Skincare
Үндсэн

Өнөөдрийн онцлох орц: Салицилийн хүчил

Published: 2024.04.16 | Author: Андреа Симонс

Нүх сүвийг нээх, нөсөөг багасгах ба арьсыг торго мэт толигор болгох арчилгааны орц хайж байна уу? Тэгвэл та түүнийг оллоо! Батгатай итгэл төгс тэмцэгч энэхүү орцын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хэсгээс аваарай!

Дэлгэрэнгүй

Салицилийн хүчил гэж юу вэ?

Салицилийн хүчил гэдэг нь бета гидрокси хүчил буюу BHA хүчил бөгөөд тэрээр батгатай тэмцэх нөлөөгөөрөө алдартай химийн гаралтай гуужуулагч юм. Хэрвээ таны арьс үрэвсэлтэй, батгатай, тослогтой, нүх сүв нь бөглөрсөн эсвэл өсвөр насандаа их хэмжээний батгатай байсан бол та салицилийн хүчлийг хэдийнээ хэрэглэж үзсэн байх. Энэхүү орц нь нүх сүвийг нээх хосгүй нөлөөтэй бөгөөд батганы эсрэг ихэнх бүтээгдэхүүний найрлагад энэ л шалтгаанаар орсон байдаг. Гэхдээ салицилийн хүчлийн үр нөлөө үүгээр хязгаарлагдахгүй тул арьс арчилгааны салбарт хамгийн өргөнөөр хэрэглэгддэг орцуудын нэг болсон билээ.

Салицилийн хүчил арьсанд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Арьсыг гуужуулж нүх сүвийг нээнэ
•Тос, бохирдол, үхэжсэн эсүүдээс ангижруулж нүх сүв бөглөрөхөөс сэргийлнэ
•Ширүүн, жигд бус гадаргууг толийлгоно
• Арьсны өнгийг цайруулна
•Шинээр батга, үрэвсэл, хар батга эсвэл цагаан батга үүсэхээс сэргийлнэ
•Арьсыг тайвшруулна

Дэлгэрэнгүй

Салицилийн хүчил арьсан дээр хэрхэн үйлчилгээ үзүүлдэг вэ?

Салицилийн хүчил бусад хүчлүүдтэй адил үхэжсэн эсүүд хоорондын холбоосыг суллах замаар арьсыг гуужуулдаг. Энэ нь арьсыг жигд гуужуулж эсийн эргэлтийг нэмэгдүүлэн, улмаар арьсны бүтцийг илүү гэрэлтсэн, толигор болгодог. Гэвч гликолийн хүчил (AHA), салицилийн хүчил зэрэг тодорхой хүчлүүд тосонд уусдаг тул арьсны нүх сүв рүү илүү гүн нэвчиж бохирдол, илүүдэл тос болон үхэжсэн эсүүдийг гүнээс нь татаж цэвэрлэдэг. Нүх сүвээ бөглөрөхөөс сэргийлснээр салицилийн хүчил нь үрэвсэл дахин үүсэхээс сэргийлж арьсыг цэвэр байлгана.

Салицилийн хүчил ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ?

Манай Pure Skin цувралын бүх бүтээгдэхүүнүүд хар батга, үрэвсэл болон батгатай тэмцэхээс гадна цаашид дахин гарахаас сэргийлэх үйлчилгээтэй. Тэд бүгд нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд үхэжсэн эд эсээс ангижруулах, тос ялгаралалтыг хянах, тослог гялгар үүсэхээс сэргийлэх нөлөөтэй Detect Technology технологийг салицилийн хүчилтэй хослуулан агуулдагаараа онцгой юм. Тиймээс хэрвээ та салицилийн хүчлийг туршиж үзмээр байгаа бол манай Pure Skin цувралыг туршаад үзээрэй!
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Other categories