Эрүүл мэнд
Үндсэн

Нөхөрлөл таныг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгодог 4 шалтгаан

Published: 2024.01.17

Нөхөрлөл бол бидний амьдралын маш том хэсэг юм. Найзууд мэдээж биднийг сорьж, заримдаа бүр харилцаа гэж юу вэ гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Гэхдээ эцсийн эцэст нөхөрлөл нь бидний сайн сайхан байдалтай яг адил чухал зүйл юм. Тэгэхээр, нөхөрлөлийг юу ийнхүү чухал болгодог вэ?

1. Нөхөрлөл эрүүл зуршилтай болгодог

Нөхөрлөлийн хамгийн чухал давуу талуудын нэг бол эрүүл зуршлыг дадал болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг нь юм. Бидний амьдралд бат бөх нөхөрлөл бий болсноор бид оюун санааны хувьд төдийгүй бие махбодын хувьд хүчирхэг байх амьдралын хэв маягийг сонгодог.
Зохиолч Том Рат хэд хэдэн тэргүүлэх судлаачдын хамт “Амин зүрхний найзууд: Тэдэнгүйгээр амьдрах боломжгүй хүмүүс” номдоо нөхөрлөлийн талаар маш өргөн хүрээний судалгаа хийж эрүүл хооллодог найзуудтай байх нь таны эрүүл хооллох магадлалыг 5 дахин нэмэгдүүлдгийг олж тогтоожээ.
Нийгмийн ухааны журналд нийтлэгдсэн өөр нэг судалгаагаар хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийн дасгал хөдөлгөөнд анхаарлаа хандуулдаг болохыг тогтоожээ – өөрөөр хэлбэл хэрэв таны найзууд ч гэсэн дасгал хийдэг бол та ч бас дасгал хийх магадлал өндөр юм.
Сэтгүүлч Кэйт Ливер амьдралын хэв маягаа эрүүл байлгахад нөхөрлөл амин чухал болохыг маш сайн мэддэг. Тэрээр сэтгэл түгших ба өвдөх асуудлын гол анагаагч хүч бол нөхөрлөл гэдэгт итгэдэг ба энэ тухай “Нөхөрлөлийн анагаах хүч” нэртэй бестеллер номоо бичжээ.
"Хэрэв бид өөрсдийн хамгийн ойр дотнын таван хүний нэгдэл нь юм бол тэдний зуршлыг дуурайх нь хэвийн үзэгдэл юм" гэж тэр бидэнд хэлэв. "Энэ нь хоёр талт нөлөөтэй - бид найз нөхдийнхөө эрүүл зуршлаас гадна эрүүл бус зуршлыг ч бас дагах хандлагатай байдаг. Хоолны дэглэм зэрэг зүйлс нь амархан халдварлах шинж чанартай байдаг тул хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралын хэв маягийн сонголтыг даган дуурайх нь түгээмэл байдаг."

2. Нөхөрлөл шууд утгаар амьдралыг аврах чадалтай

Бидний нийгмийн харилцааны хэрэгцээ хангагдаагүй үед бид оюун ухаан, бие махбодын хувьд сөрөг нөлөөнд өртдөг. Ганцаардлын үр дагаврыг ажиглаж буй Чикагогийн Их сургуулийн сэтгэл зүйч Жон Касиоппогийн хэлснээр энэ нь олон тооны эрүүл мэндийн асуудлын шалтгаан болж байгаа бөгөөд зарим нь хэдэн арван жилийн дараа ч илэрдэг байна. Харин нөхөрлөл нь энэхүү асуудлын эсрэг эм болж чаддаг.
"Ганцаардал нь бидний цусан дахь кортизолын (стрессийн даавар) түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, нойргүйдэл зэрэг эрүүл мэндийн бүх төрлийн асуудалд илүү өртөмтгий болгодог" гэж Ливер баталжээ. “Гадуурхагдах, ганцаардах мэдрэмж нь биднийг тэмцэл эсвэл зугтах төлөвт оруулдаг, өөрөөр хэлбэл энэ нь амьд үлдэх тэмцэл тул харамсалтай нь маш их зовлонтой учруулж болзошгүй.”
"Харин нөхөрлөл нь эсрэгээрээ окситоцин, допамин, серотонины боловсруулалтыг дэмждэг – эдгээр нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд ач тустай нөхөрсөг, дулаан, тайван мэдрэмж төрүүлэгч дааврууд юм. Бие махбодыг энхрийлэх, харилцан харалцах, ярилцах, тэврэлдэх, инээх, бүжиглэх, уух, тэр байтугай хов жив ярих зэрэг нь хүн төрөлхтний хувьд маш их ач холбогдолтой байдаг бөгөөд эдгээр нь бүгдээрээ биднийг аз жаргалтай, уян хатан, тайван, өөртөө итгэлтэй байхад бодитоор тусалдаг."
Гэхдээ давуу талууд нь үүгээр дуусахгүй: нөхөрлөл нь бие махбодыг өвчнөөс хамгаалдаг гэсэн нотолгоо байдаг. Тэрээр бидний зүрх сэтгэлд дэмтэй байдгийг бид эртнээс гадарлаж байгаа хэдий ч зүрх судасны эрүүл мэндэд тустай гэсэн баттай нотолгоо байдаг. Оксфордын Их сургуулийн судлаачид нөхөрлөл нь морфиноос илүү өвдөлт намдааг шинж чанартай болохыг тогтоожээ!

