Будаагүй мэт харагддаг нүүр будалтыг хэрхэн хийх вэ?
Published: 2024.05.03 | Author: Андреа Симонс
Бид нүүрэндээ full makeup хийх дуртай байдаг ч, заримдаа огт будаагүй мэт байхдаа илүү сэргэг царайтай мэдрэмж авдаг. Будаагүй мэт харагддаг нүүр будалт нь загварын тайзнаа ч TikTok дээр ч тренд болж байна. Тиймээс бид өнөөдрийн нийтлэлдээ хэрхэн арьсаа дөнгөж сэрсэн мэт, толигор бөгөөд гэрэл цацруулсан харагдуулах тухай зааврыг өгөх болно.
Будаагүй мэт нүүр будалт
Цэвэр, сэргэг царай үргэлж загварын оргилд байсан ч карантинаас хойш TikTok дээр тэсрэлт бий болгосон билээ! Бидэнд хэт их хичээгээгүй, төрөлхийн мэт харагддаг энэ будалт үнэхээр таалагдаж байгаа ч илүү бага бүтээгдэхүүн хэрэглэснээр байгаль дэлхийгээ халамжилж байгаа маань бүр ч их таалагдаж байна!
Будаагүй мэт харагддаг нүүр будалтын тренд үүссэнээс хойш олон жил болж байгаа ч энэ улирлын онцгой тренд бол ердөө хэдхэн үйлдлээр арьсныхаа төрөлхийн гоо үзэсгэлэнг улам тодруулахад төвлөрч байна. Өөрөөр хэлбэл чийгшүүлэх, өө сэвийг дарах, арьсны өнгийг жигд болгох ба гялбааг нь нэмэгдүүлэх гэсэн алхмууд үүнд орох юм. Мөн мэдээжийн хэрэг чанартай арьс арчилгаа бол ямар ч нүүр будалтын суурь гэдгийг бид бүгд мэдэх байх. Харин энэхүү трендийн гол дүр арьс өөрөө тул арчилгааг дурдахгүй байхын аргагүй билээ!
Будаагүй мэт харагддаг нүүр будалтын тренд үүссэнээс хойш олон жил болж байгаа ч энэ улирлын онцгой тренд бол ердөө хэдхэн үйлдлээр арьсныхаа төрөлхийн гоо үзэсгэлэнг улам тодруулахад төвлөрч байна. Өөрөөр хэлбэл чийгшүүлэх, өө сэвийг дарах, арьсны өнгийг жигд болгох ба гялбааг нь нэмэгдүүлэх гэсэн алхмууд үүнд орох юм. Мөн мэдээжийн хэрэг чанартай арьс арчилгаа бол ямар ч нүүр будалтын суурь гэдгийг бид бүгд мэдэх байх. Харин энэхүү трендийн гол дүр арьс өөрөө тул арчилгааг дурдахгүй байхын аргагүй билээ!
Waunt гибрид буюу холимог арьс арчилгаагаар төрхөө бүтээгээрэй
Шөнийн маск
Шөнийн маскт анхаарлаа хандуулаарай! Эдгээр маскууд нь ердийн шөнийн тостой харьцуулбал маш олон ач тусыг хүргэдэг, учир нь тэрээр арьсан дээр илүү удаан тогтохоор загварчлагдсан байдаг. Waunt шинэчлэх нөлөөтэй нүүрний шөнийн маск нь арьсыг зөөлөн гуужуулж шөнийн дотор арьсны өнгийг жигд болгодог. Орой унтахаасаа өмнө нүүрэндээ түрхээд өглөөг гэрэлтсэн, сэргэг арьстай угтаарай. Энэ бол эхний алхам!
Тосон цэвэрлэгч
Будаагүй мэт харагддаг нүүр будалтыг хийхэд арьсны суурь торгомсог зөөлөн байх хэрэгтэй. Үүнд арьсны нүх сүв бохирдолгүй, өмнөх нүүр будалтын бүтээгдэхүүнүүд нүх сүвийг бөглөөгүй, хэт хуурай эсвэл холцруутсан байх ёсгүй. Зарим угаагч бүтээгдэхүүнүүд арьсыг хуурайшуулж болдог бол Waunt нүүр цэвэрлэгч бальзам хэзээ ч хуурайшуулахгүй! Тэрээр угаагч бүтээгдэхүүнд агуулагддаг бодисуудыг агуулдаггүй тул арьсыг маш зөөлөн цэвэрлэдэг. Торгомсог, өтгөн тосон бүтэцтэй тус бүтээгдэхүүн нь өтгөн тосноос тос, тосноос сүүн шингэн болж хувирдаг бүтэцтэй тул бүхий л бохирдлыг гүн цэвэрлэж, уусган авч арьсыг дээд зэргийн цэвэр бөгөөд тэжээлээр дүүрсэн болгодог.
Зовхины стик
Доод зовхиндоо өө дарагч түрхэхийн оронд энэ хэсгийг гэрэлтсэн харагдуулах нөлөөтэй тослог гялгарыг дарагч нунтаг болон гэрлийг ойлгогч хөнгөн гялалзуулагч агуулсан цайруулагч зовхины стикийг туршаад үзээрэй. Стик нь энэ хэсгийг чийгшүүлж төрөлхийн гэрэлтсэн харагдуулна! Waunt нүдний орчмын арьсыг сэргээх нөлөөтэй стикийг заавал туршаад үзээрэй.
Waunt нүүрний арьсыг гэрэлтүүлэх нөлөөтэй тоник-шүршигч
Арьсаа цэвэрлэж бэлдсэний дараа эрчимтэй чийгшүүлэх шат ирлээ! Waunt нүүрний арьсыг гэрэлтүүлэх нөлөөтэй тоник-шүршигчээр арьсаа тайвшруулахын зэрэгцээ гүн чийгшүүлээрэй. Мөн өдрийн турш шүршиж болох тул та өдөржин сэргэг гялбаатай царайтай байх болно.
Шүүдэр адил бүтэцтэй гелэн тос
Чийгшүүлэх алхам дууссан гэж бодож байна уу? Үгүй ээ! Төгс чийгшил олон давхраас бүрдэг тул Waunt нүүрний арьсыг гэрэлтүүлэх нөлөөтэй тоник-шүршигчийн дээр Waunt хормын дотор чийгшүүлэх нөлөөтэй нүүрний тос-гелийг түрхээрэй. Энэхүү бүтээгдэхүүн нь маш их хэмжээний чийгийг барих тул арьсыг толигор, чийглэг болгоно!
Waunt өнгийг жигд харагдуулах нөлөөтэй нүүр будалтын суурь
Будаагүй мэт харагддаг төрхөө улам төгс төгөлдөр болгохын тулд арьсыг толигор, тослог биш хэрнээ гоёмсог гялбаатай, жигд өнгөтэй харагдуулах суурийг түрхээрэй. Waunt өнгийг жигд харагдуулах нөлөөтэй нүүр будалтын суурь нь арьсны тослог гялгарыг саармагжуулна, чийгшүүлнэ, мөн бичил талстууд нь арьсыг гэрэлтүүлэхийн зэрэгцээ өө сэвийг саармагжуулж өнгийг нь жигд болгоно. Төгс байгаа биз?
Бүтээгдэхүүн худалдаж авах