Гэдэс дотроо илүү аз жаргалтай, биеэ илүү эрүүл болгох 4 арга
Published: 2024.06.10 | Author: Жули Ганн
Эрүүл гэдэс дотор бол хоол боловсруулалтаас ч их зүйл юм. Судалгаанаас харвал танд хоол боловсруулалтын асуудал байгаа эсэхээс үл хамаарч (ихэнх хүмүүст байдаг шүү дээ!) гэдэснийхээ эрүүл мэндэд анхаарснаар та бие болон сайн сайхан байдалдаа маш олон талын эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Дараах нийтлэлээс гэдэс дотрынхоо эрүүл мэндийг сайжруулах дөрвөн арга замтай танилцаарай!
Таны гэдэс яг л хүчин чадал өндөртэй машин адил24 цаг ажиллаж идсэн хоолыг шингээж, биед хэрэгтэй бүх шим тэжээлийг шингээн авч, илүүдэл бүхнийг гадагшлуулдаг. Түүний үйл ажиллагаа үүгээр дуусахгүй. Таны гэдэс дотроос дархлааны системийн 70% хамааралтай байдаг бөгөөд гэдэсний микробиом нь эрүүл мэндтэй олон талаар холбогддог!
Гэдэс дотроо хэрхэн тэнцвэржүүлэх вэ?
Эслэг эдийн хэрэглэээг нэмэгдүүлэх
Хүнсний эслэг нь эрүүл гэдэс дотортой байхад хамгийн чухал боловч түргэн бэлддэг хоол хүнс хэрэглэдэг өнөөгийн амьдралын хэв маягийн улмаас ихэнх хүмүүс эслэг эдийг хангалттай хэрэглэж чаддаггүй! Зөвлөмж болгох өдөр тутмын хэрэглээ нь өдөрт 30 грамм боловч дэлхийн дундаж нь өдөрт ердөө 23 грамм байдаг бол олон улс оронд үүнээс ч бага байдаг. Эслэг идэх нь гэдсэнд хоёр талын сайн нөлөө үзүүлдэг: гэдэс дотрын ажиллагааг идэвхжүүлж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний микробиомын ашигтай бактерийг тэжээж, гэдэсний эрүүл орчныг дэмжихэд тусалдаг.
Tip: Try to boost your daily intake of dietary fibre by eating more vegetables, fruits, whole grains and legumes. A fibre supplement is an easy way to top up if you feel like you’re not getting enough.
Tip: Try to boost your daily intake of dietary fibre by eating more vegetables, fruits, whole grains and legumes. A fibre supplement is an easy way to top up if you feel like you’re not getting enough.
Их хэмжээний ус уух
Ус уух эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй! Гэдэс дотор чийглэг байна гэдэг нь та өтгөн хатах, гэдэс дүүрэх, таагүй мэдрэмж авах зэрэг асуудлаас сэргийлнэ гэсэн үг юм.
Зөвлөмж: Өдөрт 8-10 аяга ус эсвэл бусад төрлийн шингэнийг уухыг зориорой, үүнд кофе, цай зэрэг усаар найруулдаг уух зүйл орно (илчлэг өндөртэй чихэрлэг ундаа хэрэглэхгүй). Хэрэв та тараг, шүүслэг жимс, шөл зэрэг усархаг хоол хүнс их идвэл тэдгээрийг өдрийн шингэний нийт хэрэглээнд мөн тооцож болно. Биедээ авч явах боломжтой авсаархан усны савтай болоорой, ингэснээр та өдрийн турш усны хэрэгцээгээ хангах болно.
Олон төрлийн хоол хүнснээс бүрдсэн эрүүл хоол идээрэй
Хоол хүнсний олон янз байдал нь гэдэсний эрүүл микробиомыг дэмжихэд чухал ач холбогдолтой - таны хооллолт хэдий чинээ олон төрөл байх тусам таны гэдэсний ашигтай бактерийн бүтэц илүү олон төрөл байх болно. Ханасан өөх тос, элсэн чихэр, согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлаж, олон төрлийн эрүүл, бүхэл хоол хүнс, тэр дундаа исгэсэн хоол хүнс хэрэглэхэд анхаарлаа хандуулаарай.
Долоо хоног тутамд багадаа нэг шинэ тэжээллэг хүнсийг хоолондоо нэмж хооллолтоо төрөлжүүлээрэй!
Дасгал хөдөлгөөн
Бүх төрлийн дасгал хөдөлгөөн нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Аэробик дасгал нь таны цусыг шахах замаар гэдэс дотрын ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг бол иогийн сунгалтын дасгалууд нь гэдсэнд "массаж"-ний нөлөөг үзүүлж хөдөлгөөнийг нь идэвхжүүлдэг. Гэдэсний эрүүл мэндийг дэмжих бидний дуртай энгийн дасгалуудыг үзээрэй.
Зөвлөмж: Өдөр тутамдаа өөр өөр төрлийн дасгал хөдөлгөөнийг туршиж үзээрэй. Нэг алхам хүртэл эерэг нөлөө үзүүлнэ!
Гэдэсний эрүүл мэндэд хамгийн сайн дасгалууд
Бүтээгдэхүүн худалдаж авах