Skincare
Үндсэн

Novage иж бүрэн арчилгааг бүх ээжүүд ба охидод

Published: 2024.02.22 | Author: Valeria Solonari

Энэ жил ээж нарын баярыг яаж тэмдэглэх гэж байна вэ? Яагаад энэ өдрөө ээж охин хоёрын хуваалцаж болох арьс арчилгааг хийж бусад баяруудаас өөр болгож болохгүй гэж? Арьс арчилгаа нь үе хооронд гүүр болж өгч хамтдаа таатай мөчүүдийг өнгөрүүлэхийн баяр баяслыг мэдрүүлдэг. Ээжүүд, охид, хайртай эмээ нарт тусгайлан зориулсан Novage+ иж бүрэн арчилгаатай танилцаж арьс арчилгаагаараа дамжуулан бат бөх холбоо тогтоохын гайхамшгийг мэдрээрэй.

ЭЭЖ: Өдөр бүр биднийг хамгаалдаг гэрэл цацруулсан нэгэн

Бидний өдөр бүрийн хамгаалагч ээжүүдэд маань тэдний хүчирхэг зан чанарт тохирох арьс арчилгааны дадал хэрэгтэй. Novage+ Wrinkle Smooth үрчлээний эсрэг иж бүрэн арчилгаа нь ээж нарын ямар ч асуудлыг шийдэх чадвартай, түүнтэй яг ижил нөлөөтэй тул ээж нарт төгс зохидог. Арьсны гол асуудлууд: • Жижиг ба гүн үрчлээ • Уян хатан чанараа алдах • Өдөр тутмын стресс ба ядарга • Хөгшрөлтийн эсрэг нарны хамгаалалт

Дэлгэрэнгүй

Ээжүүдэд зориулсан өдөр тутмын арьс арчилгаа

АЛХАМ 1: Novage+ Refresh нүүр угаагч гел Bio Lipid System технологи агуулсан маш зөөлөн бүтэцтэй угаагчаар өдрөө эхлүүлээрэй. Тэрээр арьсыг тэнцвэржүүлж бусад бүтээгдэхүүнүүдийн идэвхт орцуудыг шингээж авахад бэлдэнэ.
АЛХАМ 2: Novage+ Wrinkle Smooth үрчлээний эсрэг зовхины тос Доод зовхины бараан хүрээ, хаван ба алжаалтай Bio CollagenPro ба Eye Vital технологиуд, ниацинамид болон ши тос бүхий найрлагаар тэмцээрэй.
АЛХАМ 3: Novage+ Wrinkle Smooth үрчлээний эсрэг бэлдмэл Энэхүү супер бэлдмэлтэй үрчлээтэй тэмцэж арьсаа залуужуулаарай. Bio CollagenPro ба Oripeptide-3 технологиудаар баяжуулсан тус бэлдмэл нь жижиг ба гүн үрчлээтэй тэмцдэг.
АЛХАМ 4 (өдөр): Novage+ хөгшрөлтийн эсрэг өдрийн тос SPF30 Bio Re:Barrier болон Advanced Pollution System технологиуд, Е аминдэм ба гиалуроны хүчлээр арьсныхаа хамгаалагч давхаргыг хамгаалж бэхжүүлээрэй. Энэхүү тос нь арьсыг чийгшүүлж, чангаруулж, гялбааг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүрээлэн буй орчны сөрөг хүчин зүйлсээс хамгаалдаг.
АЛХАМ 4 (шөнө): Novage+ хөгшрөлтийн эсрэг шөнийн тос Bio CeramidesPro ба Advanced NightSync технологиуд агуулсан гүн тэжээлээр хангах тос нь таныг унтах зуур арьсыг нөхөн сэргээж өглөө нь сэргэсэн, залуу төлөвтэй болсон харагдуулна.
ИЖ БҮРЭН АРЧИЛГААГАА БАЯЖУУЛААРАЙ: Арьс арчилгаа хийх завгүй үед идэвхт лактобионы хүчил агуулсан Novage+ Proceuticals нүүрний арьсыг чийгшүүлэгч эссенци-шүршигчээр арьсаа чийгшүүлээрэй. Үүнтэй адил Novage+ шөнийн нөхөн сэргээгч маск нь шөнийн дотор арьсны төлөвийг нөхөн сэргээдэг.

