Skincare
Үндсэн

Өөртөө итгэлтэй гялбаа: Арьс арчилгаагаар өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь

Published: 2024.05.17 | Author: Evelin Kangur

Өөртөө итгэх итгэлээ олно гэдэг зөвхөн арьс арчилгаагаар хязгаарлагдахгүй; энэ бол өөрийгөө хайрлах ба байгаагаар нь хүлээж авах цогц хандлага юм. Арьсаа болон өөрийгөө арчлах нь давтагдашгүй гоо үзэсгэлэнгээ хүлээн зөвшөөрч, өөрийнхөөрөө амьдрахад хувь нэмрээ оруулах алхам болохыг судлахад бидэнтэй нэгдээрэй. Таны доторх гоо үзэсгэлэн эргэн тойрон дахь бүх хүмүүст аз жаргал цацруулна гэдэгт итгэлтэй байгаарай.

Дэлгэрэнгүй

Аз жаргалаа олох аян зам хүн бүрийн хувьд өөр байдаг. Та гэртээ спа-арчилгаа хийх, үдэш цэцэрлэгт алхах эсвэл хайртай хүнтэйгээ зоог барихдаа аз жаргалыг мэдэрч болно. Заримдаа уруулаа гоёмсог будгаар будсан байхад бүтэн өдрийн турш аз жаргал мэдрэх үе хүртэл байдаг шүү дээ. Зөгийн лав болон Е аминдэмтэй олон үүрэгт тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүнтэй хажуудаа авч явж хормын дотор хуурайшсан уруул, гар, хөмсөг эсвэл хөлийн арьсаа тайвшруулж зөөлрүүлээрэй.

Хэрхэн өөрөөрөө байхдаа өөртөө итгэлтэй байх вэ?

Та нас, жин эсвэл арьсны өнгөнөөсөө үл хамаарч хэзээд өөртөө итгэлтэй байх боломжтой гэдэгт бид чин сэтгэлээсээ итгэдэг. Бидний хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа бүр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй билээ.
Тийм ээ, аз жаргал бол хүний дотор байдаг зүйл. Бид сэтгэлийнхээ гүн рүү нэвтэрч бидэнд жинхэнэ утгаар нь аз жаргал мэдрүүлдэг зүйлсээ олж мэдэх хэрэгтэй. Магадгүй та өөрийнхөө сайн сайхан байдалд санаа тавихын тулд өдөр тутмынхаа дадлыг өөрчлөх эсвэл хэдийнээ аз жаргал мэдрүүлж байгаа зүйл рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй - яг юу танд аз жаргал мэдрүүлж ажиглаарай. Энэ нь тийм ч амар зүйл биш, гэхдээ нэгэнт олсон бол буцах зам байхгүй билээ. Тэгэхээр, хаанаас эхлэх хэрэгтэй вэ?

Нүүр будалт болон эрүүл мэнд

Дэлгэрэнгүй

Өөрийгөө мэдрэх

Өдөр бүр хийснээр ямар ч дадал төгс болдог шүү дээ. Өөрийгөө мэдэрч сурахын тулд гаднын чимээнээс ангижирч дотоод мэдрэмжээ сонсох хэрэгтэй. Энэхүү өдөр тутмын дадал нь дотоод өөрийгөө мэдэрч, өөрийн мэдрэмжийн дагуу аливаа нөхцөлд сонголт хийх боломжийг олгоно.
Өдөр тутмын амьдралдаа дараах энгийн хэрнээ хүчтэй нөлөөтэй дадлуудыг хэрэгжүүлээрэй:
● Зорилгоо тодорхойлоод түүндээ үнэнч байх
● Жижиг ялалт бүрээ тэмдэглэх
● Дотоод мэдрэмжээ сонсоод өөрт тааламжгүй зүйлд “үгүй” гэж хэлэх
● Хөдөлгөөн хийж анхаарлаа оюун ухаанаас бие махбод руу шилжүүлэх

Арьс арчилгааны дадлаар өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь

Энэ эриний эмэгтэйчүүд арьс өөртөө итгэх итгэлд хэрхэн нөлөөлдгийг маш сайн мэддэг. Арьс тань ямар харагдах ба ямар мэдрэмжтэй байх нь таны сэтгэл санаанд шууд нөлөөлдөг нь гарцаагүй билээ. Харин бид дотоод гоо үзэсгэлэнг тань нээж улам нэмэгдүүлэхийг хүсэж байна. Арьс арчилгаа хэрхэн төрөлхийн гоо үзэсгэлэнг улам тодруулж өөртөө итгэх итгэлийг бий болгодог тухай олж мэдье.

Арьс арчилгаагаар сэтгэлээ сэргээх 3 хялбар алхам

Novage+ арьсыг эрчимтэй тэжээлээр хангах тосон дуслууд шиг аз жаргалтай гялбаа бэлэглэх бүтээгдэхүүн үгүй – энэ бол арьсны хамгаалагч давхаргыг нөхөн сэргээгч 6 төрлийн үнэт тоснууд агуулсан онцгой бүтээгдэхүүн юм. Тэрээр нүүр, хүзүү ба цээжний арьсыг чийгшүүлж бүтцийг нь сайжруулахаас гадна зөөлрүүлж, толийлгож, гялбаа бэлэглэнэ. Тэжээллэг тосон дуслуудыг өдөр тутмын арьс арчилгаандаа нэмж өглөө ба орой нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч түрхэхээс өмнө хэрэглээрэй. Тосыг зөөлөн иллэг хийж түрхэх зуур тухайн мөчийг мэдрээрэй.

Гялалзсан арьс

Өөртөө итгэх итгэлээ олох аян замдаа зөвхөн арьс арчилгааг бус, өөрийгөө бүхэлд нь хүлээн авч арчлах хэрэгтэйг бүү мартаарай. Өөртөө анхаарал хандуулах мөчүүдээс эхлээд бяцхан ялалтуудаа тэмдэглэх хүртэл хамгийн гол нь таныг дотроос нь гэрэлтүүлэх тэр л зүйлээ олох нь гол зорилго билээ. Тиймээс хүссэнээрээ амьдарч, бусдад эерэг эрч хүч, аз жаргалаараа урам зориг өгөөрэй. Аз жаргал бол таны зүүж болох хамгийн гоё аксессуар шүү дээ.
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Other categories