Өөртөө итгэх итгэл: Нүүр будалтын ач тус
Нийтэлсэн: 2024.05.17 | Зохиогч: Эвелин Кангур
Бидний олонхын хувьд нүүр будалт нь өөрийгөө арчлах дадалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Том танилцуулгын өмнө уруулын будгаар будах эсвэл нойргүй хоносон шөнийн дараа доод зовхины бараан хүрээг арилгахын тулд өө дарагч түрхэх эсэхээс үл хамааран будалт нь биднийг илүү эв нэгдэлтэй, ямар ч бэрхшээлийг даван туулахад бэлэн байхад тусалдаг. Энэ нь зөвхөн сайхан харагдах гадна үзэмж гэхээс илүүтэй сайхан мэдрэмжийн тухай өгүүлэх юм. Нүүр будалт бидний оюун санааны сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлдгийг судалж, түүний хувиргах хүчийг олж мэдэцгээе.
Нүүр будалт сайн сайхан байдлыг хэрхэн нэмэгдүүлдэг вэ?
Нүүр будалт хийх энгийн үйлдэл нь таны сэтгэл санааг дээшлүүлж, өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлж, дэлхийг байлдан дагуулахад бэлэн мэдрэмжийг төрүүлнэ. Тэгэхээр нүүр будалт нь бидний сайн сайхан байдлыг мэдрэхэд яг хэрхэн нөлөө үзүүлдэг вэ? Нүүр будалтын гол давуу талуудын нэг нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх чадвар юм. Та толинд хараад өөгүй царай эсвэл төгс дүр төрхийг харахад бахархал, өөртөө итгэх итгэлийг мэдрэхгүй байх боломжгүй шүү дээ. Хэрэв та илүү их гэрэлтэхийг хүсэж байвал пребиотик, Е аминдэм, SPF агуулсан Giordani Gold нүүр будалтын суурийг хэрэглээрэй. Энэхүү гүн чийгшүүлэгч суурь нь арьсыг агшин зуур толигор, төрөлхийн гялбаатай, эрүүл харагдуулна.
Арьсандаа итгэл төгс
Нүүр будалт: Сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө
Нүүр будах нь таны сэтгэл санаа, амьдралыг үзэх үзлийг хэрхэн өөрчилж болохыг та анзаарсан уу? Бид гадаад төрхдөө сэтгэл хангалуун байх үедээ өөрийгөө илүү тайван, итгэлтэйгээр авч явж, эргэн тойрныхоо хүмүүст эерэг хандлагыг түгээдэг. Нүүр будалт нь төрөлхийн гоо үзэсгэлэнгээ тодруулж, хамгийн сайхан шинж чанаруудаа тодотгож, арьсандаа илүү итгэлтэй байхад тусалдаг. Хэрэв та хэсэг хугацаанд нүүрээ будахгүй амраах гэж байгаа бол хацартаа Giordani Gold бэлдмэл агуулсан бөмбөлгөн хацар өнгөлөгчийг хэрэглээрэй. Хацар өнгөлөгч, бронзер, гэрэлтүүлэгч гэсэн олон үүрэгт бөмбөлгүүд нь таны хүссэн ямар ч дүр төрхийг бүтээх болно.
Нүүр будалтаар өөрийгөө илэрхийлэх нь
Та нүүр будалтыг өөрийгөө илэрхийлэх нэг арга гэж боддог уу? Бид ч бас тэгж боддог! Зоримог өнгийн уруулын будаг эсвэл нүд будалтаас үл хамаарч будалт нь бидэнд зан чанар, бүтээлч байдлаа харуулах боломжийг олгодог. Янз бүрийн нүүр будалтыг туршиж үзсэнээр бид өөрийнхөө янз бүрийн талыг олж нээн, хувь хүнийхээ онцлогийг илэрхийлэх боломжтой. Мөн бид бүтээлч байх эрх чөлөөг мэдрэх үед бидний сайн сайхан байдлын мэдрэмж нэмэгддэг.
Нүүр будалтын тусламжтайгаар та өөрийн өвөрмөц онцлогоо ил гаргаж, хөмсгөө тодруулж, шанаагаа өргөж, нүдээ тодотгож чадна. Манай домогт 1-д-5 WonderLash сормуусны будгаар сормуусаа үзэсгэлэнтэй болгоорой. Шагналт сормуусны будаг нь сормуусыг уртасгах, өтгөрүүлэх, дэрвийлгэх, ширхэг бүрээр нь салгах ба өргөх нөлөөтэй. Эсвэл та хаана ч явсан Smart Sync уруулын будгийг хажуудаа авч яваарай. Чийгшлээр баялаг энэхүү уруулын будаг нь танд өдрийн турш таатай мэдрэмж төрүүлэх тансаг өнгөнүүдийн сонголттой.
Эцэст нь хэлэхэд нүүр будалт нь өөртөө итгэх итгэлийг бий болгож, ерөнхий сайн сайхан байдлыг сайжруулах нөлөөтэй олон хэрэгслүүдийн нэг юм. Өдөр бүр өөрсдөдөө анхаарал хандуулах цаг гаргаснаар бид өдөр тутмын саад бэрхшээлийг хялбархан даван туулж өөрийнхөөрөө амьдрах эрх чөлөөг мэдэрч чадна. Тиймээс нүүр будалтын хувиргах хүчийг мэдэрч дотоод гоо үзэсгэлэнгээ гэрэлтүүлээрэй!

Худалдаж авах