Waunt: Арьс арчилгаа болон нүүр будалтыг хослуулсан гибрид брэнд
Published: 2024.05.03 | Author: Андреа Симонс
Арьсаа гэрэлтүүлэх эсвэл төрөлхийн үзэсгэлэнтэй төрхийг нь сэргээхийг хүсэж байна уу? Алийг нь хүсэж байсан ч танд дуулгах гайхалтай мэдээ байна! Waunt - энэ бол арьсыг ширхэг ч өөгүй харагдуулах ба будаагүй мэт будалт үүсгэх арьс арчилгаа болон нүүр будалтыг хослуулсан манай шинэ брэнд юм! Дараах хэсгээс энэ брэндийн тухай мэдэх хэрэгтэй бүхнээ олж мэдээрэй. Дараах нийтлэлд таны мэдэх хэрэгтэй бүхэн бий!
Арьс арчилгаа-нүүр будалтыг хослуулсан гибрид гэж юу вэ?
Нүүр будалт болон арьс арчилгааг хослуулсан гибрид гэдэг нь энэхүү хоёр онцлогийг хослуулсан бүтээгдэхүүнүүдийг хэлнэ. Магадгүй та арьс арчилгааг агуулсан BB эсвэл СС тос хэрэглэж байсан байх. Waunt бол арьс арчилгааг агуулсан хэрнээ нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийн цуврал юм. Уг бүтээгдэхүүнүүд арьсыг тань дээд зэргээр арчлахын зэрэгцээ өө сэвийг дарах, хөнгөн гялалзуулах, цайруулах, тослог гялгарыг дарах зэрэг нөлөөг үзүүлж царайг будаагүй мэт төрөлхийн харагдуулах юм.
Хормын дотор засах нөлөө
Өглөө сэрээд, чийгшүүлэгч болон бэлдмэлээ түрхээд нүүрэндээ ямар ч будаг түрхээгүй ч, ажилдаа явахад хэдийнээ бэлэн төгс царайтай байна гээд боддоо! Энэ л нөлөөг Waunt үзүүлдэг. Нэг ч будаггүй царайтай байхад буруу зүйл байхгүй ч, царайгаа гялбаатай, өөгүй төгс харагдуулахыг хүсэхгүй хүн гэж байхгүй байх. Тэгэхээр та Waunt бүтээгдэхүүнүүдээс дараах нөлөөг мэдрэх боломжтой:
• Праймер – нүүр будалтын төгс суурь
• Саармагжуулах – өө сэвийг дарах
• Өнгийг жигд болгох – царайны өнгийг жигд болгох
• Толийлгох – арьсны бүтцийг толийлгох
• Гэрэлтүүлэх – нунтаг болон гялалзуулагчид нь гялбаа бэлэглэнэ
• Гэрэлтүүлэх – бичил гялалзуулагч, чийгшил ба тоснуудын нөлөө
• Мат болгох – тослог гялгарыг дарах нунтагтай
• Саармагжуулах – өө сэвийг дарах
• Өнгийг жигд болгох – царайны өнгийг жигд болгох
• Толийлгох – арьсны бүтцийг толийлгох
• Гэрэлтүүлэх – нунтаг болон гялалзуулагчид нь гялбаа бэлэглэнэ
• Гэрэлтүүлэх – бичил гялалзуулагч, чийгшил ба тоснуудын нөлөө
• Мат болгох – тослог гялгарыг дарах нунтагтай
Next generation hydration
Арьс арчилгааг чийгшүүлэх нөлөөгүйгээр төсөөлшгүй тул бид Waunt бүтээгдэхүүнүүддээ энэ нөлөөг нэмэх нь гарцаагүй! Энэ цувралын бүтээгдэхүүнүүд нь спонж адил бүтэцтэй хосгүй Hydrosphere Technology технологийг агуулдаг. Тус технологи нь 24 цагийн туршид чийгшүүлдэг болохыг клиник сорилоор баталсан. Түүнчлэн арьсны өөрийгөө хамгаалах функцийг бэхжүүлж чийгээ дотроосоо алдахаас сэргийлэхээс гадна чийг ялгаруулагч давхарга үүсгэж агшин зуурын ба удаан үргэлжлэх чийгшлээр хангана.
