Бүтээгдэхүүн бөмбөрөх гэж юу вэ?
Зөвхөн ноосон цамц бөөгнөрч “бөөстдөггүй”, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд ч бас бөмбөрдөг гэвэл танд сонин санагдаж байна уу? Хувцасны “бөөс” гэдэг нь ихэнхдээ ноосон цамцны суга гэх мэт их шүргэлцдэг хэсгүүдэд үүсдэг бяцхан ноосон бөмбөгнүүдийг хэлдэг. Харин бүтээгдэхүүн бөмбөрөх гэдэг нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд арьсанд шингэхийн оронд хоорондоо наалдаж бөмбөрөхийг хэлдэг. Үүний нэг жишээ бол нүүрний тос эсвэл будгаа түрхэхэд бөмбөрөх асуудал юм. Энэ нь нэн ялангуяа яарч байгаа үед төвөгтэй байдаг шүү дээ.
Бүтээгдэхүүн ямар шалтгаанаар бөмбөрдөг вэ?
Хэд хэдэн хүчил зүйл байж болох ч хамгийн чухал шалтгаануудад дараах орно:
илүү дэлгэрэнгүй
1. Хэт их бүтээгдэхүүн хэрэглэх
Гоо сайхын бүтээгдэхүүнүүдийн хувьд их байх тусмаа сайн гэсэн дүрэм үйлчилдэггүй. Хэрвээ та хэт их чийгшүүлэгч хэрэглээд эсвэл арьсанд тань хэт хүнд бүтэцтэй тос хэрэглэдэг бол эдгээр нь арьсанд бүрэн шингэж чадахгүй бөмбөрч эхэлдэг. Яах вэ: Энэ асуудал тун хялбар шийдэлтэй – илүү бага хэмжээтэй, илүү хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл арьсанд түргэн шингэх болно!
2. Яарах
Бүтээгдэхүүн бөөгнөрөх асуудал яарч байхад үүсэх нь түгээмэл байдаг. Яагаад гэж үү? Нэг бүтээгдэхүүнийг арьсанд шингэхийг хүлээлгүй дараагийн бүтээгдэхүүнийг түрхэх, өөрөөр хэлбэл хоёр дахь бүтээгдэхүүнийг яаравчлан түрхсэнээс эхний бүтээгдэхүүний давхарга хуйлардаг. Яах вэ: Бүү яар. Дараагийн давхаргыг түрхэхээс өмнө эхний давхаргыг шингэтэл хүлээгээрэй. Хүлээх зуураа шүдээ угааж, үсээ хэлбэрүүлж болно шүү дээ!
илүү дэлгэрэнгүй
3. Хангалттай гуужуулахгүй байх
Арьсны үхэжсэн эсүүд дээр арьс арчилгааны бүтээгдэхүүн болон нүүрний будаг түрхэх нь бүтээгдэхүүн бөмбөрөх шалтгаан болдог. Учир нь үхэжсэн арьсны эсүүд нь гуужуулагч хэрэглэсэн арьстай харьцуулбал бүтээгдэхүүнийг шингээж чаддаггүй. Яах вэ: Арьсаа тогтмол гуужуулж арьсныхаа эсүүдийн эргэлтийг сайжруулаарай. Энэ нь нэн ялангуяа өвлийн хүйтэн өдрүүдэд нэн чухал юм. Манай Novage арьсыг шинэчлэгч гуужуулагч нь үхэжсэн эсүүд, нүүрний будаг болон бохирдлыг зөөлөн гуужуулж арьсыг гэрэлтсэн, жигд болгодог.
4. Нийцэлгүй бүтээгдэхүүнүүд
Заримдаа хамгийн дуртай бүтээгдэхүүнүүд маань хүртэл бидэнд таагүй мэдрэмж төрүүлэх тохиолдол байдаг. Энэ нь ялангуяа суурь шингэн энгэсэг эсвэл нүүр будалтын суурь зэрэг силикон суурьтай бүтээгдэхүүнд хамааралтай байдаг. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь арьсан дээр хамгаалагч давхарга үүсгэж чийгээ алдахаас сэргийлэхийн зэрэгцээ бүтцийг нь толийлгох үйлчилгээтэй байдаг. Өөрөөр хэлбэл, силикон суурьтай суурь шингэн энгэсгийг силиконтой чийгшүүлэгчтэй хэрэглэвэл бүтээгдэхүүнүүд хоорондоо зохицохгүй бөөгнөрч бөмбөрнө гэсэн үг юм. Яах вэ: Силикон суурьтай бүтээгдэхүүнүүдийг давхарлаж түрхэхээс зайлсхийх, мөн ижил суурьтай бүтээгдэхүүнүүдийн тоог бууруулах хэрэгтэй. Хэрвээ та силикон суурьтай суурь шингэн энгэсэг хэрэглэдэг бол силикон орцтой чийгшүүлэгч хэрэглэхээс зайлсхийгээрэй.
илүү дэлгэрэнгүй
5. Бүтээгдэхүүнүүдийг буруу дарааллаар түрхэх
Арьс арчилгааны дадалдаа орцууд ба тэднийг түрхэх дараалалдаа онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Эхлээд усан суурьтай бүтээгдэхүүн түрхээрэй, учир нь тэд арьсанд түргэн шингэдэг. Харин тосон суурьтай бүтээгдэхүүн нь чийгийг арьсанд түгждэг тул хамгийн сүүлд хэрэглэдэг. Хэрэв тосон суурьтай бүтээгдэхүүнийг эхлээд түрхвэл арьсны шингээх чадварыг блоклох тул усан суурьтай бүтээгдэхүүнүүд арьсан дээр бөмбөрдөг.
Эдгээр зөвлөмжүүд танд бүтээгдэхүүн арьсан дээр бөмбөрөх асуудлаас ангижрахад тусална гэж найдаж байна!
NovAge нүүрний арьсыг шинэчлэгч гүн гуужуулагч
(36)
NovAge
NovAge нүүрний арьсыг шинэчлэгч гүн гуужуулагч
ТӨГ 55,700
ТӨГ 79,500

Урам зоригийн хэсэг

Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа
Арьс арчилгаа

Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа

Арьс арчилгаанаасаа хүссэн үр дүнгээ авч чадахгүй байна уу? Тэгвэл арьс арчилгаанд гаргадаг хамгийн түгээмэл алдаанууд ба тэднээс хэрхэн сэргийлэх тухай алхам алхам хөтөчтэй дараах хэсгээс танилцаарай.

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль