Хичээл эхэллээ!

Зун дуусаж ээжүүд хүүхдүүдээ хичээлийн шинэ жилд бэлдэж буй намрын сэрүүн өдрүүдэд ханиад томуунаас сэргийлээрэй. Хүүхэд тань ангидаа хамгийн аз жаргалтай, хамгийн эрч хүчтэй сурагч байг!

НОЙР ХАМГИЙН ЧУХАЛ
Зуны амралтын дараа хэвийн хэмнэлдээ орох хэцүү ч дасан зохицохоос өөр арга бидэнд байхгүй! Хүүхэд шөнө 9 цаг унтах хэрэгтэй. Энэ нь эрүүл, сэтгэл санаа өөдрөг ба сайхан галбиртай байхын баталгаа юм. 

ӨГЛӨӨНИЙ МЭНД
Мэдээж чи өглөөний цай өдрийн хамгийн чухал хоол гэдгийг сонсож байсан байх. Ялангуяа хүүхдийн өсөж бойжиж буй бие махбодод өглөөний цай нэн чухал үүрэгтэй. Бүхэл үрийн талх, цэвэр тараг, шинэхэн жимс – эдгээр эрч хүчний эх үүсвэр нь хүүхэд тань онц сурч үргэлж сэргэлэн цовоо байхад тусална. 

ГЭНЭТ ӨЛСВӨЛ ЯАХ ВЭ?
Өлсөх мэдрэмжид дуртай хүн үгүй байх. Хэрвээ та хүүхдээ зөв хооллохыг хүсэж байвал түүнд үргэлж эрүүл зууш бэлдэж байгаарай. Нарийн урт хэрчсэн ногоо, шошны нухаш, антиоксидантаар баялаг тарган ундаа, гэртээ хийсэн эрдэнэ шишийн зууш  - энэ бол эрүүл, ач тустай зуушны ердөө л хэдхэн жишээ. 

ХЭН НЭМЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА?
Хүүхдийн тань идэх хоол өсөж буй бие махбодод хэрэгтэй бүх бичил элемент болон аминдэмийг агуулах ёстой. Ач тустай бодисын дутагдлыг аминдэмээр дүүргэж болно. Аминдэм нь найрлагадаа  дархлааг дэмжигч A, C, D аминдэмүүд, булчингийн системийн үйл ажиллагааг дэмжиж эрч хүчээр цэнэглэгч кальц ба магни, тархины үйл ажиллагааг дэмжигч Омега-3 ба шүд болон ясны эрүүл мэндэд ач тустай кальцыг заавал агуулах ёстой. 

Эдгээр аминдэмүүд бүгд Вэлнэс хүүхдийн олон төрлийн аминдэмүүд ба эрдэс бодисуудад агуулагддаг. 

ӨДРИЙН ДЭГЛЭМ 
Ажлын дэглэмдээ нэг өдрийн дотор орчихно гэж бүү бодоорой. Өдрийн дэглэмээ зөв зохион байгуулж түүндээ дасан зохицохын тулд танд цаг хугацаа шаардлагатай. 9 сарын 1 болохоос ядаж 2 долоо хоногийн өмнө бэлдэж эхлээрэй

СПОРТТОЙ НӨХӨРЛӨЕ
Хэвийн өсөж бойжихын тулд хүүхэд өдөрт хамгийн багадаа 1 цаг биеийн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгал гэдэг нь хөдөлгөөнт тоглоом, бүжиг, дугуй, усан сан гэх мэт байж болно. Долоо хоногт 2 удаа биеийн тамирын хичээлд орох нь хангалтгүй. Харин спортоор тогтмол хичээллэх нь тулгуур эрхтнийг бат бөх болгоно, анхаарал төвлөрлийг сайжруулна, сэтгэл санааг сэргээнэ, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй болгоно. 

ТАЙВАН БАЙХ 
Хүүхэд тань хичээлийн жил эхлэх гэж буйд сэтгэл нь хэт их догдолж байвал бүү санаа зовоорой. Ялангуяа шинэ анги, шинэ сургуульд орох гэж байгаа тохиолдолд энэ нь ердийн үзэгдэл. Стресс тайлах шилдэг арга бол хүүхэдтэйгээ айдас, санааг нь зовоож буй зүйлсийн талаар ярилцаж аливаа зүйлийг эерэгээр харах юм. Учир нь сургууль гэдэг нь зөвхөн багш, хичээл биш, найзууд, тоглоом, харилцаа юм. Хүүхэдтэйгээ хамт дэлгүүр явж тод өнгийн тэмдэглэлийн дэвтэр болон содон бал аваад хүүхдийн баяраар юу хийх, хэнийг урих тухай ярилцаад үзээрэй, сэтгэл нь хэрхэн тайвширч байгааг та харах болно. 

ӨӨРИЙГӨӨ БҮҮ МАРТ
Удаан амарсны дараа хичээл эхлэхэд та өөрөө ч стрессдэж сэтгэл санаа тавгүйтэж болно. Найз руугаа ярьж санааг тань зовоож байгаа зүйлээ хуваалцаарай, багш нартай ярилцах, дуртай зүйлээ хийх – сэтгэл санаагаа тайван байлгахад эдгээр аргууд бүгд ач тустай!






Зурвас: Зураг: Getty Images