхөн сэргээхдээ NovAge Time Restore нүүр ба хүзүүний арьсыг залуужуулагч бэлдмэл болон NovAge арьсыг эрчимтэй нөхөн сэргээгч шөнийн маскийг хэрэглэхийг санал болгож байна.
Дөрөв дэх шөнийн дараа мөчлөгийг эхнээс нь эхлүүлээрэй. Ингэснээр үр дүн нь улам нэмэгдэнэ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хэдэн мөчлөгийн дараа арьс эрүүл гялбаатай, гэрэлтсэн болдог байна.
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Other categories