Гоо үзэсгэлэнгийн манаанд: Астаксантин бидэнд ямар хэрэгтэй вэ?

Та "Бид юу идэж байна, түүнийхээ дүр төрх нь" гэдэг хэллэгийг та өмнө нь хэдийн сонсож байсан байх. Энэ нь ч астаксантины жишээн дээр бол бүрэн үндэслэлтэй юм. Энэхүү хүчирхэг антиоксидант нь бүх төрлийн хамгаалалтын шинж чанарыг агуулдгаас гадна, наранд түлэгдэхээс урьдчилан сэргийлэх, үрчлээстэй тэмцэх зэрэг олон үйлчилгээтэй.

Юун түрүүнд: астаксантин гэж юу вэ?

Фламинго шувууны өд эсвэл хулд загас, хавч ба сам хорхойны улаавтар ягаан өнгийг та төсөөлөөд үз дээ – ийм өнгөтэй байгаа нь  актаксантины л ач гавьяа юм! Энэ бол байгалийн каротиноид бөгөөд түрүүн дурдсан ягаан өнгийн амьтдын иддэг бичил замагт их хэмжээгээр агуулагддаг пигмент юм. Астаксантин нь бас хулд загасны булчинд байдаг бөгөөд энэ нь голын урсгал сөрж сэлэхэд шаардагдах хүч чадлыг өгдөг гэж таамаглаж байгаа нь энэ амттай загасыг идэх бас нэг шалтгаан болж байна!

Астаксантин яагаад хүний биед сайн нөлөөтэй вэ?

1. Тэрээр арьсны исэлдэлтийн стресстэй тэмцэж, гоо үзэсгэлэнг нь хэвээр хадгалахад тусалдаг. Астаксантиныг ууж хэрэглэснээр арьсныхаа эрүүл мэндийг дотроос нь халамжилж байгаа хэрэг юм. Энэ нь эпидермисийн гүн давхаргад нэвтэрч, арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалдаг. Чөлөөт радикал гэдэг нь байгалийн коллагеныг устгадаг молекулууд бөгөөд ингэснээр эрт хөгшрөлд хүргэдэг. Астаксантин нь арьсны уян хатан чанарыг сайжруулж, чийгшлийг хадгалахад тусалдаг байна.

2. Энэ нь тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдэг. Чанартай дасгал хөдөлгөөн хийсний дараа ядрах таатай мэдрэмжийг бид бүгд мэднэ. Тогтмол дасгал хийхийн ач тусыг эртнээс мэддэг хэдий ч, эрчимтэй дасгал хийх нь (ялангуяа та түүнд дасаагүй бол) чөлөөт радикалуудын боловсруулалтыг нэмэгдүүлж, исэлдэлтийн стресс - дасгалын үр нөлөөг бууруулахад чиглэсэн үрэвсэл, өвдөлт үүсгэдэг. Энд астаксантин танд туслахаар ирнэ! Энэ нь булчингийн сэргэлтийг дэмжиж, тэсвэр тэвчээрийг сайжруулж, чөлөөт радикал үүсэхээс хамгаалдаг.

3. Тэрээр хэт ягаан туяанаас хамгаалдаг. Нарны туяанаас зөвхөн SPF-тэй бүтээгдэхүүн хамгаалдаг гэж бид бүгд боддог. Гэвч астаксантин нь хэт ягаан туяанаас мөн хамгаалахад хувь нэмэр оруулдаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Тэрээр арьсанд улайлт үүсгэдэг UVB туяа болон исэлдэлтийн стресс, эрт хөгшрөлтөд хүргэдэг UVA туяаг арьс руу нэвтрэхээс хамгаалахад тусалдаг.

4. Энэ бол хамгийн хүчтэй байгалийн антиоксидант юм. Астаксантин нь бета-каротиноос 4.6 дахин хүчтэй, арьсанд Е аминдэмээс 110 дахин илүү ашиг тустай, чөлөөт радикалуудтай тэмцэх түүний чадвар нь С аминдэмээс 6000 дахин их байдаг тул "антиоксидантуудын хаан" гэж нэрлэдэг.

Та хангалттай хэмжээний астаксантин хэрэглэж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Астаксантин агуулдаг хоол хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд ашигтай төдийгүй маш амттай! Ийм төрлийн хүнсэнд: хулд, хулд загасны тос, улаан загас, далайн замаг болон бусад далайн хүсний бүтээгдэхүүн (бүх төрлийн хавч, сам хорхой) орно. Астаксантиныг хоолны нэмэлт тэжээл болгон авч болно. Шведийн арлаас түүсэн бичил замагнаас гаралтай байгалийн астаксантин агуулдаг Oriflame-н “Астаксантин ба нэрсний иж бүрдэл” бол антиоксидантуудыг өдөр тутмын хоол хүнсэндээ оруулах, арьсны гоо сайхныг дотроос нь арчлах хялбар арга юм!

Манай хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний талаар  ЭНДЭЭС олж аваарай.

Meta DescНаранд түлэгдэхээс үрчлээтэх хүртэл - астаксантин юунаас хамгаалдаг вэ, яагаад таны анхаарлыг татах ёстой вэ.

Зурвас: