Арьсны хүнс: Үзэсгэлэнтэй арьстай болохын тулд юу идэх вэ?

Арьс арчилгаанд дурлагсдаа, энэ хэсгийг та бүгдэд зориулж байна! Таны арьс арчилгааны бүтээгдэхүүн хичнээн мундаг байгаад биеэ дотроос нь эрүүл хүнсээр тэжээхгүй бол яаж ч хичээгээд хүссэн үр дүндээ хүрэхгүй билээ! Арьсаа аминдэм, эрдэс бодис ба бусад шим тэжээлээр дотроос нь тэжээж гоо үзэсгэлэнг нь төгс болгоорой!

Эрүүл зөв хооллолт бол үзэсгэлэнтэй, эрүүл, гялалзсан арьстай болох түлхүүр юм. Хэрвээ таны хооллолт кофе ба түргэн хоолноос бүрддэг бол та шаардлагатай үндсэн шим тэжээлээ авч чадахгүй байх эрсдэл маш өндөр байна. Нүдийг сэтгэлийн толь гэдэг бол арьс бол ямар ч эргэлзээгүй бидний хооллолтын толь юм. Өнгөө алдсан, хуурай, улайлттай, хэт их нөсөөжилттэй арьс бол бидний биед хэрэгтэй үндсэн шим тэжээл дутагдаж байгаагийн шинж тэмдэг юм.

 

Эрүүл арьстай болоход ямар аминдэм ба эрдэс бодисууд хэрэгтэй вэ?

  • B аминдэм хуурай, холцруутсан эсвэл загатнадаг арьсны байдлыг сайжруулна
  • С аминдэм коллагены нийлэгжилтэд хэрэгтэй
  • Цайр эдгээх ба шинэчлэх явцад дэмжлэг үзүүлнэ
  • Магни үрэвслийг бууруулахад тусална
  • Зэс эластиныг бий болгож нөсөө толбыг багасгахад чухал үүрэгтэй Эластин гэж арьсны бүтцийг бүрдүүлэгч уураг юм
  • Антиоксидант арьсыг исэлдэх стрессээс хамгаалж хөгшрөлтөөс сэргийлэхэд дэмжлэг үзүүлнэ
  • Омега-3 үрэвслийн эсрэг нөлөөтэй тул хуурай арьсны байдлыг сайжруулна

Эрүүл арьстай болоход ямар хүнс ач тустай вэ?

Арьсны эрүүл мэндэд шаардлагатай шим тэжээлээр баялаг хооллолт бол Газар дундын тэнгисийн хооллолтын Скандинав хувилбар болох Скандинав маягийн  хооллолт юм. Уг хооллолт нь ногоо, жимс, жимсгэнэ, бүхэл үр, шош, төмс, самар, үр, тослог загас, далайн хүнс, өндөг, тослоггүй мах, тослог багатай сүүн бүтээгдэхүүн бүхий уураг ба рапсын тосонд суурилдаг. Энэ төрлийн хооллолт нь арьсны эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй аминдэм, эрдэс бодис, антиоксидант болон Омега-3-р баялаг байдаг.

Зөвлөмжүүд:

  • Эрүүл хооллохоос гадна өдөр тутамдаа арьсанд нэн шаардлагатай аминдэм ба эрдэс бодис агуулсан олон төрлийн аминдэмүүд ба эрдэс бодисууд бэлдмэлийг хэрэглээрэй.
  • Хэрвээ та өөртөө ямар аминдэм хэрэгтэй байгааг мэдэхгүй байгаа бол үүнийг уншина уу! Ингэхдээ хүнсний нэмэлт тэжээл нь эрүүл зөв хооллолтыг орлохгүй ба биед дутагдаж буй шим тэжээлийг нөхөх зориулалттай гэдгийг бүү мартаарай.

Хөгшрөлтийн эсрэг антиоксидант

Антиоксидант бол арьсны эсийг эрт хөгшрүүлэгч чөлөөт радикалуудаас хамгаалахад дэмжлэг үзүүлдэг хүчирхэг тэжээл юм. Скандинавын хооллолт нь өнгөт жимс, ногоо ба жимсгэнэд их хэмжээгээр агуулагддаг антиоксидантаар баялаг гэдгээрээ онцгой юм. Тавгаа солонгын өнгөнүүдээр дүүргээрэй!

Зөвлөмжүүд

  • Антиоксидантаар баялаг амттан хийх жорыг олж мэдэхийн тулд энд дарна уу. (Энэ амттан шоколадтай гээд боддоо!)
  • Хүчирхэг антиоксидантууд болох С ба Е аминдэм болон байгалийн цэвэр астаксантинтай хүнсний нэмэлт тэжээл – тус тэжээл нь нарны хэт ягаан туяаны хор уршгийн эсрэг дээд зэргийн нөлөөтэй тул арьс хөгшрөлтөөс сэргийлэхэд дэмжлэг үзүүлдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй сорилуудаар баталсан юм.
 

Эрүүл арьс эрүүл гэдэс дотроос эхэлнэ

Батга, улайлт, псориаз ба атопийн дерматит зэрэг арьсны асуудлыг гэдэс дотрын эрүүл мэнд муу байгаатай холбодог. Эслэг эд бол гэдэс дотрын эрүүл мэндийг хамгаалах шилдэг тэжээл юм. Пребиотик эслэг эд нь бидний гэдэсний бичил орчин дахь ашигтай бактерийг тэжээдэг. Харин гэдэс дотрын бичил орчны байдал нь арьсны эрүүл мэнд ба эрүүл мэндийн бусад олон талбарт шууд нөлөөлдөг байна. Гэдэс дотрынхоо бичил орчныг тэнцвэртэй байлгахын тулд хооллолт эсвэл нэмэлт бэлдмэлээр ашигтай бактерийн хэмжээгээ нэмэгдүүлээрэй.

Зөвлөмж:

  • Хүнсний эслэг нь жимс, ногоо, бүхэл үр, самар, үр, шошид их хэмжээгээр агуулагддаг.
  • Энд дарж жимсийг хоолоолтдоо нэмэх уран сэтгэмжит аргуудыг олж мэдээрэй!
  • Амьд өсгөвөртэй тараг болон кимчи, дарсан байцаа, комбуча зэрэг исгэсэн хүнс нь ашигтай бактерийн баялаг эх үүсвэр юм.

Чийглэг, эрүүл гялбаатай арьстай болохын тул ус угаарай

Арьс болон биеийн ерөнхий эрүүл мэндэдхангалттай хэмжээний ус уух нь амин чухал юм.  Арьсны эсүүдийн зохистой үйл ажиллагаа усны хэмжээнээс шалтгаалдаг тул хангалттай хэмжээний ус ууж хэвшээрэй. Усны дутагдалд орсон арьс хуурай, өнгөө алдсан харагдаж гүн болон хялгасан үрчлээний илрэл нь тодордог бол чийглэг арьс бумбагар, толигор, гялалзсан харагддаг!

Зөвлөмж

  • Ус уу! Өдөрт 8 аяга ус уух нь хуурайшилтаас сэргийлдэг.
  • Хөнгөн усны савтай болж усаа хажуудаа авч явж заншаарай.
Зурвас: