Арьсаа яагаад давхар цэвэрлэх гэж?
Published: 2024.04.16 | Author: Oriflame
Өнгөө алдсан, нүүрний будаг сайн сууж өгдөггүй арьстай байхаас залхаж байна уу? Хэрвээ тийм бол цэвэрлэгээний дадлаа өөрчлөх цаг иржээ. Саван ба ус цэвэрлэгээнд хангалтгүй байдаг! Арьсаа яагаад давхар цэвэрлэх хэрэгтэй тухай дараах нийтлэлээс уншаарай!
Гэрэлтсэн, тунгалаг, нүүрний будаг төгс сууж өгдөг арьсны нууцыг мэдмээр байна уу? Энэ бол давхар цэвэрлэгээ юм. Манай Novage+ тосон нүүр цэвэрлэгч нь арьсыг гүн цэвэрлэж дотроосоо гэрэлтсэн болгоно. Энэхүү гайхамшигтай аргачлалын тухай илүү ихийг олж мэдээрэй.
Давхар цэвэрлэгээ юугаараа онцгой вэ?
Давхар цэвэрлэгээ бол Ази тивд анх гарсан арьсыг гүн цэвэрлэх аргачлал юм. Энэхүү аргачлалын дагуу арьсыг хоёр алхмаар цэвэрлэдэг: эхлээд тосон суурьтай цэвэрлэгчээр, дараа нь усан суурьтай цэвэрлэгчээр. Манай Novage+ тосон нүүр цэвэрлэгч болон Novage+ Refresh нүүр угаагч гелийг энэхүү аргачлалд туршаад үзээрэй.
Давхар цэвэрлэгээ ямар үйчилгээтэй вэ?
Шинжлэх ухаан бидэнд ус тос хоёр холилддоггүй гэж заасан. Тиймээс тосон суурьтай цэвэрлэгч SPF, усны хамгаалалттай нүүрний будаг, агаарын бохирдлын талстууд болон илүүдэл тослогийг дээд зэргийн үр дүнтэй цэвэрлэдэг. Эдгээр бохирдлуудыг цэвэрлэхгүй бол арьсны нүх сүв бөглөрч үрэвсэл гарах магадлал өндөр юм. Энэ шалтгаанаар тосон суурьтай цэвэрлэгчийг ялангуяа оройн арчилгаандаа зайлшгүй хэрэглээрэй.
Давхар цэвэрлэгээ хийснээр миний арьсны төлөв байдал сайжрах уу?
Ямар ч эргэлзээгүй тийм! Орой бүр арьсаа давхар цэвэрлэснээр арьсны бүтэц илүү өнгөлөг, тунгалаг болно. Бүх бохирдлоос бүрэн ангижирснаар бэлдмэл, чийгшүүлэгч болон бусад шөнийн арчилгааны бүтээгдэхүүнүүд арьсны гүн рүү илүү сайн нэвчиж үр дүн нь нэмэгддэг. Арьсны нүх сүв нээлттэй байж агаар нэвтэрснээр арьсны өнгө илүү жигд, бүтэц нь илүү залуу болдог.
Би тослог арьстай ч тосон цэвэрлэгч хэрэглэж болох уу?
Мэдээж! Хэрвээ та тослог арьстай бол тосон суурьтай цэвэрлэгч бүр ч их хэрэгтэй. Тослог арьсан дээр тосон суурьтай бохирдлууд хуримтлагдах хандлага өндөр байдаг тул тосон суурьтай цэвэрлэгч бүтээгдэхүүнийг заавал хэрэглээрэй.
Novage+ тосон нүүр цэвэрлэгч бүх төрлийн арьсанд тохиромжтой юу?
Тийм, тохиромжтой. Тус бүтээгдэхүүний зөөлөн найрлагад маш нарийн туршилтууд хийсэн. Будаг, үнэр, эрдэст тос агуулаагүй тэрээр байгалийн цэвэр хаваршил цэцгийн тос агуулдаг. Энэхүү тос нь арьсанд ашиг тустай тоснууд агуулдаг тул арьсыг тэжээж тайвшруулдаг.
Novage+ тосон нүүр цэвэрлэгчийг би хэрхэн хэрэглэх вэ?
Өглөөний арчилгаандаа тосон цэвэрлэгчээс 1-2 удаа алган дээрээ дарж аваад нүүрэндээ, нэн ялангуяа бохирдол их хуримтлагддаг хэсгүүдэд анхаарал хандуулан иллэг хийнэ. Дараа нь гараа бүлээн усаар норгоод иллэгээ үргэлжлүүлэхэд тос сүүн шингэн адил эмульс болж хувирна. Тосон цэвэрлэгээ дууссаны дараа Novage+ нүүр угаагч гелээр цэвэрлээрэй. Ийнхүү давхар цэвэрлэгээ хийснээр арьс тань толигор, чийглэг ба сэргэг болно.
Худалдаж авах