ЭРҮҮЛ АРЬС, ҮС, ХУМС ЗӨВ САЙН ХООЛЛОЛТООС ЭХЭЛДЭГ
Таны гоо сайхны арчилгаа хангалттай үр дүнтэй байна уу? Эрүүл арьс, үс, хумс бол таны гоо сайхны хамгийн нандин хөрөнгө бөгөөд та тэдгээрийгээ гаднаас нь арчлахад маш их цаг зав, мөнгөө зарцуулдаг байх - энэ нь сайн хэрэг! Гэхдээ хэрэв та гоо сайхны дадал зуршлаа дараагийн түвшинд аваачихыг хүсэж байвал өдөр бүр хоол тэжээлийн зөв хэрэглээтэй байх нь бас чухал юм. Wellosophy бүтээгдэхүүнүүд нь гоо сайхныг тань дэмжих тэжээллэг бодисоор дүүрэн бөгөөд таны гоо сайхныг дотроос нь гэрэлтүүлнэ. Wellosophy-той хамт та хийж чадна!
ТА ҮҮНИЙГ МЭДСЭН ҮҮ?
Дасгал хийх нь арьсанд үнэхээр сайн! (Кран нар, 2015)
ХЭРЭГЦЭЭГЭЭ ОЛЖ МЭДЭЭРЭЙ!
Үс ба хумсны нэмэлт тэжээл
ҮНДЭСНЭЭС ҮЗҮҮР ХҮРТЭЛ ГОО САЙХАНАА ДЭМЖЭЭРЭЙ
Хүчтэй, үзэсгэлэнтэй үс, хумс нь ургаж эхэлдэг үндэснээсээ эрүүл байх хэрэгтэй - таны үсний уутанцар, хумсны матриц. Hair & Nail NutriComplex нь амин дэм, эрдэс бодис, амин хүчлүүд зэрэг маш өвөрмөц тэжээллэг бодисуудын нарийн найрлагатай бөгөөд тэдний эрүүл үйл ажиллагааг дэмжиж, цаг хугацааны явцад таны үс, хумсыг үндэснээс нь үзүүр хүртэлх жинхэнэ гоо сайхныг харуулах зорилготой юм!
ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ WELLNESS PACK
ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР ЦОГЦ ГОО САЙХАНЫ БАГЦ
Wellosophy Wellness Pack нь таны эрүүл мэнд, гоо сайхныг толгойноос хөл хүртэл, дотроос нь дэмжих хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн боловсруулсан ухаалаг гурвалсан бүтээгдэхүүн! 23 чухал амин дэм, эрдэс бодис, омега-3 тосны хүчил, байгалийн астаксантин зэрэг олон төрлийн антиоксидант агуулсан Wellness Pack нь таны арьс, үс, хумсанд таалагдах олон талт гоо сайхны тэжээлийг өгнө!
УУРГЫН ХОЛЬЦ
УУРАГТАЙ ХАМТ ГОО ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭМЖЭЭРЭЙ
Уургууд нь бидний биеийн бүх эд эс, түүний дотор бидний "гоо сайхны уураг" - бидний арьсандах коллаген, эластин, үс, хумсны кератин зэрэг бүтцийг бүрдүүлдэг тоосго гэж ойлгож болно. Бид идэж буй хоол хүнснээсээ хангалттай хэмжээний уураг авах нь бидний хөгшрөлтийн удаашруулж уургийн үйлдвэрлэлийг дэмжих чухал ая холбогдолтой. Та хоол хүнсэндээ хангалттай уураг авч байна уу? Wellosophy Protein Blend нь уургийн хэрэглээгээ нэмэгдүүлэх хялбар арга юм – чихэргүй, амтгүй нунтаг найрлага нь ямар ч хоолонд – смүүти, коктейль, шөл, зутан, соус, гурилан бүтээгдэхүүнд нэмж болно... боломж хязгааргүй!
БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАХ
ЗАХИАЛААД ХАДГАЛ! 3 үнээр 4-г
АРЬСЫГ ДОТООС НЬ ДЭМЖИЦГЭЭЕ!
Wellosophy Wellness Pack таны арьсны эрүүл мэндийг хэрхэн дэмждэг вэ? Изабелла Ли, PhL, Хоол тэжээлийн мэргэжилтэн, Орифлэймийн Хоол тэжээлийн зөвлөлийн гишүүн.