Эрдэмтэд баталж байна: бат бөх нөхөрлөл бие махбод болон сэтгэл санаанд спорт болон зөв хооллолттой адил эерэг нөлөө үзүүлдэг байна. Тэрээр стресстэй илүү хялбар тэмцэх, өвчний дараа түргэн нөхөн сэргээх, мөн гэр бүл болоод ойр дотны хүмүүстэйгээ үүсгэсэн дулаан харилцаа мэт дотоод эв нэгдлийг мэдрүүлдэг.
2. АМЬДРАЛААС ИЛҮҮ ИХ БАЯР ХӨӨР МЭДЭРДЭГ
Ажлын стресс, өвчин, ядрах, хайртай хүнээсээ хагацах – юу ч болж байсан найз нөхөд байдлыг өөр өнцгөөс харахад тусалдаг. Ингэж л бид хамгийн зөв шийдвэрийг гаргадаг шүү дээ! Харин сэтгэлээсээ ярилцаж инээлдэх бүхий л сөрөг мэдрэмжийг үгүй хийдэг. Амьдралд тулгарах саад бэрхшээлийг чамайг чамтай адил хэмжээнд мэдэж ойлгодог хүмүүстэй хамт даван туулах харьцангуй хялбар байдаг. Дотно найзууд ямар ч сэтгэл зүйчээс илүү чамайг дэмждэг. Тэд зөв үгийг хялбархан олж хэлдэг ба бүх зүйл ард үлдсэн цагт чиний ялалтад чин сэтгэлээсээ баярладаг.
3. БИД ХАМТДАА АМЖИЛТАД ХҮРДЭГ
Хамт ажиллах эсвэл гэрлэх гээд ямар ч харилцаа нөхөрлөлөөс эхэлдэг. Тэрээр төрөл бүрийн хүмүүстэй харилцах юутай ч үнэшлгүй ур чадварыг суулгаж өгдөг: бид биднээс тэс ондоо үзэл бодолтой хүмүүстэй хүртэл ойлголцож суралцдаг..
Жинхэнэ нөхөрлөлийн томьёо бол: 1+1=11 юм. Та хоёр санал бодлоо хуваалцаж мөрөөдөлдөө илүү түргэн хүрэхэд нэгэндээ тусалдаг. Ийм найзуудтайгаа хамт өдөржин буйдан дээр хэвтэж чипс идэж болно, энэ үед чи хувь хүний хувьд өөрөө хөгжихийн зэрэгцээ найздаа ч бас өөрийгөө зориулж бусдад сайхан зүйл хийхийг тэмүүлдэг.
Нэг талаас нөхөрлөл бидний тав тухтай бүсээс гаргадаг бол нөгөөтэйгөөр дулаан, тайван, аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Энэ бол хүнд хэцүү өдрийн дараа биеэ сул тавьж өөрөөрөө байж болох аюулгүй орон зай юм.
Редакторын зөвлөгөө
Хамгийн сайн найздаа гэнэтийн бэлэг барих сайхан байдаг, учир нь тэдний юунд дуртайг чи хамгаас сайн мэднэ шүү дээ: дуртай кино, хөгжим, зоогийн газар, хувцаслалт гээд. Чи түүнд үнэртэн хүртэл сонгох хэмжээний дотно хүн шүү дээ. Miss Butterfly цинни цэцгийн аялгуутай Friends World for Her үнэртэнд анхаарлаа хандуулаарай, энэ үнэртэн та хоёрын нөхөрлөлийн хүчийг юунаас ч илүү илэрхийлнэ. Цинни цэцгийн нахиаг тастахад оронд нь хэд хэдэн шинэ нахиа ургадаг онцлогтой. Яг л жинхэнэ нөхөрлөл саад бэрхшээлтэй хамт улам бат бөх болдогтой адил. Friend World for Her үнэртэн амьдралын баяр баясгалангаар дүүрэн бүсгүйд төгс тохирно, учир нь түүний тоор, цэцэгс, ванил ба модны дуулаан суурь нь аз жаргал мэт үнэртдэг. Түүнд ямар ч эргэлзээгүй таалагдана!