Дэлгэрэнгүй

ОХИН: Цэцэглэж буй гоо үзэсгэлэн

Өдөр бүр өөрийгөө нээх аян замыг туулж буй охидод Novage+ Blemish + Age Defy асуудалтай арьсны хөгшрөлтийн эсрэг иж бүрэн арчилгаа тохирно. Боловсорч буй арьсанд төгс тохирох тус арчилгаа нь өсвөр насны арьсны асуудлыг шийдэхээс гадна эрт хөгшрөлттэй тэмцэж арьсыг хамгаална.
Арьсны түгээмэл асуудлууд: • Үрэвсэл ба батга • Илүүдэл тослог • Жижиг ба гүн үрчлээнээс урьдчилан сэргийлэх • Доод зовхины бараан хүрээ ба хаван

Дэлгэрэнгүй

Охидод зориулсан өдөр тутмын арьс арчилгаа

АЛХАМ 1: Novage+ нүүр угаагч гел Залуу арьсны хувьд нүүр будалт, хуримтлагдсан бохирдлыг арилгахын тулд орой сайтар цэвэрлэж байхыг зөвлөж байна. Өглөө нь дан усаар угааж, арьсны төрөлхийн тослогийг нь хадгалж, шөнийн цагаар нөхөн сэргэхэд дэмжлэг нь дэмжлэг үзүүлээрэй.
АЛХАМ 2: Novage+ Wrinkle Smooth үрчлээний эсрэ зовхины тос BioCollagenPro, Eye Vital технологи, ниацинамид, сквалан агуулсан энэхүү баялаг тос нь жижиг үрчлээний илрэлийг багасгана, цусны эргэлтийг сайжруулж бараан хүрээ ба хаванг бууруулна. Зовхины мэдрэг арьсаа өнгөлөг ба сэргэг байлгаарай!
АЛХАМ 3: Novage+ Blemish + Age Defy асуудалтай арьсны хөгшрөлтийн эсрэг бэлдмэл Bio Sebum Control, Oripeptide-3 технологиуд болон сукциний хүчлийн тусламжтай батга гарах, нүх сүв бөглөрөх асуудал болон батганы сорвитой тэмцэхийн зэрэгцээ жижиг ба гүн үрчлээ үүсэхээс сэргийлээрэй.
АЛХАМ 4 (өдөр): Novage+ хөгшрөлтийн эсрэг өдрийн тос SPF30 Хөнгөн бүтэцтэй өдрийн тос нь өглөөний цагаар арьсыг чийгшүүлээд зогсохгүй нарнаас хамгаалдаг. Арьсны хамгаалагч давхаргыг бэхжүүлэгч тус бүтээгдэхүүн нь арьсны бүтцийг сайжруулж өдрийн туршид эрүүл, гэрэлтсэн төлөвтэй харагдуулна.
АЛХАМ 4 (шөнө): Novage+ хөгшрөлтийн эсрэг шөнийн тос Залуу байхад шөнийн тос тийм чухал биш санагдаж болох ч урт хугацаанд тэрээр арьсыг чийглэг бөгөөд бумбагар байлгахад маргашгүй нөлөө үзүүлдэг. Энэхүү тос нь шөнийн цагаар арьсны чийгийг нөхөн сэргээж арьсыг шинэчлэгдсэн бөгөөд өнгөлөг болгоно.
АРЧИЛГААГАА БАЯЖУУЛААРАЙ: Арьсанд нэмэлт арчилгаа шаардлагатай үед иж бүрэн арчилгаандаа NovAge арьсыг шинэчлэгч гуужуулагчийг нэмээрэй. Энэхүү дэвшилтэт бүтээгдэхүүн нь бусад гуужуулагчтай харьцуулбал маш зөөлөн тул хэрэглэсэн даруй арьсыг өнгөлөг бөгөөд шинэчлэгдсэн төлөвтэй болгоно.

ЭМЭЭ: Үрчлээ бүр нь мэргэн ухааныг нь илэрхийлнэ

Гоо үзэсгэлэн ба арьсны эрүүл мэнд ямар ч насанд чухал байдаг. Харин эмээ нарт маань NovAge Time Restore иж бүрэн арчилгаа төгс тохирно. Гундаж буй арьсны асуудлыг шийдвэрлэхээр тусгайлан зориулагдсан энэхүү тос нь арьсыг залуужуулах олон төрлийн дэвшилтэт шийдлийг санал болгодог.
Арьсны түгээмэл асуудлууд: • Чанга ба уян хатан чанараа алдах • Гүн үрчлээ, хөгшрөлтийн нөсөө толбо, жигд бус өнгө • Хуурайшилт, чийгээ алдах • Цэвэршилтээс улбаатай дааврын өөрчлөлтүүд

