1. Эслэг эдтэй нөхөрлөөрэй
Эслэг эд нь холестирины хэмжээг багасгах, биен дэх хорт бодисыг гадагшлуулах ба сахарын хэмжээг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. Мөн тэрээр ходоодны ашиг тустай бичил биетүүдэд хоол болдог. Өглөөний цайндаа нэвстэй зутан хийж, смутиндээ жимсгэнүүд нэмж, мөн самар илүү идэхийг зөвлөе. Ийм байдлаар хооллолтоо өөрчилбөл хэдхэн өдрийн дараа гэхэд таны бие илүү хөнгөн санагдах болно.
2. Пробиотикийн хэрэглээгээ нэмээрэй
Сүүлийн үед бүгд л пробиотикийн хэрэглээний тухай ярьцгааж байна. Энэ бол 2019 оны эрүүл амьдралын хэв маягийн гол чиг хандлага юм. Тэд сэтгэл санааны байдал, хоол боловсруулах систем ба дархлааны системд эерэг нөлөөтэй гэдэг нь батлагдсан. Пробиотик нь тараг, исгэсэн байцаа ба бяслагт агуулагддаг.
3. Элсэн чихрээс татгалзаарай (хэсэг хугацаанд ч болов)
Шоколад, бялуунаас татгалзах амаргүй гэдгийг бид бүгд мэднэ. Биед хортой зүйлс идэхээс хэсэг хугацаанд ч болов татгалзаарай. Ингэснээр ходоодны бичил биетийн орчин сайжирч нөхөн сэргэх боломжтой болно. Найрлагадаа чихэр багатай хүнс хэрэглэхийг хичээгээрэй.