Биеэ хэрхэн арчлах вэ: Целлюлиттэй, ширүүн, суларсан арьсны асуудлын шинэ шийдлүүд
Нийтэлсэн: 2024.01.18 | Зохиогч: Andrea Simons
Арьс арчилгаа гэдэг нь зөвхөн нүүрний арьсыг хэлдэггүй – биеийн арьсанд ч бас хайр халамж хэрэгтэй! Манай бие арчилгааны шинэ The Body Edition цувралтай толгойн оройгоос хөлийн үзүүр хүртэл арьсаа арчлах тухай дараах хэсгээс олж мэдээрэй!
Арьс арчилгаа гэдэг үгийг сонсоход нүүрний маск, бэлдмэл, чийгшүүлэгч мөн батганы эмчилгээ зэрэг санаанд ордог. Харин арьс арчилгаа бол үүнээс хамаагүй их зүйл юм! Арьс бол бидний хамгийн том эрхтэн тул арчилгаа хийхэд зөвхөн нүүрний арьс бус биеийн бүх хэсэг ач тусыг нь хүртдэг!
Биеийн арьсны арчилгаа гэдэг нь зөвхөн чийгшүүлэлт биш юм. Манай өндөр үр дүнтэй шинэ The Body Edition цуврал нь арьс арчилгаанаас урам авч бүтээгдсэн тул найрлага дахь идэвхт орцууд нь зөвхөн чийгшил өгөөд зогсохгүй целлюлит үүсэх, арьс сулрах, ширүүсэх зэрэг асуудлуудад шийдэл болдог, гэхдээ арьсанд чийгшил маш чухал гэдгийг хэрхэвч мартаж болохгүй!
Целлюлит гэж юу вэ?
Целлюлит гэдэг нь гуя, ташаа, өгзөг дээрх хүнхэртэй, товгортой арьсыг хэлдэг. Целлюлит үүсэхэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг ч гол шалтгаан нь хооллолт, амьдралын хэв маяг болон даавар юм. Хэт их илчлэгтэй хооллох, дасгал хөдөлгөөн дутах нь биед өөх хуримтлагдахад хүргэж целлюлит үүсгэдэг ч даавар болон удамшил ч бас нөлөө үзүүлдэг. Тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөн, гоо сайхны бүтээгдэхүүн болон иллэг нь целлюлитийн илрэлийг бууруулахад нөлөөтэй болох нь батлагдсан.
Целлюлитийг хэрхэн арчлах вэ?
Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх, дасгал хөдөлгөөн хийх ба тэнцвэртэй, шим тэжээлтэй хооллохын зэрэгцээ The Body Edition целлюлитийн эсрэг гелийг хэрэглэснээр 28 хоногийн дотор целлюлитийг бууруулах боломжтойг клиник сорил баталсан билээ. Тус бүтээгдэхүүн нь арьс арчилгааны салбарт өргөнөөр хэрэглэгддэг, арьсны уян хатан чанар болон бүтцийг сайжруулах нөлөөтэй ниацинамид агуулдаг. Илүү өндөр үр дүнд хүрэхийн тулд гелийг иллэг хийж түрхээрэй.
Суларч унжсан арьс
Жин хассаны дараа арьс суларч унжих үзэгдэл түгээмэл байдаг ба нас ахихтай зэрэгцээд мөн арьс сулардаг билээ. Хэрвээ та арьс суларч унжих асуудалд санаа зовж байаа бол тэнцвэртэй амьдралын хэв маяг болон хооллолтыг эрхэмлэхийн зэрэгцээ арьсаа арчлаарай.
Ширүүссэн арьс
Та арьс ширүүсэх, жигд бус болох асуудалтай тулгарч байсан уу? Тэгвэл та ганцаараа биш! Арьсны гадаргуу жигд бус болох шалтгаан бол гадаргуу дээрх үхэжсэн эд эсийн хуримтлал юм. Хэрвээ та гуужуулах гэж үзээд үр дүнд хүрч чадаагүй бол бид танд The Body Edition биеийн арьсыг толийлгогч гуужуулагчийг санал болгож байна. Тус бүтээгдэхүүн гь уушгин чулууны бичил талстууд болон бүйлсний ясны талстууд бүхий байгалийн гаралтай гуужуулагчид агуулахаас гадна Aльфа гидрокси буюу AHA хүчлүүд болон гликолийн хүчил агуулдаг. Гликолийн хүчил нь арьсны гадна давхаргыг гуужуулан хуурайшсан, үхэжсэн арьсны эсүүдээс ангижруулж доороос нь шинэ эсүүдийг гаргаж ирдэг. Арьс тань эргээд булбарай зөөлөн болно!