3. Ахимаг насанд нөхөрлөл илүү их аз жаргал мэдрүүлдэг

Бид нөхөрлөлийн давуу талуудыг хэзээ ч няцааж чадахгүй билээ. Итгэх эсэх нь таны сонголт боловч он жилүүдийг найз нөхөдтэйгөө өнгөрөөвөл илүү их аз жаргал мэдрэх болно гэдэгт итгэлтэй байгаарай. Нийгмийн идэвхтэй, нийгмийн зорилгыг нэн тэргүүнд тавьдаг өндөр настнуудын амьдралын хожуу үеийн сэтгэл ханамж өндөр байдаг гэж Medical News Today мэдээлжээ. Сонирхолтой нь, ижил түвшний сэтгэл ханамжийг гэр бүлийн "зорилго"-той холбон тайлбарлаагүй нь магадгүй гэр бүлийн хүрээнд нийгмийн идэвхтэй байх нь найз нөхөдтэйгээ харьцуулахад бие бялдар, оюун санааны хүч чармайлт бага шаарддагтай холбоотой байж болох юм.

дэлгэрэнгүй

4.Нөхөрлөл бидэнд харилцан өөрчлөгдөх боломжийг олгодог

Олон тохиолдолд нөхөрлөл нь бидэнд бидний талаар маш их зүйлийг сургадаг бөгөөд ихэнхдээ тав тухтай бүсээсээ гарахад тусалдаг. Энэ нь бүрэн өөрөөрөө байж сэтгэл хөдлөлөө аюулгүй илэрхийлэх орон зайг бий болгож өгдөг. "Нөхөрлөл нь оюун санааны болон бие махбодын эрүүл мэндийг сайжруулахад маш их ач тустай гэдгийг бид мэднэ. Харин нийгмийн харилцаа маш чухал байдгийн хамгийн том шалтгаан бол тэрээр бидэнд хэн болохыг, хэн болохыг хүсэж байгаагаа тодорхойлоход тусалдгийг онцолмоор байна " гэж Левер хэлжээ.
"Сайн, дотнын найзууд (хөршүүд, хамтран ажиллагсад болон хань ижил маань ч бас адил) бидэнд харьяалагдах мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд хамт олноороо байх нь өөрийгөө танихад, оюун ухаанаа эрүүл байлгахад, өөртөө итгэлтэй байхад, сайн сайхан байхад маань хэчнээн чухал болохыг үнэлшгүй билээ.
Бүтээгдэхүүн худалдаж авах
Багц «Эрүүл дадал»
(0)
Wellosophy

Багц «Эрүүл дадал»

ТӨГ 332,000

Урам зоригийн хэсэг

Бат бөх ястай болох 4 арга
Эрүүл мэнд
Бат бөх ястай болох 4 арга

30 нас хүрэхэд бидний яс аажмаар нягтаршлаа алдаж нас ахих тусам хэврэгших эрсдэл үүсэж эхэлдгийг та мэдэх үү? Дараах 4 хялбар аргыг мөрдөөд ясныхаа эрүүл, бат бөх төлөвийг дэмжээрэй!

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль