Bio Re:Barrier технологи
Bio Re:Barrier технологи - энэ бол арьсны хамгаалагч давхаргыг бат бөх болгох үйлчилгээтэй байгалийн гаралтай технологи юм. Энэхүү дэвшилтэт технологи нь В3 аминдэмийн идэвхт хувилбар болох НиацинамидынΔ3 хүч чадлыг агуулдаг ба тус орц нь арьсны хамгаалагч давхаргад эерэг нөлөө үзүүлэхээс гадна чийгшүүлдэг. Арьс чийг болон коллагенаа алдах асуудалд баяртай гэж хэлээрэй, учир нь Bio Re:Barrier нь арьс хөгшрөлтийн илэрхий шинж тэмдгүүдтэй тэмцэж арьсны бүтцийг залуу бөгөөд гэрэлтсэн болгоно.
• Энэ юу вэ? Bio Re:Barrier нь алирс жимс ба хус модны холтосноос гаргаж авсан Oriflame-ийн патентласан технологи юм.
• Энэ юу вэ? Bio Re:Barrier нь алирс жимс ба хус модны холтосноос гаргаж авсан Oriflame-ийн патентласан технологи юм.
• Ямар үйлчилгээтэй вэ? Арьсны хамгаалагч давхаргыг бат бөх болгоно, чийгийг түгжиж, коллагены хэмжээ буурч устахаас сэргийлнэ. Түүнчлэн арьсны гэрэлтсэн, чийглэг төлөвийг нөхөн сэргээж илүү залуу ба өнгөлөг болгоно.
• Хэн хэрэглэх вэ? Арьс хөгшрөлттэй тэмцэж буй, арьсныхаа хамгаалагч давхаргыг бат бах болгох, чийгийг нь арьсандаа түгжиж барих хүсэлтэй хүмүүс.
• Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ? Novage+ бүх иж бүрэн арчилгаанд, ялангуяа хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй өтгөн эсвэл хөнгөн бүтэцтэй өдрийн тос, өтгөн эсвэл хөнгөн бүтэцтэй шөнийн тос ба хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй SPF30 хамгаалалттай өтгөн эсвэл хөнгөн бүтэцтэй өдрийн тос.
Bio Aspartolift технологи
Арьсны фибробластын эсүүдийг идэвхжүүлж коллагены боловсруулалтыг нэмэгдүүлэх нөлөөтэй, манай патенталсан Bio Aspartolift технологийн хүчийг үнэлээрэй. Ретинол адил хэрнээ зөөлөн нөлөөтэй AspartoliftΔ3 нь арьсны уян хатан, чанга төлөвийг нэмэгдүүлэх, нүүрний хэлбэрийг өргөж хүрээг нь чангалах батлагдсан нөлөөтэй. Энэхүү технологи нь нүдний орчмын нимгэн арьсны асуудлыг хүртэл шийдэх зөөлөн бүтэцтэй.
• Энэ юу вэ? Bio Aspartolift бол бидний биед төрөлхийн байдаг амин хүчил болох аспарагины хүчлийн хүчийг шингээсэн Oriflame-ийн патентлагдсан биологийн идэвхт технологи юм.
• Ямар үйлчилгээтэй вэ? Коллаген ба эластиныг нөхөн сэргээгч энэхүү технологи нь унжиж суларсан арьсны асуудалд шийдэл болж арьсыг илүү залуу, өргөгдсөн болгоно.
• Хэн хэрэглэх вэ? Арьсныхаа чанга, уян хатан төлөвийг нөхөн сэргээх хүсэлтэй, арьс суларч унжих асуудалд шийдэл хайж буй хүмүүс.
• Ямар бүтээгдэхүүнд байдаг вэ? Lift+Firm бэлдмэл, Lift+Firm бэлдмэл эсвэл Novage+ Lift+Firm иж бүрэн арчилгаа.
Oripeptide-3
Oripeptide-3 бол коллагены боловсруулалтыг С аминдэмээс◊ ч хүчтэйгээр нэмэгдүүлэх нөлөө нь батлагдсан байгалийн гаралтай технологи юм. Жижиг ба гүн үрчлээний илрэлийг багасгагч Oripeptide-3 нь арьсыг илүү уян хатан, залуу төлөвтэй болгодог. Novage+ цувралын зүрх нь болох энэхүү технологи нь Novage+ цувралын иж бүрэн арчилгаа тус бүрийн найрлагад ордог.
• Энэ юу вэ? Oripeptide-3 бол хөрөнгө, цагаан будаа ба улаан буудайд суурилсан Oriflame-ийн патенталсан Bio Activating буюу биологийн идэвхт технологи юм.
• Ямар үйлчилгээтэй вэ? Арьсны коллагены боловсруулалтыг нэмэгдүүлж гүн ба жижиг үрчлээг илтэд багасгадаг. Түүний хүчирхэг найрлага нь арьсыг илүү уян хатан ба залуу төлөвтэй болгодог.
• Хэн хэрэглэх вэ? Жижиг ба үрчлээний илрэлийг бууруулах, арьсаа уян хатан болгох хүсэлтэй хүмүүст тохиромжтой.
• Ямар бүтээгдэхүүнд байдаг вэ? Бүх Novage+ иж бүрэн арчилгаанд, ялангуяа Blemish+Age Defy асуудалтай арьсны хөгшрөлтийн эсрэг бэлдмэл, Lift+Firm бэлдмэл ба Wrinkle Smooth үрчлээний эсрэг бэлдмэл.
Bio Lumilock
Bio Lumilock бол хэт нөсөөжилт ба арьсны жигд бус өнгөний эсрэг өндөр үр дүнтэй шийдлийг санал болгодог байгалийн гаралтай технологи юм. Арьсыг цайруулагч технологи нь арьсны меланиныг зохицуулагч механизмыг идэвхжүүлж нөсөө толбыг багасган, бүтцийг нь илүү жигд ба гэрэлтсэн болгоно. Тус технологи нь Kojic Acid◊2 орцтой адил нөлөөтэй хэрнээ арьсанд зөөлөн нөлөөтэй тайвшруулах үйлчилгээтэй.
• Энэ юу вэ? Bio Lumilock бол цитруст жимсний хальсны эрч хүчээр дүүрэн эссенциэс гаргаж авсан Oriflame-ийн патенталсан Bio Activating технологи юм.
• Ямар үйлчилгээтэй вэ? Нарны туяанаас үүдэлтэй нөсөө толбо, хөгшрөлтийн толбо, батганы сорви зэрэг олон төрлийн толбоны илрэлийг багасгаж арьсыг илүү жигд, гэрэлтсэн болгоно.
• Хэн хэрэглэх вэ? Хэт нөсөөжилтийг багасгаж, бараан толбыг бүдгэрүүлж арьсаа жигд, гэрэлтсэн болгох хүсэлтэй хүмүүс.
• Ямар бүтээгдэхүүнд байдаг вэ? Novage+ Bright Intense нөсөөжилтийн эсрэг эрчимжүүлэгч бэлдмэл, Novage+ Bright Intense нөсөөжилтийн эсрэг зовхины тос эсвэл Novage+ Bright Intense нөсөөжилтийн эсрэг иж бүрэн арчилгаа.
Δ3 Клиник сорилд хамрагдсан идэвхт орц.
◊ ex vivo.
◊2 in vitro.
◊ ex vivo.
◊2 in vitro.
Bio Re:Barrier Patent-pending no. SE2020376-4.
Bio Aspartolift Patent no. EP11797020.
Oripeptide-3 Patent no. SE531484.
Bio Lumilock Patent no. SE2862600.
Bio Aspartolift Patent no. EP11797020.
Oripeptide-3 Patent no. SE531484.
Bio Lumilock Patent no. SE2862600.
бүтээгдэхүүн худалдаж авах