Тэгэхээр одоо та арьс арчилгаа ба нүүр будалтыг хослуулсан гибрид бүтээгдэхүүнүүдийн тухай ойлголттой болсон тул заавал туршиж үзэхийг зөвлөж байна. Та тэднийг арьсныхаа хэрэгцээнээс хамаарч хамтад нь эсвэл тусад нь дараах маягаар хэрэглэж болно:
Гэрэлтсэн төрх
Жишээлбэл, хэрвээ та төрөлхийн мэт харагддаг, гэрэлтсэн, чийглэг төрх хүсэж байгаа бол Waunt арьсыг шинэчлэх нөлөөтэй шөнийн маск, Waunt сэргээгч нөлөөтэй зовхины тос, Waunt хормын дотор чийгшүүлэх нөлөөтэй нүүрний тос-гел болон Waunt өнгийг жигд харагдуулах нөлөөтэй нүүр будалтын суурийг хэрэглээрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хамтдаа арьсыг чийгээр дүүргэж, гэрэлтүүлэхийн зэрэгцээ тос болон гялалзуулагчаар хөнгөн гялбаа бэлэглэнэ. Та хэт гялалзсан царайтай болно гэж санаа зовох хэрэггүй. Waunt өнгийг жигд харагдуулах нөлөөтэй нүүр будалтын суурь нь тосыг уусгаж авах нунтаг энгэсэг агуулсан тул царайг гялалзуулахгүйгээр гэрэлтүүлнэ.
Тослог гялгаргүй, өө сэвгүй царай
Хэрвээ таны арьс бага зэрэг улаан, бас жигд бус өнгөтэй бол Waunt нүүрний арьсыг гэрэлтүүлэх нөлөөтэй тоник-шүршигч, Waunt нүдний орчмын арьсыг сэргээх нөлөөтэй стик болон Waunt арьсыг сэргээх нөлөөтэй өдрийн тосыг хэрэглээрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсыг чийгээр дүүргэх, толийлгох, улайлтыг дарах ба хагас мат бүрхүүл үүсгэх нөлөөтэй.
Будаагүй мэт төрх
Хэрвээ та нүүр будалтад тийм ч дуртай биш, натурал төрхийг илүүд үздэг бол Waunt нүүр цэвэрлэгч бальзам, Waunt нүүрний арьсыг үр дүнтэй цэвэрлэгч халдаг маск болон Waunt нүүрний арьсыг гэрэлтүүлэх нөлөөтэй тоник-шүршигчийг хэрэглээрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсыг гүн цэвэрлэж нөхөн сэргээх, бохирдлыг арилгах, тайвшруулах ба толийлгох нөлөөтэй тул арьсны төрөлхийн гялбааг нэмэгдүүлнэ.
Гибрид бүтээгдэхүүнүүд нь олон талт хэрэглээтэй байдлаараа ашиг тустай байдаг! Та тэдийг арьс арчилгаа, нүүр будалт, нүүр будалтын суурь эсвэл төрөлхийн мэт минимал төрх үүсгэх зорилгоор хэрэглэж болно. Та аль ч төрхийг сонгосон байсан тэд арьсыг дээд зэргээр чийгшүүлж ширхэг ч өөгүй төгс төрх бүтээнэ!
Waunt-ийг туршиж үзэхэд бэлэн үү?
Гибрид бүтээгдэхүүнүүд нь олон талт хэрэглээтэй байдлаараа ашиг тустай байдаг! Та тэдийг арьс арчилгаа, нүүр будалт, нүүр будалтын суурь эсвэл төрөлхийн мэт минимал төрх үүсгэх зорилгоор хэрэглэж болно. Та аль ч төрхийг сонгосон байсан тэд арьсыг дээд зэргээр чийгшүүлж ширхэг ч өөгүй төгс төрх бүтээнэ!
Waunt-ийг туршиж үзэхэд бэлэн үү?
Бүтээгдэхүүн худалдаж авах