Skincare
Үндсэн

Бүх төрлийн арьсанд тохиромжтой Novage+ хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй чийгшүүлэгч тоснууд

Published: 2024.02.07 | Author: Valeria Solonari

Залуу, гэрэлтсэн бүтэцтэй арьс бол арьсны төрлөөс үл хамаарч хүн бүрийн хүсдэг зүйл билээ. Шинжлэх ухаанд суурилсан хөгшрөлтийн эсрэг хүчирхэг нөлөөтэй Novage+ чийгшүүлэгч тоснуудын хүчийг мэдрээрэй. Арьсны тань хэрэгцээг хангахаар бүтээгдсэн хөгшрөлтийн эсрэг шийдлээ олсны дараа чийгшүүлэгч тосны талаарх таны ойлголт бүрэн өөрчлөгдөх болно!

Хуурай ба мэдрэмтгий арьс

Хуурай арьс илтэд харагддаг үрчлээ, жижиг нүхжилттэй байхаас гадна таталдах мэдрэмжтэй байх нь түгээмэл. Нөгөөтээгүүр мэдрэмтгий арьс хүрээлэн буй орчны өөрчлөлт болон арчилгааны бүтээгдэхүүний орц найрлагад маш мэдрэг байдаг тул улайж бүтэц нь жигд бус болдог. Арьсныхаа хамгаалагч давхаргыг бат бөх байлгаж гадны сөрөг хүчин зүйлсээс хамгаалах нь хуурай ба мэдрэмтгий арьсны тэнцвэрт байдлыг хадгалах үндэс суурь юм.

илүү дэлгэрэнгүй

ТАНД ХЭРЭГТЭЙ: Хуурай ба мэдрэмтгий арьсны тэжээл

Арьсаа тансаг бүтэцтэй Novage+ хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй өтгөн бүтэцтэй өдрийн тосоор арчилж эрчимтэй чийгшил, тайвшрал, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ ба хүрээлэн буй орчны хамгаалалтыг бэлэглээрэй. Патентлагдсан Bio Re:Barrier технологи ба Advanced Pollution System (бохирдлын эсрэг дэвшилтэт систем)-ийг агуулсан энэхүү тос нь хуурай болон мэдрэмтгий арьсанд нэн тохиромжтой. Харин шөнийн цагаар арьсаа нөхөн сэргээхийн тулд Novage+ хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй өтгөн бүтэцтэй шөнийн тосыг хэрэглээрэй. Энэхүү тос нь арьсны төрөлхийн керамид болон гиалуроны хүчлийн боловсруулалтыг дэмжигч Bio CeramidesPro ба үрчлээг багасгагч антиоксидант болох Advanced NightSync агуулдаг.

ТАНЫ АРЬС: Тослог

Тослог арьс нь хэт их себум боловсруулдаг тул арьс тослог гялгартай, нүх сүв нь томорсон, ялангуяа дух, хацар болон эрүү хэсэгтээ хар батга болон үрэвсэлтэй байдаг. Энэ төрлийн арьсанд түүнийг гэмтээхгүйгээр зөөлөн тэмцэж тэнцвэржүүлэх арчилгаа хэрэгтэй. Арьсаа хэт хуурайшуулж тослогийг нь улам нэмэгдүүлэхгүйн тулд арьсаа хэтрүүлэн угаахаас зайлсхийгээрэй. Үүний оронд арьсыг тэнцвэржүүлж чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд хэрэглээрэй.

илүү дэлгэрэнгүй

ТАНД ХЭРЭГТЭЙ: Тослог гялгарыг дарах

Novage+ хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй өдрийн ба шөнийн тосыг туршаад үзээрэй. Хөнгөн бүтэцтэй эдгээр тоснууд нь арьсыг өндөр үр дүнтэй чийгшүүлнэ, гялгарыг хянана, өдрийн ба шөнийн цагаар арьсны тэнцвэрийг хадгална. Bio Re:Barrier, Advanced Pollution System, Bio CeramidesPro ба Advanced NightSync зэрэг хүчирхэг био технологиор баяжуулсан хөнгөн найрлага нь илүүдэл тослогтой тэмцэж чийг-тосны тэнцвэрийг хадгалахаас гадна арьс хөгшрөлтийн олон шинж тэмдгүүдтэй тэмцэж нөхөн сэргээдэг.

ТАНЫ АРЬС: Холимог

Холимог арьс нь хэд хэдэн арьсны төрлийг нэг дор агуулдаг тул арчлахад амаргүй байдаг. Т-хэсэг тослог байдаг бол хацар ба бусад хэсгүүд хэвийн эсвэл хуурай байдаг. Цаг агаар, дааврын өөрчлөлт болон өөр өөр цаг уурын нөхцөл байдал холимог арьсанд нөлөөлж эсвэл хуурайшуулж эсвэл тослогийн боловсруулалтыг нэмэгдүүлдэг. Тиймээс тэнцвэрийг бий болгож нүүрний хэсэг бүрийн онцлогт шаардлагатай чийгшлийг өгөх хэрэгтэй.

ТАНД ХЭРЭГТЭЙ: Холимог арьсыг тэнцвэржүүлэгч арчилгаа

learn more

Холимог арьсыг чийгшүүлэх, гялбааг нэмэгдүүлэх, илүүдэл тослогийг тэнцвэржүүлэх зориулалттай, энэ төрлийн арьсны хэрэгцээг хангахаар тусгайлан бүтээгдсэн бүтээгдэхүүнүүдээр арчлаарай. Арьс арчилгаандаа хормын дотор чийгийг нэмэгдүүлэгч Novage+ хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй өтгөн бүтэцтэй өдрийн тос болон 24-цагийн туршид чийгийг хадгалж арьсыг гэрэлтсэн, залуу харагдуулах өтгөн бүтэцтэй шөнийн тосыг хэрэглээрэй.

SPF хамгаалалт бүх төрлийн арьсанд хэрэгтэй

Арьсны төрлөөс үл хамаарч, арьс арчилгааны дадалдаа нарны хамгаалалтыг чухалчлах хэрэгтэй. Novage+ хөгшрөлтийн эсрэг өдрийн тос нь бүх төрлийн арьсны хэрэгцээг хангах найрлагатай байхаас гадна SPF хамгаалалт агуулдаг. Хөнгөн бүтэцтэй SPF 30 нь тослог эсвэл холимог арьсанд тохиромжтой бол өтгөн бүтэцтэй SPF 30 тос нь арьсанд эрчимтэй тэжээл болон чийгшил өгдөг тул хуурай эсвэл мэдрэмтгий арьсанд тохиромжтой байдаг. Эдгээр хоёр найрлага нь хоёул патентлагдсан Bio Activating технологи агуулдаг тул арьс хөгшрөлтийн олон шинж тэмдэгтэй зөөлөн тэмцэж клиник сорилоор батлагдан үр дүн үзүүлнэ.
бүтээгдэхүүн худалдаж авах
Novage+ хөгшрөлтийн эсрэг олон үйлдэлт өтгөн бүтэцтэй өдрийн тос
(0)
Novage+

Novage+ хөгшрөлтийн эсрэг олон үйлдэлт өтгөн бүтэцтэй өдрийн тос

ТӨГ 132,000

Урам зоригийн хэсэг

Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа
Арьс арчилгаа
Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа

Арьс арчилгаанаасаа хүссэн үр дүнгээ авч чадахгүй байна уу? Тэгвэл арьс арчилгаанд гаргадаг хамгийн түгээмэл алдаанууд ба тэднээс хэрхэн сэргийлэх тухай алхам алхам хөтөчтэй дараах хэсгээс танилцаарай.

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль