Эрүүл мэнд
Үндсэн

Би өлсөөгүй ч идсээр байдаг. Яагаад вэ?

Published: 2024.06.11 | Author: Жули Ганн

Яагаад гэвэл амттай хоол илчлэг, өөх тос, чихэр, давсаар баялаг тул татгалзахын аргагүй амттай байдаг, тиймээс бид өлсөөгүй ч тэднээс татгалзаж чаддаггүй. Хэт амттай хол улам их идэх хүсэл төрүүлдэг тул хэтрүүлэн идэж улмаар илүүдэл жин болон илүүдэл жингээс улбаатай бусад эрүүл мэндийн асуудал үүсэхэд хүргэх сөрөг нөлөөтэй.

Хэт амттай хоол илчлэгээр баялаг байхаас гадна үнэхээр амттай. Тос, чихэр ба давсны өндөр агууламж нь гайхалтай үнэртэж амтагддаг! Богино хугацааны таашаал авахад тэд үнэхээр гоё байдаг ч шим тэжээл, цатгалан мэдрэмж төрүүлэх тал дээр үнэхээр сул байдаг тул өдөр бүр бус, хааяа нэг идэхэд л болох юм.

Хэт амттай хоол гэж юу вэ?

Хэт амттай хоол бол гараар хийдэг, тос, чихэр, давс буюу хялбар нүүрс усны холимгоос бүрдсэн хоол юм. Тэд харагдах байдал, үнэр, амт гээд олон талаар дур булааж татгалзахын аргагүй байдал үүсгэдэг. Дуртай гурилан бүтээгдэхүүний үнэр, эсвэл гудамжинд зардаг чихэртэй самар, хотдогийн үнэрийг төсөөлөөд үзээрэй – арааны шүлс асгармаар санагдаж байгаа биз?
Хэт амттай хоолны жишээ.
• Тос ба чихэр: бялуу, гурилан бүтээгдэхүүн, жигнгэмэг, брауни
• Давс ба тос: бургер, хотдог, шарсан төмс.

Би яагаад амттай хоолноос татгалзаж чаддаггүй вэ?

Хэт амттай хоол нь өлсөөгүй байсан ч таашаал авах зорилгоор идэх хүсэл төрүүлдэг. Өлссөн үед тархи эрч хүч хэрэгтэй гэсэн дохиог өгч, цадсан үед хангалттай гэсэн дохиог өгдөг. Харин хэт амттай хоол идэх үед тархи таашаал төвлөрдөг тул өлсөөгүй байсан ч идэх хүсэл төрүүлж, цадсан байсан ч зогсох дохиог өгдөггүй.

Хэт амттай хоолны аюулын тухай мэдлэгтэй байгаарай

Хэт амттай хоолны гол асуудал бол тэд маш өндөр илчлэгтэй байдаг. Өөрөөр хэлбэр тэжээлээр бус, харин илчлэгээр баялаг юм. Тэд харьцангуй хямд байдаг тул олж идэхэд хялбар бөгөөд түргэн юм. Үүнийг идэж байхад мэдрүүлдэг таашаалтай нийлүүлбэл төгс хос болж байгаа биз. Хэт амттай хоолыг тогтмол идсэнээр бид биедээ хэрэгтэй уураг, эслэг, аминдэм, эрдэс бодисуудын дутагдалд орохоос гадна хэтрүүлэн идэж жин нэмэх бөгөөд илүүдэл жингээс улбаатай эрүүл мэндийн асуудалтай нүүр тулдаг.

Хэт амттай хоолноос хэрхэн татгалзах эсвэл зайлсхийх вэ?

• Хооллолтынхоо 80-90%-ийг бүхэл үрийн, тэжээлээр баялаг хүнснээс бүрдүүлээрэй. Харин 10-20%-ийг сэтгэлд тань тэжээл болох хоолноос бүрдүүлээрэй.
• Юу идэж байгаагаа мэдэхийн тулд хоолоо өөрөө хийгээрэй.
• Тэжээллэг байдлын шошгыг уншиж ямар тэжээл болон хэр их илчлэг хэрэглэх гэж байгаа талаар ойлголттой болоорой.
• Тос, давс, чихэр зэрэг орцуудыг ухамсартайгаар хэрэглээрэй.
• Буффе хоолноос татгалзаарай! Ходоод нүдэнд юу харагдана түүнийг идэхийг хүсэх тул хэтрүүлэн идэх магадлал тун өндөр байдаг.
• Бүх зүйл тэнцвэртэй байх хэрэгтэй!

Бүтээгдэхүүн худалдажавах

Урам зоригийн хэсэг

Other categories