Эмээ нарт зориулсан өдөр тутмын иж бүрэн арьс арчилгаа

АЛХАМ 1: NovAge нүүр угаагч гел-тоник Тайвшруулагч технологи агуулсан найрлагатай тус угаагч нь арьсыг өндөр үр дүнтэй цэвэрлэхээс гадна чийгшүүлэгч бодисууд болон Е аминдэмээр сэргээж тэнцвэржүүлнэ.
АЛХАМ 2: NovAge Time Restore нүд ба уруулын орчмын арьсыг залуужуулагч тос Нүд болон уруул орчмын нимгэн, маш мэдрэг арьсаа манай тэжээллэг тосоор арчлаарай. Үрчлээ, бараан хүрээ болон хавантай тэмцэхэд зориулсан онцгой найрлагатай тус тос нь арьсыг толийлгож илүү залуу харагдуулна.
АЛХАМ 3: NovAge Time Restore нүүр ба хүзүүний арьсыг залуужуулагч бэлдмэл Арьс хөгшрөлттэй холбоотой асуудлуудаа энэхүү залуужуулагч бэлдмэлээр шийдээрэй. Гундаж буй арьсанд тусгайлан зориулагдсан тус бүтээгдэхүүн нь арьсыг гүн чийгшүүлж арьсны өнгийг сэргээн төрөлхийн гялбааг нь нэмэгдүүлнэ.
АЛХАМ 4 (өдөр): NovAge Time Restore арьсыг залуужуулагч өдрийн тос SPF 15 Өдрийн цагаар арьсаа хамгаалж чийгшүүлээрэй. Хүрээлэн буй орчны сөрөг хүчин зүйлс болон нарны хор хөнөөлтэй тэмцэх зориулалттай энэхүү өдрийн тос нь гундаж буй арьсыг залуужуулж гүн үрчлээ, хөгшрөлтийн нөсөө толбыг багасгаж бүтцийг нь илүү чанга бөгөөд уян хатан болно.
АЛХАМ 4 (шөнө): NovAge Time Restore арьсыг залуужуулагч шөнийн тос Арьсанд тансаг тэжээлийг бэлэглэх энэхүү шөнийн тос нь гүн үрчлээ болон нөсөө толбыг багасгахад дэмжлэг үзүүлж эрчимтэй чийгшлээр хангах тул өглөө нь арьс тэжээлээр дүүрсэн бөгөөд нөхөн сэргэсэн болдог.
АРЧИЛГААГАА БАЯЖУУЛААРАЙ: Нас ахих тусам арьс нимгэрч уян хатан чанараа алддаг. Novage Proceuticals пептидтэй ампулууд нь арьсыг чангаруулах ба өргөх нэг долоо хоногийн эрчимтэй курс арчилгаа юм. Түүнчлэн хүзүү болон цээжний арьс нарны туяа болон их хотын агаарын бохирдлын сөрөг нөлөөнд өртдөг тул энэ хэсэгтээ NovAge хүзүү ба цээж хэсгийн баяжуулсан хэлбэржүүлэгч тосыг хэрэглээрэй. Pro-Lastin технологи ба Complexion-Boosting иж бүрдэл агуулсан энэхүү тос нь арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
Бүтээгдэхүүн худалдаж авах
Novage+ Wrinkle Smooth үрчлээний эсрэг иж бүрэн арчилгаа
(1)
Novage+

Novage+ Wrinkle Smooth үрчлээний эсрэг иж бүрэн арчилгаа

ТӨГ 451,500

ТӨГ 645,000

Novage+ Proceuticals нүүрний арьсыг чийгшүүлэгч эссенци-шүршигч
(7)
Novage+

Novage+ Proceuticals нүүрний арьсыг чийгшүүлэгч эссенци-шүршигч

ТӨГ 57,400

ТӨГ 82,000

Урам зоригийн хэсэг

Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа
Арьс арчилгаа
Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа

Арьс арчилгаанаасаа хүссэн үр дүнгээ авч чадахгүй байна уу? Тэгвэл арьс арчилгаанд гаргадаг хамгийн түгээмэл алдаанууд ба тэднээс хэрхэн сэргийлэх тухай алхам алхам хөтөчтэй дараах хэсгээс танилцаарай.

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль